Б.Энхбаяр: Хорих ялаас аль болох түдгэлзсэн
Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан “Хууль төрөхийн өмнө” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Одоогийн үйлчилж байгаа 2002 онд батлагдсан Эрүүгийн хуульд бүх гэмт хэрэгт хорих ял ногдуулдаггүй. Гэтэл 2015 оны Эрүүгийн хуулийн бүх гэмт хэрэгт хорих ял шийтгэхээр болчихсон байсан аж.

Энэ талаар ХЗДХ-ийн Дэд сайд Б.Энхбаяр хэлэлцүүлгийн үеэр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр “ХЗДХЯ-наас Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт хийж, хуулийн төслийг өргөн барьсан. Эрүүгийн хуулийг 2015 онд батлахдаа тусгай ангийн 440 заалт нь бүгд хорих ялтай болчихсон. Анх ярьж байсан үзэл баримтлалаасаа эсрэг хууль батлагдсан. Дотор нь задлаад үзэхээр хорих ял 7 хоногоос эхэлж байгаа юм. Хорих гэдэг бол хамгийн хүнд ял шийтгэл ногдуулж байгаа хэлбэр. Тэгэхээр шоронд сууна гэдэг долоо хоног, долоон сар ч бай ялгаагүй нэр төр, эрхэмсэг оршихуйд их халтай. “Энэ хүн долоохон хоног ял эдэлж байсан юм гэж хэн ч ярьдаггүй. Насаараа л шоронд ял эдэлж байсан гэдэг нэртэй явна. Гэр бүл болох, шинэ ажилд орохоос эхлээд өнөөх ял шийтгэл эдэлж байсан гэдэг нь муу нэр салахгүй.

Тиймээс Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа хорих ял шийтгэлээс аль болох түдгэлзэх, анх удаа үйлдсэн, хөнгөн гэмт хэрэгт заавал хорих ял ногдуулж, шорон гянданд хорихоос татгалзая гэж байгаа юм. Үүний оронд 60 гаруй зүйл анги дээр нийтэд тустай ажил хийлгэхээр оруулж өгсөн. Тодруулбал, өдөрт дөрвөөс ихгүй цаг ажил хөдөлмөр эрхлэх заалт бий. Зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэлийг хэвээр хадгалж байгаа. Тодорхой төрлийн гэмт хэрэгт хатуу байр суурьтай байх, тэр дундаа авлига, албан тушаалын гэмт хэрэгт ялын бодлогыг чангатгана.Сүүлийн үед улс орны эдийн засгийн аюулгүй байдалтай холбоотой саяаар биш тэрбум, их наядаар хэмжигдэх хохирол учруулсан албан тушаалын хэргүүд ихээр гарч байна. Үүнийг төр зүгээр хараад байх юмуу, жирийн нэг хулгайтай адилхан шийтгээд байх юмуу. Хатуу ял шийтгэл ногдуулж, төрийн алба хаших хугацааг хоёр жилээр хязгаарладаг  байсныг нь таван жил болгож, чангаруулахаар заасан” гэлээ.

 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • монгол хүн 2017-01-09 14:00:56
    Өвөрхангайн прокурор,шүүгчид хүнээс мөнгө авч хууль бусаар яллаж,шүүн хорих ялыг захиалгаар хийдэг болоод удаж байгааг ххуль зүйн яам, ерөнхийлөгч анхааралда ав...
  • хуульч 2017-01-09 07:45:37
    Бусдад хууль бусаар ял тугадаг субекътүүдэд/мөрдөн байцаагч,прокурор,шүүгч/хатуу хяналт таих хэрэгтэй.Хуйвалдагчид гэж эдгээрийг хэлээд байгаа юм шүү дэ.
  • Готовдорж 2017-01-09 07:33:24
    Төрийн албанд ажиллах хугацааг насаар нь хориглох хэрэгтэй, юун 5 жил вэ, Төр тийм гэмт хэрэгтэнээр дутав гэж дээ.Өчнөөн хүмүүс төрийн албанд орж чадахгүй байна...
  • Зочин 2017-01-09 07:06:17
    зөв ш дээ цөөхөн монголчууд шоронгоор дүүрэн татварын мөнгөөр тэжээлгэсэн хүмүүс
  • Янжив 2017-01-09 07:02:07
    Хүн гүтгэсэн прокурор, гүтгэж ялласан шүүгч их олон болсоон.Тэднийг яаж яллах тухай яагаад таг чиг байнаа.ХЗДХэргийн Шүүх засаглалын нэр хүнд шалан дээр унасан...