Өнөөдөр болох үйл явдлууд
09:00-12:00 цагт: Улаанбаатар хотын цагдаагийн газар, нийслэлийн Боловсролын газартай хамтран "Багшийн хөгжлийн ордон"-д ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтнуудад шинэчлэн батлагдсан Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийг сурталчлах, хуулийн хүрээнд хүүхдийн эрхийг хамгаалахад анхаарах асуудлын талаар сургалт зохион байгуулна.

12:00 цагт: Үндэсний гэх тодотголтой сагсан бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Тулга болоод бусад холбогдох хүмүүс өчигдөр хэвлэлийн хурал зарлаж, сагсан бөмбөгийн лигийн тэмцээнээ хийхэд нь БТСГ-аас дарамт шахалт үзүүлж заал олгохгүй байгаа мэтээр олон нийтэд ташаа мэдээлэл өгчээ. Тэд удаа дараалан ийнхүү мэдэгдэл хийсэн тул БТСГ-аас албан ёсны хариу тайлбар өгөхөөр Спортын төв ордны хурлын танхимд хэвлэлийн хурал зарлалаа.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.