Төр түшилцэгчдийн насны босгыг нэмье

Монгол Улсын их хурлын сонгуульд 25, Ерөнхийлөгчийн сонгуульд 45 нас хүрсэн хүн өрсөлдөх эрхтэй. Хуулийнхаа дагуу шүү дээ. Тиймээс 25 нас хүрсэн л бол УИХ-ын сонгуульд өрсөлдөж, бүр гишүүн болох боломж байгаа, хүн бүрт. Ерөнхийлөгчийн сонгууль бол арай өөр зарчимтай.

Парламентад суудалтай намаас нэр дэвших боломжтой, тэгээд 45 нас хүрсэн байх ёстой гэх зэргээр шалгуур нь үл ялиг өндөр. Гэвч парламентын засаглалтай болж, сонгууль явуулж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд болсон үйл явцаас харахад насны босго хэт намдаад байна уу даа гэлтэй.

Монголчууд бид эрт дээр үеэс “Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” хэмээн сургаж ирсэн ард түмэн. Энэ чинь эхлээд хувь хүн бол, амьдрал үз, босго, дараа нь улс орныхоо төлөө зүтгэ гэж байгаа хэрэг биз дээ, ерөнхийд нь ойлговол.

Харин өнөө цагт бол их, дээд сургууль төсгөөд, дипломтой болчихвол, тэгээд жаахан мөнгөтэй, орлого сайтай бол улс төр рүү ор гэсэн үг хэмээн ойлгодог болчихоод байна. Тиймдээ ч дөнгөж 30 шүргэж яваа, жаахан татаастай, сонгуульд өрсөлдөхөд гарах зардлыг гаргачих боломжтой болсон залуучууд УИХ-ын гишүүн болохоор зүтгээд байна.

Яг үнэндээ тэд биеэ, гэрээ засахын ухааныг мэдээгүй, ойлгоогүй л яваа шүү дээ. Тийм байж улс засалцах гэж хөөрцөглөөд л. Улс засалцах ч гэж дээ, төрд гарахаар баяждаг балай жишиг тогтчихсон болохоор тийшээ зүтгээд байхгүй юу. Тийм болохоор УИХ-ын болоод Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүмүүсийн насны босгыг нэммээр байна.

УИХ-ын сонгуульд гэхэд 35 нас хүрсэн хүн өрсөлддөг байя. Харин Ерөнхийлөгчийн сонгуульд 55 нас хүрсэн хүмүүсийг өрсөлдүүлье. Насны босгыг 10 жилээр нэмнэ гэсэн үг. Тэгж байж өөрийгөө олчихсон, үзэл бодол нь төлөвшсөн, амьдралд хөл тавьчихсан хүмүүс төрд гарна шүү дээ.

Дунджаар 45-60 насны хүмүүс гишүүн болж, төрд ажиллах нөхцөл бүрдэнэ гэж ойлгож болно. Одоо бол 40- 55 насныхан голдуу УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаа. Цаашлаад 60 гарсан, 70 шахсан цөөн хэдэн гишүүн бий. Мөн 30-40 настай гишүүд цөөн хэд байна.

Гэтэл 40 хүрээгүй, эсвэл дөнгөж 40 насны босго давж байгаа залуучууд тийм сүрхий ажиллаж байгаа бил үү. УИХ-ын хамгийн залуу Д.Гантулга гээд нэг нөхөр байна. Одоо л дөнгөж 30 нас хүрч байгаа юм гэнэ билээ. УИХ-ын чуулган, байнгын хорооны хурандаа суудаг ч юм уу, үгүй ч юм уу. Хамгийн олон удаа хоцорсон, чуулган, хурал тасалсан гишүүдийг манлайлж яваа юм гэсэн.

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж нэг хэсэг хурал даргалахдаа түүнийг л жишээ татаж ярьсан. Өглөө ч орноосоо босож чадахгүй л нэг бацаан гай нь таараад гишүүн болчихоод, улс орны ажлаас хойш нь чирээд л явж байна. За тэгээд, 40 хүрээгүй, эсвэл дөнгөж гарч яваа гишүүдийн хийж байгаа ажил, хэлж байгаа үгийг анзаараад нэг үзээрэй. Зүгээр л нэг гал халуун хүсэл, зоригоос цаашлахгүй. Үсчсэн шинжтэй л байгаа шүү дээ. Ядаж байхад сүүлийн үед баян, эрх мэдэлтэй хүмүүсийн хүүхдүүд шууд автоматаар улс төрд орж ирдэг болчихсон.

Гэр хорооллын гудамжаар алхаж ч үзээгүй. Гал яаж түлдэг талаар ч ойлголтгүй шахам нөхдүүд ард түмэн гэж худлаа яриад л саарал ордонд сууж байна. Ийм байхад яаж улс орон өөдөлж, дэвжиж, иргэдийн зовлон нимгэрч, жаргах вэ дээ.

Дээрээс нь өндөр албан тушаалд очихоороо залуучууд улсын ажил хийхээсээ илүүтэй хоцорсон, тасалснаараа хошуучилж, элдэв хүүхэнтэй нэр холбогдож, эд хөрөнгө хураахын “дон тусаж” л байна. Өөр юу гийгүүлсэн юм, юугаар ч гийгүүлээгүй.

Тэгвэл 50 гарсан, биеэ, гэрээ засчихсан, авах идэхийн хүсэл нь арай багасчихсан, улс орноо гэсэн сэтгэл нь арай илүү дэвэрчихсэн хүн гишүүн болбол арай өөр дөө. Ядаж л шөнөжин шоудаад, маргааш нь шартаад хэвтээд байхгүй л байх.

Тэгэхээр Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг ч ялгаагүй өөрчилж, насны босгыг нэмье. Эд улс орны төлөө зүтгэж, оюун ухаанаа уралдуулж явах ёстой 50 гаруй насны хүмүүс Ерөнхийлөгч болоод л улс төрийн замналаа өндөрлөх болчихоод байна. П.Очирбат гуайгаас эхэлье л дээ. Ерөнхийлөгчийн албанаас буугаад л улстөрчийн замнал нь өндөрлөсөн гэхэд болно. Гэтэл нас нь яагаач үгүй байдаг. Ингээд л Үндсэн хуулийн цэц рүү явсан. Ямар Ерөнхийлөгч байсан хүн дахиад гишүүн болоод яваад байлтай биш гэж бодоо байлгүй.

Мөн хажуугаар нь хувийн компанид зөвлөх энэ тэр хийгээд байсан санагдана. Ерөнхийлөгч байсан хүн тэгж зөвлөх хийх ёстой ч юм уу, бүү мэд. Н.Багабанди гэдэг хүн бас л ид ажиллах насандаа л Ерөнхийлөгчийн албанаас буусан. Дараа нь мөн зөвлөх хийж нэг хэсэг явсан байх. Сүүлдээ “Титэм үг” нэртэй нэвтрүүлэг хийж, ном хүртэл гаргасан. Хүмүүст мартагдахгүйн тулд хийж байсан ажил юм уу даа, янз нь.

Гэтэл тэр хүн төрд ажиллаад, УИХ-ын гишүүн байсан бол бацаануудаас арай дээр шүү дээ. Н.Энхбаяр гэдэг хүн ч Ерөнхийлөгчийн албанаас буух үедээ 50 гаруйхан настай байсан. Улс орондоо ид ажиллаж байх ёстой цаг. Гэтэл улстөрчийн замнал нь дуусчих гээд байдаг. Ингээд л МАН-ын ад үзсэн “Х” үсгэн дээр тоглолт хийж, шинэ нам байгуулж, бөөн юм болгоо биз дээ. Тэгээд одоо дахиад Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжийг хайгаад, бужигнуулж л байна. Яаж ид насан дээрээ зүгээр л улс төрөөс холдоод, ном бичээд, орчуулга хийгээд суугаад байх вэ дээ.

Одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн бүрэн эрх энэ жил дуусна. Гэтэл тэрбээр 55 нас хүрээгүй байна. Бас л төрд олон жил ажилласан, туршлагатай, чадвартай хүний улс төрийн замнал өндөрлөх гээд байдаг.

Гэтэл Д.Гантулга мэтийн өглөө босоод, ажилдаа цагтаа ирчихэж чадахгүй “бацаан”-ы оронд 60 дөхөж яваа чадвартай хүмүүс ажиллавал арай дээр биз дээ. Тэгээд Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч албанаасаа буугаад цэцэн үг хөөцөлдөж, шинэ нам байгуулж, хувийн компанид зөвлөх хийхгүй байх.

Улс төрд буцаж ирж, гишүүн ч болж магадгүй. Ер нь тэр нь дээр байх. Гэхдээ Ерөнхийлөгч байсан хүн жижгирлээ гэх тодотгол яах аргагүй дагана. Тиймээс л насны босгыг нь нэмчихье. 55 настай хүн Ерөнхийлөгч боллоо гэхэд дөрвөн жил суухад 60 хүрчихнэ. Хэрвээ улирвал 63 настайдаа бууна шүү дээ. Энэ зэргийн настай байхдаа улс төрөөс хөндийрч, ном зохиол бичиж, цэцэн үг цуглуулсан шиг суухад яах вэ дээ.

Харин 45-тайдаа Ерөнхийлөгч болчихоод, 50 хүрээд л буухаар жаахан харамсалтай байна. Яах вэ, Ерөнхийлөгч байсан хүн улс төрд дахиж орж, гишүүн болж болохгүй гэсэн юм байхгүй л дээ. Гэхдээ л ёс зүй, утга учир талаасаа жаахан тиймхэн байгаа юм. Тиймээс аль аль талаа бодсон ч насны босгыг 10 жилээр нэмье. Залуучууд эхлээд бөгсөө зөв арчаад сурчихаг.

Ядаж л гэр бүл, үр хүүхдийнхээ өмнө үүрэг хүлээгээд, өөрт оногдсон ачаагаа үүрэх чадвар сууг. Түүний дараа ард түмний өмнө үүрэг хүлээж, улсын ачаа үүрэх бага ч болов тэнхээтэй болох учиртай.

Монголын мэдээ
Н.Пунцагболд

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2017-01-10 18:25:41
    Odoo ene luivarchdaa duusgaj tetgevert ni ehleed gargaad zailuulah heregtei naaduul chine gertee suuhaar ideh yumgui balrah geed bh shig bna daraa ni bol yer ni...
    • ххх 2017-01-11 02:58:04
      Гэхдээ залуу авилгачид хэдийн төрд нэвтэрсэн байнаа
  • Хөдөлмөрийн насны хүний нөөцөө нэмэгдүүл 2017-01-10 16:29:19
    Хүн ам цөөтэй насжилт багатай манай орны хувьд тэтгэвэрт гарах насыг эр эмгүй ижил 65 болгож тогтоох хэрэгтэй. Хүйсийн тэгш байдал, урт наслалтад нөлөөлнө.
  • зочин 2017-01-10 10:15:27
    тэтгэвэрт гарах насыг нэмж эм 60, эрэгтэй 65 болгох хэрэгтэй
  • Дэмжиж байна. 2017-01-10 09:55:16
    ЭНЭ УИХ-Д байгаа эмэгтэйчүүд,залуучуудаас харахад арай л биш ээ,Би эмэгтэйчүүдийг дэмждэг эмэгтэй хүн.гэхдээ л ийм ,,,дүнкүү,, түвшнийх байж арай болохгүй .
  • нас нэмэх асуудлыг авч үзэх нь зөв байх  2017-01-10 08:44:38
    нас нэмэх асуудлыг авч үзэх нь зөв байх аа, төр түшилцэх хүмүүс боловсрол мэдлэгээс гадна амьралын туршлага суусан байх нь аливаа асуудалд ул суурьтай хандахад...
  • Эрдэмтэн 2017-01-10 07:37:49
    Ингэж худлаа юм бичээд юу гэх вэ. Нийгмийн сэтгэл зүй 60 гарсан хүнийг төрд байхлаар элдэв янзаар өөлж гоочлоод зөнөг өвгөн энэ тэр гэж үхчих гээд байдаг биз дэ...
  • Dash 2017-01-10 07:20:50
    Ёстой зөв хэллээ. 2 гараа өргөн дэмжиж бна
  • зөв хө 2017-01-10 05:08:08
    Дэмжиж байна
  • иргэн 2017-01-10 03:24:23
    Олон түмний сонголтоор гарч ирсэн хүнийг яах гээд байгаа юм Пунцагболдоо чи хамгийн ухаантай нь юм уу
  • Иргэн 11 2017-01-10 03:13:54
    Энэ их зөв санаа. Дэмжиж байна. Улс төрийн ноён нуруу суугаагүй бол төр бариулаад хэрэггүй гэдгийг амьдрал дээр харагдаж байна.
  • Зөв 2017-01-10 03:06:26
    Энэ чинь харин өөр юм ярьж бичсэн байна шүү. УИХ-д хэлсэн үг, гишгэсэн газраа ч мэдэхгүй бацаанууд сонгогдож,өглөө босоод цагтаа ч ирж чадахгүй нялхас байна шү...
  • zochin 2017-01-10 02:33:27
    Alvan gazruud ch yalgaagui tiim bolson. Manai baiguullaga omnoh zahiral baisn hunii avsan, nutag, angi negt, ashig sonirhol neg, dongoj togssn zaluusr duursen
  • зочин 2017-01-10 01:37:30
    үнэн шүү.олон улсын жишэг ч нас тогтсон хүмүүс төрийн түшээ хийж байна. манайд амны салиа нь арилаагүй мөнгөтэй пацаан нар л дээшээ гарах юм даа,
  • 1 2017-01-10 01:05:58
    Mash zuv. Nasiig ne, shalguuriig ne nileed undur bolgoh heregtei. UIH-d bayan ailiin teneg huuhduud, ul medehuudiig oroh zamiig ne haah heregtei.
  • !!! 2017-01-10 00:48:14
    Салиа нь арилаагүй охид хөвгүүдээр Төр бариулаад юунд хүргэж байна даа. Одоо хүн бүр горыг нь амсаад л сууж байна
    • Zochin  2017-01-10 05:07:01
      Яг үнэн. Ёстой үнэн. 35 хүрч байж, УИХ-ын гишүүн болъё. 55-аа байг гэхэд 50 болгох хэрэгтэй. Жавхлан тэнэг амьтан юу гээд байна. Цаана чинь 40 хүрсэн хүнийг ажи...
      • Зочин 2017-01-10 05:08:10
        Цаана чинь 40 хүрсэн хүнийг ажилд авахгүй байна ч гэх шиг. Жавхлангийхаар бол 40 хүрээд тэтгэвэрт гарах юм байна л даа.