Сурагчдын амралтыг сунгах эсэхийг хичээл эхлэхээс өмнө шийднэ
Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг сурагчдын амралтыг сунгах, олон нийтийн арга хэмжээг зохион байгуулахгүй байх асуудлаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдод хандан албан тоот ирүүлсэн билээ. Уг албан тоотын хариуг хотын дарга өчигдөр/01.09/ хүргүүлсэн байна.

Нийслэлийн Засаг даргын хүргүүлсэн хариуд нийслэлийн төр захиргааны байгууллага нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг ЭМЯ-тай хамтран зохион байгуулж байгаагаа дурьдаад энэ хүрээнд хийж хэрэгжүүлж байгаа ажлуудаа товч танилцуулсан байна. Мөн БСШУС-ын яамнаас ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын өвлийн амралт 1 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл үргэлжлэх тул амралтыг сунгах асуудлыг түр хойшлуулах тухай мэдэгдсэн бөгөөд халдварын тархалт цаг үеийн байдалтай уялдуулан амралт дуусахын өмнө дахин зөвшилцөн шийдвэрлэхээр боллоо. Нийслэлээс харьяа дүүргийн нэгдсэн эмнэлгийн ачаалал, эмнэлгийн тоног төхөөрөмж, бага хэрэгслийн эрэлт хэрэгцээ их байгаа бид өөрсдийн нөөц боломжоор шийдвэрлэн ажиллаж байна хэмээн дурьджээ гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.



Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • eej  2017-01-16 04:26:57
    huuhdiin amraltiig sungahgui bgaa darga nar n huuhdee daguulaad uvliin huitend avtobusand suugaad yavaad uzeesei.
    202.131.225.197
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-01-15 05:37:09
    Сунгах хэрэгтэй хичээл амраад хүүхэд ханиад хүрэхгүй амар бна ш дэ хичээлтэй үед ханйад салахгүй хэцүү шүү хичнээн эм тариа сайн болгоныг хэрэглээд нэмэргүй
    27.123.214.80
    Мэдэгдсэн Хариулах
  • Xx 2017-01-13 15:48:28
    Er n yh gj huuchin huwaari uurchildug bnaa
    66.181.188.206
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2017-01-12 12:25:36
    Хүүхдүүдийг амрааж болохгүй юм уу гишүүд ээ
    202.9.41.99
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-01-10 09:37:05
    Ингэж хэл ам хэрvvл тэмцэл дагуулж, эргэлзэж тээнэгэлзэхээ мэдэхгvй байж яах гэж хуучин хувиарын еерчилсен юм? Эргээд хуучинаар нь болго, хvvхэд битгий золиосло...
    103.229.123.97
    Мэдэгдсэн Хариулах
  • Irgen 2017-01-10 05:36:05
    Baga angiin amraltiig yadaj sungaasai daa. 6-9 nastai huuhduudiin hicheeliig hoishluulaasai.
    103.229.121.36
    Мэдэгдсэн Хариулах
  • зрчин 2017-01-10 03:48:44
    Ядахдаа наад утаа эрс буурах дулаан эхлэх хүртэл буюу 3 сарын 1 хүртэл сургуулийн хичээлүүдийг сунгамаар байна даа.
    202.9.41.193
    Мэдэгдсэн Хариулах
  • jkh 2017-01-10 03:12:20
    boon haniad bhad sungah bialgvi dee esbel darga nariin hvvhed haniad tusdaggvi yum uuu
    202.131.235.74
    Мэдэгдсэн Хариулах
    • erguu mal aa 2017-01-10 06:48:06
      Bi huuhdee avtobusand suulgaad esvel taxind suulgaad yavj baih uu? Bi tusgai joloochtoi mercedess benz S600aar hurgedeg.
      150.129.143.114
      Мэдэгдсэн Хариулах