Ж.Эрдэнэбат: Цахилгаан станц барих төслүүдийг энэ онд эхлүүлнэ

"Агаарын бохирдлыг бууруулахад иргэн таны оролцоо" технологийн үзэсгэлэн МҮХАҮТ-д өнөөдөр нээлтээ хийлээ.

Дулаан алдагдлыг багасгах, агаарын бохирдлыг бууруулах технологийн шийдлийг танилцуулах зорилготой уг үзэсгэлэнд 50 гаруй аж ахуйн нэгж оролцож байна. Засгийн газраас шийдвэр гаргаж, гэр хорооллын айл өрхүүдийн шөнийн цахилгааны тарифыг тэглэсэнтэй холбогдуулан зохион байгуулж буй уг үзэсгэлэнд  төрөл бүрийн цахилгаан халаагуур,  шалны халаалт, гэрийн дулаалга,  сайжруулсан түлш зэргийг танилцуулж байна.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үзэсгэлэнг үзэж, зарим аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзаж ярилцах үеэрээ “Үзэсгэлэнд оролцож буй бүх аж ахуйн нэгжтэй уулзах боломж бага байна. Тиймээс энэ төрлийн үйлдвэрлэл эрхлэгчид болон үзэсгэлэнд оролцож буй аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй ойрмогхон дахин уулзъя” гэж хэллээ. 

Утааг эрс бууруулах бодлогыг шийдвэртэй хэрэгжүүлэхгүй бол гамшгийн хэмжээнд хүрлээ. Эдийн засгийн бололцоо, боломж муу байгаа ч Засгийн газар  агаарын бохирдлыг бууруулах бодлогын шинжтэй  арга хэмжээг шат дараатай хэрэгжүүлж байна. Засгийн газар эхний ээлжинд гэр хорооллын айл өрхийн шөнийн цахилгааны тарифыг тэглэлээ гэж Засгийн газрын тэргүүн сэтгүүлчийн асуултад хариулахдаа хэллээ.

-Өдөрт 2 шуудай нүүрс түлдэг өрх нэг шуудай нүүрс түлдэг болгохын тулд ийм шийдвэр гаргасан.

Утааг оргүй арилгана гэж хэлэх хэцүү, багасгана. Дэлхийн 100 гаруй улсын 3000 хотод утаа, агаарын бохирдол асуудал үүсгээд байна. Энэ хотуудын нэг нь манай Улаанбаатар. Ганц Улаанбаатар ч биш зарим аймгийн төв утаатай болоод байна.

Утаа бууруулахын тулд 130-140 мянган тэрбум төгрөг зарцуулсан ч буурсангүй. Ийм их мөнгөөр түлш, зуух сольж утаа шийдэх гэж оролдсон. Энэ мөнгөөр шөнийн тарифаа эрт тэглэсэн бол илүү үр дүн гарах байсан байж магадгүй. Манай Засгийн газар түлш, зуух бус бусад олон төрлөөр утааны асуудлыг шийдэх гэж оролдож байна. Шөнийн тарифыг тэглэхээс гадна хөдөө орон нутагт шилжин суурьшихыг дэмжих, орон нутагт ажлын байр бий болгох, орон сууцжуулах ажлыг зэрэг хийнэ. Мөн Улаанбаатар руу түүхий нүүрс оруулдаггүй байх зэрэг арга хэмжээг цаашид авч хэрэгжүүлнэ гэж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ярилаа.

Цаашид цахилгаан дулааны үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлыг Засгийн газраас хийнэ. Цахилгаан станц барих төслүүдийн ажлыг аль болох хурдан, энэ онд багтаан эхлүүлнэ. Мөн орон сууцанд амьдрах иргэд ипотекийн зээлд хамрагдаж байгаа шиг гэр хорооллын иргэд халаалтын асуудлаа шийдвэрлэхийн тулд зээлд хамрагдах нөхцөлийг бүрдүүлж өгөх учиртай. Ингэвэл айл өрхүүд маань цахилгаан халаагуур хэрэглэх сонирхол нь нэмэгдэнэ. Засгийн газар зуух, нүүрс, түлш тарааж утаатай тэмцэхгүй, цахилгаан халаалтын төхөөрөмжүүдийг дэмжинэ гэж  Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  



 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ы 2017-01-10 04:19:33
    Утааг арилгавал Ерөнхий сайд, Хотын дарга 2 ч маш том үнэлгээ авна даа. Амжилт хүсье
  • xaxa 2017-01-09 11:26:45
    Mungugui baij yugaaraa ehluuldiin mal chin
  • zochin 2017-01-09 09:34:21
    uuchlaarai. tulshind negch tugrug tosbolj baigaagui shuu.zeber tulsheer hangah heregtei