Мөсөн тээвэр хийхгүй байхыг анхааруулав
Булган аймгийн Сэлэнгэ суманд өчигдөр /01.08/ “Приус” загварын автомашин мөсөнд цөмөрч суужээ. Дуудлагын дагуу  тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн зургаан албан хаагч, нэг автомашинтайгаар ажилласан байна. Газар дээр нь очиход иргэн О /45 настай, эрэгтэй/, Ц /61 настай, эрэгтэй/ нар эсэн мэнд өөрсдөө автомашинаасаа гарсан, байжээ. Албаныхан живсэн автомашиныг татан гаргаж эзэнд нь хүлээлгэн өгсөн байна. Өнөөдрийн байдлаар томоохон гол мөрөн бүрэн хөлдөөгүй байгаа учир нийт ард иргэдийг гол мөсөн дээгүүр тээвэр хийхгүй байх, баталгаат зам гүүрээр гарахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.