Боксын УАШТ маргааш эхэлнэ

Гавьяат дасгалжуулагч В.Батбаярын нэрэмжит сонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн 37, эмэгтэйчүүдийн 13 дахь удаагийн УАШТ Спортын төв ордны “А” зааланд маргааш эхэлнэ.

Тус тэмцээнд 39 багийн нийт 201 тамирчин эрэгтэй ес, эмэгтэй найман жинд өрсөлдөх юм. Тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд гавьяат тамирчин Д.Отгондалай, ОУХМ Э.Цэндбаатар, О.Батхүү, 52 кг-д Х.Энх-Амар, М.Гандулам, 64 кг-д Б.Чинзориг, Г.Баярхүү, О.Норовбал, 69 кг-д Б.Түвшинбат, Б.Батзориг, эмэгтэйчүүдийн 51 кг-д М.Нандинцэцэг, Л.Алтанцэцэг, О.Эрдэнэцэцэг, 54 кг-д М.Гүндэгмаа, Д.Шинэцэцэг, Б.Сувд-Эрдэнэ нарын шилдгүүд тулалдана.

Харин ДАШТ-ий хошой хүрэл, олимпийн наадмын хүрэл медальт, гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ, Азийн аварга З.Энхзориг, Б.Жавхлан, Т.Болортуул нарын шилдгүүд энэ удаагийн тэмцээнд өнжиж байгаа аж.

Тэмцээн энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.

 

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.