Налайх дүүрэгт хөл хорио тогтоолоо

Энэ сарын 06-ны өдөр Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар иргэдтэй уулзах үеэр нэгдүгээр хорооны иргэний мал руу нохой дайрсан тухай мэдээлэл өгсөн юм. Мэдээллийг нягталж шалгахад энэ сарын 4-ны өдөр тус хорооны нутаг дэвсгэрт бэлчээрлэж явсан хонь руу золбин ноход дайрч барьжээ.  Уг мэдээллийн дагуу Онцгой байдал, Цагдаа, Мэргэжлийн хяналт, ТҮК-ийн ажилтан албан хаагчид шуурхай ажиллаж, золбин нохдоос дээж аван нийслэлийн Мал эмнэлгийн ариун цэврийн лабораторид хүргүүлсэн аж. Лабораторийн шинжилгээний хариугаар  мал, амьтны галзуу өвчнөөр өвчилсөн нь тогтоогдсон байна.

Иймд тус дүүргийн Онцгой комиссын “Хүн, мал амьтны халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх” шуурхай ажлын хэсэг яаралтай хуралдаж, Налайх дүүргийн Засаг даргын нэгдүгээр сарын 6-ны өдрийн “Мал амьтны галзуу өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай” захирамжаар  14 хоногийн хугацаанд хязгаарлалтын дэглэм тогтоожээ.

Галзуу өвчний тохиолдол гарсан тухай мэдээллийг  нийслэлийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг дүүрэгт ажиллах үеэр шуурхай танилцуулж, холбогдох арга хэмжээг шуурхай авч ажиллаж байна гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ. 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2017-01-09 06:44:45
    Мал бариад зогссон нь их юм, галзуу нохой чинь чмээнээр дайрдаг юм шүүдээ, тэгэхдээ айх хэрэггүй тариа хийлгээд л зүгээр битгий хүмүүсийг айлгаад бай аргаа барс...