Гэр бүл салалтад өрхийн санхүү, эдийн засгийн асуудал нөлөөлж байна
Сүүлийн жилүүдэд залуус ардчилал, эрх чөлөө ярьж гэр бүлийн уламжлалт харилцааг умартаж, эхнэр, нөхөр болох уламжлалт ёсоо ч мартаж дуртай үедээ дэр нэгтгэн амьдрах болсон нь гэр бүл хэмээх нандин харилцааны мөн чанар хийгээд үнэ цэнийг алдагдуулж байна. 

Нийгмийн асар хурдацтай хөгжил, өдөр тутмын аливаа бэрхшээл дунд гэр бүл хэмээх эрхэм нандин зүйл мөн чанараа алдаж, нэг л мэдэхэд таагүй дурсамж болон ард үлдэх нь олонтаа болжээ. 
 
Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газраас бүртгэлийн статистик мэдээллийг өчигдөр  танилцуулсан.  Энэ үеэр гэр бүл салалтын тоо нэмэгдэх хандлагатай байгааг онцолллоо. Тодруулбал өнгөрсөн жил гэрлэлтээ батлуулсан 17118 тохиолдол байгаагаас 87 хувь нь анхны гэрлэлт байсан байна.13 хувь нь дахин гэрлэсэн, мөн гэрлэлтээ сэргээсэн байна. Насны ангилалаар авч үзвэл эмэгтэйчүүд 18-24, эрчүүд 24-34 насандаа гэрлэжээ.
 
Харамсалтай нь гэр бүлээ цуцлуулсан  4159 хүн байгаа аж. Энэ нь нийт гэрлэлтийн 20 гаруй хувьтай тэнцэх тоон үзүүлэлт юм байна. Судалгаанаас харахад 25-45 насандаа гэрлэлтээ цуцлуулах хандлагатай байгааг ч мөн тэд дуулгасан.

Тэгвэл гэр бүл салалтад нөлөөлж буй хүчин зүйлүүдийн талаар иргэд ингэж ярьж байна.  
 
Б.Шинэбаяр, 45 настай, эрэгтэй
 
Зах зээлийн эдийн засагт шилжсэн 1990 оноос хойш монголын нийгэм, улс төр, эдийн засаг, соёл боловсрол, нийгмийн халамж үйлчилгээ, гадаад харилиаа, хөдөлмөр эрхлэлт, хүрээлэн буй орчин тэр бүү хэл гэр бүлийн харилцаанд томоохон өөрчлөлт шинэчлэлт гарч ирсэн. Тухайлбал иргэд хувийн өмчтэй байх, худалдаа наймаа, бизнес, өрхийн аж ахуй эрхлэх бүрэн боломжтой болсон. Гэтэл хүний амьдралын зайлшгүй хэрэгцээ болсон хоол хүнс, өргөн хэрэглээний бараа, хувцас хэрэглэлийн үнэ өртөг өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа нь гэр бүлд эдийн засгийн хүнд дарамт болж байна. Өнөөдөр Монголын ихэнх гэр бүлүүдийн нийт орлогын ихэнх нь хоол хүнс, хувиас зэрэгтээ зарцуулагддаг. Бусад сурч боловсрох, эрүүл мэнд, ахуй байдлаа дээшлүүлэх зэрэгт тэр бүр олж байгаа орлого нь хүрэлцдэггүй. Гэр бүлд байнга тулгарч байдаг эдгээр бэрхшээлүүдээс үүдэн дийлэнх гэр бүлийн дотор байнгын хэрүүл маргаан, хөрөнгө мөнгө, эрх мэдэл, албан тушаал боловсролын ялгаа, хамаатан садан эцэг эх, ах дүүгийн дарамт, архидалт, ажилгүйдэл, хүчирхийлэл, салалт зэрэг олон сөрөг үр дагаварууд гарах боллоо.Энэ нь гэр бүл салалтад нөлөөлдөг. Мөн хөдөө орон нутагт амьдралын түвшин доогуур, ажил олддоггүйгээс хөдөөнөөс хотруу шилжих хөдөлгөөн ихсэж хотын хүн ам сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэх болсон. Энэ нь нэг талаар залуу гэр бүлийн тоо нэмэгдэх нэг шалтгаан болж байгаа хэдий ч гэр бүлийн үүрэг хариуцлагаа ухамсарлах, асуудлыг ул суурьтай шийдэх чадваргүй дутмаг байгаагаас гэр бүл салалтын тоо өндөр байна. Сүүлийн үед залуучуудын дунд нэмэгдэх болсон “хамтран амьдрагч” гэдэг ойлголтыг би хувьдаа залуучууд хэн нэгнийхээ төлөө санаа тавих, гэр бүлийн доторх үүрэг хариуцлагаас төвөгшөөх, өөрийн дураар чөлөөтэй байхыг илүүд үзэж байгаагаас баталгаагүй гэр бүл зохиож байна уу даа гэж бодож байна.
 
Н.Болормаа 37 настай, эмэгтэй
 
Бидний өмнө тулгамдаж буй нэг тос асуудал бол өнөөдөр ганц бие өрх толгойлсон эмэгтэйчүүд их болсон. Тэдэнд ч гэсэн элдэв асуудлууд  байдаг. Мөн амьдралд дөнгөж хөл тавьж байгаа залуу хосууд байна. Тэд амьдралын ямар ч туршлагагүй сэтгэлийн хөөрлөөр гэр бүл болчихдог. Гэтэл амьдрал үргэлж анхных шигээ байдаггүй. Зарим гэр бүлүүд нь жижиг сажиг асуудлуудынхаа ачааг даалгүй салж сарнихдаа тулдаг. Тэр үедээ хаана хэнд хандахаа мэддэггүй. Мөн гэр бүлдээ тулгамдаж байгаа асуудлуудыг шийдэх, зөв мэдлэг мэдээллийг авч чадахгүй байна. Тиймээс сургуулийн болж өгвөл бүр цэцэрлэгийн наснаас нь гэр бүлийн орчин эцэг эх, хүүхдэд хичнээн чухал болох, гэр бүлийн аз жаргалтай амьдралыг хэрхэн бий болгох, асуудлыг яаж даван туулах чадварт суралиах ёстой вэ гэдгийг бага наснаас нь төлөвшүүлж өгөх хэрэгтэй.
 
Г.Очбаяр 28 настай, эрэгтэй
 
Нийгмийн тогтолцооны “гажиг” гэр бүлийн харилцаанд их багаар нөлөөлж байна. Энэ нь хувь хүний үзэл бодол, зан суртахуун, хүмүүжил мөн эдийн засаг, эрх мэдэл, албан тушаал, эрүүл мэндийн байдал зэрэг юм. Гэр бүлтэй залуучуудын дунд тохиолдож байгаа томоохон дутагдал бол гэр бүлийн үүрэг хариуцлагыг ухамсарлах, аливаа асуудлыг шийдэх чадвар муу, гэр бүлдээ цаг бага зарцуулдаг, чөлөөтэй байхыг илүүд үзэх явдал юм. Энэ нь залуу гэр бүлийн дотор асуудал үүсэх улмаар салах шалтгаан болж байна.
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2017-01-10 14:57:24
    Хүүхдээ гэрлэхээс нь өмнө ёс суртахууны хүмүүжил өг Эцэг эхчүүдээ Төрсөн цагаас нь эхлэн хүмүүжүүл Эхнэр нөхөр 2 өөрсдөө үлгэрлэн зөв амьдрал үзүүл
    59.153.115.213
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2017-01-10 08:48:26
    сүүлийн үеийн залууст нийгмийн гажуудлаас гэр бүлийн хүмүүжил, сургууль багш нарын нөлөө буурсанаас сэтгэл зүй, төлөвшлийн хувьд доголдож гэр бүл салалт ихэслээ...
    202.170.84.231
    Мэдэгдсэн Хариулах
  • solongos baraa 2017-01-10 07:02:39
    https://www.facebook.com/groups/631108253737433/ groupt negdeed solongosoos buh turliin chanartai baraag hamgiin hyamdaar zahialj awaarai
    139.5.216.184
    Мэдэгдсэн Хариулах
  • Honogoor PC togloom  2017-01-10 06:43:34
    Hamt togoldog 34-38 nasnii emegteitei taniltsana. Chuluutei setgedeg, hamtran amidragch haij bn,tatlaa tutleegui,mungutei bas mashintai bvl zugeer.hool sain hii...
    150.129.143.114
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2017-01-10 00:34:26
    Xoorondoo suuj yax geed bgaa yum? Xamtran amidraad yavaach. Yamar ajil xiigeed mungu geree avad yavaxad xurex bish.
    103.206.195.163
    Мэдэгдсэн Хариулах
    • иргэн 2017-01-10 15:00:54
      Хамтран амьдарнаа гэдэг чинь бие сэтгэлээ бүгдийг гутаан доромжилж байнаа гэсэн үг Дараа нь амьдрал нь утга учиргүй болно тэдний дараагийн үе нь ямар хүмүүжилтэ...
      59.153.115.213
      Мэдэгдсэн Хариулах
      • ИРГЭНДЭЭ 2018-01-09 04:22:38
        САЙН УНШ
        27.123.213.131
        Мэдэгдсэн Хариулах