Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг нэгдэхийг уриалаа

Аюулын түвшингээс хэдийнэ дөрөв дахин давсан агаарын бохирдлын эсрэг эцэг, эхчуүд нэгдэн "Утааны эсрэг ээж, аавууд холбоо” байгуулан төр засаг, холбогдох байгууллагуудыг дорвитой арга хэмжээ авахыг шаардаж эхэлсэн. Тэд өнгөрсөн сарын 26-нд агаарын бохирдлын эсрэг тайван жагсаал зохион байгуулсан бол энэ удаад хэвлэп мэдээллийн байгууллагуудыг утааны эсрэг тэмцэлд нэгдэхийг уриалсан байна.

Уг урианд “ДЭМБ-ын судалгаагаар РМ2 хорт бодисын хэмжээ 501 хүртэл хэмжээнд байх нь хүний эрүүл мэндэд ноцтой аюулыг учруулдаг хэмээжээ. Гэтэл нийслэл Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу, Зүүн салаа, Баруун салаа, Толгойт, Чингэлтэй дүүргийн Дэнжийн мянга орчимд РМ2 хорт бодисын хэмжээ зарим үед 3000 хүрч байна. “Мэлхийг амьдаар нь чанаж байхад мэдэлгүй үхдэг” гэдэгчлэн бид энэ аймшигтай тоо баримтыг дэмий ярьсаар суух нь үе үеийн эрх баригчдын хувьд юу ч биш болж хувирчээ. Тиймээс ялангуяа дөрөв дэх засаглал болсон хэвлэл мэдээллийн байгууллагууд нэгдэн нийлж, төр засагт эсэргүүцлээ мэдрүүлэх, иргэдэд “Чимээгүй үхэлд бид дасах ёсгүй” гэдгийг сануулах цаг болжээ. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 101 сонин (өдөр тутмын сонин 10 гаруй), 131 ТВ, 98 мэдээллийн сайт тоггмол үйл ажиллагаагаа явуулж байна. Хэвлэл мэдээллийн байгууллагуудыг утааны эсрэг дуу хоолойгоо бидэнтэй нийлүүлэн хамтдаа тэмцэхийг уриалж байна. Нэгдэж байгаагаа 2017 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр илэрхийлж, телевизүүд утааны дүрсийг текстийн хамт 30 секундын хугацаатай барих, сонин, сайтууд тэргүүн нүүртээ утааны дүрсийг хэвлэн нийтлэх.

Мөн “Улаанбаатарын агаарын бохирдол ДЭМБ-аас тогтоосон АЮУЛТАЙ ХЭМЖЭЭНЭЭС ДӨРӨВ ДАХИН ИХ БАЙНА!!!” гэсэн өгүүлбэрийг оруулахыг уриалж байна” гэжээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.