АН-ын акулууд уриалга гаргажээ
2016 оны сонгууль бол Ардчилал нэрийн дор зоргоороо намирч ирсэн АН-ынханд том сануулга болсон гэхэд болно. Тэрчлэн АН шинэчлэгдэх  үү, эс шинэчлэгдэх үү гэдэг асуудал хэн хүний анхаарлыг татаж байгаа. Тэгвэл АН-ын акулууд болох Э.Бат-Үүл, Баабар,  Да.Ганболд 3 уриалга гаргажээ. Тэд уриалгадаа юу өгүүлснийг хүргэе.

Монголын ард түмэн, эх орноо ардчилал эрх чөлөөний замаар хөгжүүлэхийг эрмэлзэгч иргэд ээ Ардчилсан намын гишүүд дэмжигч нар аа Бид, Монголын ардчиллын тулгын чулуу болж анх байгуулагдсан гурван намын анхны дарга нарын хувьд та бүхэндээ хандаж байна. Бид, өнөөгийн АН болж нэгдсэн тэргүүлэх гурван намын анхны албан ёсны тэргүүний хувьд та бүхэнд хандаж байна. Бид, ардчиллын зарчмыг эх орондоо анх тунхаглалцаж, улс төр нийгмийн амьдралыг шинэ зүгт эргүүлэлцсэн үүрэг хариуцлагаа ухамсарлан та бүхэндээ хандаж байна. Ардчилсан намын гишүүд, ардчиллын зүтгэлтнүүд, амь насаараа дэнчин тавин тэмцэж шинэ цагийг авчралцсан баатруудаа! Нийгмийн шинэчлэлийн төлөө өөртөө хариуцлага ногдуулж, ардчиллын тугийн дор амьдарсан найз нар аа! Ардчилсан нам УИХ-ын болон аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд үнэмлэхүй ялагдал хүлээлээ. Энэ нь АН-д ардчиллын зарчмаар зохих үнэлгээ өгсөн сонгогчдийн шийдэл, намын удирдлагадаа гутарсан гишүүдийн дургүйцэл, ардчиллын төлөөх үзэл санаандаа эргэлзсэн дэмжигчдийн санал сэтгэгдлийн нэгдэл байсан гэж бид үзэж байна.

Одоогоос 26 жилийн тэртээ Монгол улсын засаг төрийн эрхийг хэмжээгүй эзэгнэсэн МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүд буюу төрийн дархлагдсан удирдагчдийг огцруулахын төлөө тэмцэж, ардчилсан хувьсгалын баатруудын тэмцэл, ард түмний халуун дэмжлэг, тухайн үеийн МАХН доторх эрүүл саруул хүчний зөв алхамтай нэгдэн амжилтад хүрч байсан билээ. Харамсалтай нь 26 жилийн дараа Ардчилсан нам маань өөрөө шат шатандаа дархлагдсан суудалтай “Улс төрийн товчоо”-той, дээд удирдлага нь нийт гишүүдийн санаа бодлоос ангид, агаар салхи ордоггүй, цус сэлбэгддэггүй байгууламж болон хувирлаа. Яг л 28 жилийн тэртээд хуучин МАХН-ын гишүүд Улс төрийн товчоондоо ямар хүн нэмэгдэж хасагдсныг сонсгол мэдээнээс уншиж танилцдаг байснаас огт ялгагдахгүй боллоо. Сүүлийн хэдхэн жилд АН нь Монголын хамгийн хаалттай улс төрийн хүчин болж хувиран, ялангуяа түүний удирдах баг нь намаасаа бүрэн тусгаарлагдсан мафи маягийн бүтцэд шилжин орлоо. Ардчиллаар овоглосон энэ нам сүүлийн арваад жилд их хурлаа хийсэнгүй, сүүлийн хэдэн сонгуулийн хугацаанд удирдах бүлгээ шинэчилсэнгүй.

Удирдлагын мафижсан бүтцээ дагаад намын анхан шатны байгууллагууд нь овгийн байгуулал, феодалын нийгмийн үеийн хошуу ноёны албатуудын зохион байгуулалтад оржээ. Тэд үүнийгээ “бүлэг”, “фракци” гэж нэрлэн харилцан ашигтай хуйвалдаанаар төр ба намын удирдах албан тушаалтны томилгоог шийдэж байна. 2012 онд АН-аас намын нэрээр парламентад суудал авах хүмүүсийн жагсаалтыг гишүүдийн саналаар бус, энэхүү ханлиг, ванлигуудын толгойлогч нарын тохиролцоогоор шийдэж байсан. 2016 онд нэр дэвшигчдийн жагсаалтыг батлахдаа, хуулийн хугацаа дуусахаас хэдэн минутын өмнө мөнөөх ханлигуудынхаа нэгдсэн саналыг үзүүлж “Бөөнөөр батла”, үгүй бол “АН-аас нэг ч хүн хуулийн хугацаанд нэр дэвшиж амжихгүй” гэсэн хувилбараар тулгаж батлуулсан. Үнэнч хамсаатны сүлжээ, төрөл садны хэлхээс болсон намын байгууллагаа эвдэхгүйн тулд шинэ гишүүн элсүүлэх, намаа өргөжүүлэх ажлыг бүрэн зогсоожээ.

Өнгөрөгч сонгуулийн үеэр нэр дэвшигчид өөрийг нь дэмжиж ирсэн олон зуун хүнийг намд элсүүлэх гэтэл намын анхан шатны байгууллагын дарга нар батлах бичиж өгөхөөс татгалзаж булзсан явдал нэг биш гарсан байна. Энэхүү тогтоцыг нь өөрчилж, АН-ыг шинэчлэх, ардчиллын зарчмыг аврах оролдлого хийсэн гишүүдийн эсрэг өөрийн мэдэлд авч, үнэнч хамжлага нарынхаа гарт атгуулсан хууль хяналтын байгууллагыг турхирч, хүссэнээ хийлгэдэг болсныг олон түмэн ч харж байна. Өнөөдөр ч энэ байдал үргэлжилж УИХ дахь намын бүлгийн ахлагч, АН-ын дарга, УИХ-ын дэд дарга зэрэг албыг өөрсдийн сонирхолдоо нийцүүлэн томилж буйгаа ичгүүргүй зарлаж байна. Энэхүү хууль бус тохироогоо гүйцэлдүүлэхээр улайрч, ҮЗХ-ын хурлыг явцуу хүрээнд долдугаар сарын 18-нд хийж, товлосон шийдвэрээ гбатлуулахаар зэхэж байна. Намын өмнөөс сонгогдсон гишүүдийн ажил албаны хувь заяаг намын гишүүдийн оролцоотойгоор, тэдний хүсэл зоригийн дагуу шийдэх ёстой гэж үзэж байна. Түүгээр ч зогсохгүй, Ардчиллаар овоглосон намын удирдлагыг гартаа төвлөрүүлж, нийгэмд хамгийн аюул учруулсан улс төрийн байгууламж болгон хувиргасан, сүүлийн үеийн дарга удирдагчид намын өмнө хариуцлага хүлээх үүрэгтэй болохыг нийт гишүүдэд сануулж байна.

Улс төрийн намгүйгээр ардчилсан тогтоц оршихгүй, Монголын голлох улс төрийн хүчин болох АН-гүйгээр Монголын улс төрийн тогтоцыг төсөөлөх аргагүй. Эцсийн дүндээ төрийн ариун байдал нь намын ардчилал, тунгалагшлаас эхтэй. Харамсалтай нь мафийн бүлгийн тогтолцоотой намын бүлэглэл бүхирдсон улс төрчдөө төрд илгээж, бохир үйл ажиллагаагаа батжуулдаг, тэр хэрээр төр бохирддог. Ийнхүү нөлөө бүхий феодалын хэмжээгүй эрх дор хураагдсан хошуу, ханлиг, ванлигийн тогтоцтой АН нь Монголын төрийн хамгийн өнгөтэй өөдтэй шинэтгэлийг санаачлагч атал төрөө хамгийн их бохирлогч болон хувирч байна. Энэ байдал нь Монгол орны хэвийн хөгжлийг гацаагаад зогсохгүй, улс төрийн ардчилсан тогтоцыг нурааж, дарангуйллын систем рүү хөтлөх аюултай гэж бид үзэж байна.

Иймээс: Ардчилсан намыг аврахын тулд,

Нэгдүгээрт, Намын удирдлагад бугшсан алдаа дутагдал, өнөөгийн байдалд дүгнэлт хийж, хариуцлага тооцох;

Хоёрдугаарт, Намын өнөөгийн удирдлагыг үндсээр нь өөрчилж, удирдлагыг шинэ залуу хүчинд шилжүүлэх;

Гуравдугаарт, Намын дүрмийг цаг үетэй нийцүүлэн шинэчлэх, намын амьдралын өдөр тутмын мөрдлөг болгох;

Дөрөвдүгээрт, Итгэл үнэмшлээрээ сонголт хийсэн хүн бүрийн өмнө намыг нээлттэй болгож овог аймгийн тогтолцооноос салгах; Юун түрүүн эдгээр алхам яаралтай хэрэгтэй байна. Ийм шинэчлэл нь АН-ыг үргэлж шинэчлэгдэн тэлж, удирдах бүлэглэл нь шинэ үеийн залуу улс төрчдөөр байнга сэлбэгдэн, ардчиллын зарчмыг түгээн дэлгэрүүлэгч улс төрийн хүчирхэг нам болгон хувиргах болно. Намын удирдах албыг гишүүдийн сонголтоор бус бүлэглэл хоорондын тохироогоор шийддэг “хар уламжлалыг” зогсоож, Ардчилсан намын доторхи ардчиллыг сэргээхээс ажлаа эхлэх ёстой.

Энэ ажлыг эхлүүлэхийн тулд АН-ын ҮЗХ-ны гишүүд долдугаар сарын 18-нд болох хуралдаа бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, намаа улс төрийн ялагдалд хүргэсэн дарга нар, “фракцийн удирдагч” гэгч нарт хариуцлага тооцох ёстой гэж үзэж байна. ҮЗХ-ны гишүүдийг намын мянга мянган гишүүдийн өмнөөс төдийгүй, үндэсний хэмжээний намын өмнөөс үндэстнийхээ өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарлахыг уриалж байна. Улмаар ойрын гурван сард багтаан намын их хурлыг зарлан хуралдуулахыг ҮЗХ-ны гишүүдэд уриалж байна. Намын их хурлын төлөөлөгчдийг намын бүх гишүүдийн хурлаас сонгож ирүүлэхийг уриалж байна. Намаа шинэчлэх, ардчиллын зарчмыг авран үлдээх шинэчлэлийг дэмжин хамтрахыг АН-ын бүх гишүүдэд уриалж байна. Ардчилсан хувьсгалын анхдагчид, ардчиллын үйл хэргийг халуунаар дэмжсэн гишүүд, дэмжигчид, эх орноо гэсэн монголчуудынхаа халуун дэмжлэгт бид найдаж байна.”  гэсэн байна.

olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • batsa 2017-01-15 05:27:53
    Darga bolokh khuseltei khumuus AN aar duuren bainaa ..
  • Нэмэх 2017-01-11 02:50:03
    Маш зөв уриалга байна, АН-ыг цоо шинэ залуучуудаар удирдуулах хэрэгтэй, юу хийхийг яг зүйтэй хэлсэн учир илүү юу ярих вэ, хэдхэн худалдагдсан комментчид дэмий ю...
  • зочин 2017-01-09 23:17:33
    Хужаа ганболд ,хаанхан мэдэгдэхгүй Батүүл, сэтгэцийн өвчтэй Баавар 3-л байна та гурав зайгаа тавьчихвал АН-аяндаа хөгжөөд явнааа
  • ta nariin hereg engersen nobsnyyd aa!!! 2017-01-09 17:34:59
    ene gyrbiin hereg alga?odoo hol bai!!!dyy chini muuhai bna?
  • ЁОХ.ЗАЙЛСАН БАЙДАА.ТА НАР. 2017-01-09 15:57:03
    Халзан Ганболдыг 25 жилийн өмнө Лидер гэж боддог л байлаа.Одоо бол хурдан зайлвал АН төдийгүй Монголд хэрэгтэй.Нөгөө хоёрыг нь арай гайгүй гэж бодсон чинь ижил...
  • Bayarxuu 2017-01-09 14:07:09
    Yun ali divangariin yum tavidag yum ?
  • доо 2017-01-09 13:48:08
    ТА НАР ЗАЙЛЧИХВАЛ ТЭГЭЭД Л ШИНЭЧЛЭЛ ГЭСЭН ҮГ.ӨӨР ИЛҮҮ ДУТУУ ЮМ ХЭРЭГГҮЙ ЭЭ. ОДОО ТА НАР МИНЬ ЗАЙЛЖ ҮЗ.
  • bi 2017-01-09 12:40:54
    ter ueiin uls turiin tovchoo ene hulgaich nariig bodvol eh oronchid baisiin baina doo
  • Иргэн 2017-01-09 12:28:55
    ДА ЖУНТАН ХУЖАА Д.ГАНБОЛД ЗАЙЛ. МОНГОЛД ЧАМД ГАЗАР ШОРОО ГЭЖ ҮГҮЙГ МЭД...
  • 3 hujaa tonil 2017-01-09 12:27:17
    yuu heleh geed baigaa hujaa nar be? uhej dald ortsgoo
  • !!!!!!!!! 2017-01-09 11:53:49
    "Илжигний чихэнд ус хийсэн ч, алт хийсэн ч адилхан сэгсэрнэ" гэдэг яг үнэн юмаа!!! Комментчуудын харанхуйг гайхаад баршгүй!!! Ийм улс ийм байхаас яахав!!!
  • hwx 2017-01-09 11:51:32
    Энэ 3 элэнцэгний дарга бхав,дэлх-н давалгааг дагаж намирсанаа их юманд бодож өөрсд-гээ бүү дөв-лгэ,алдаа завхарлаа яаж үндсээр нь цэгцлэх вэ гэсэн сайн санаатуу...
  • eh oron ard tymnee hyyrsan ta nart onogd 2017-01-09 11:19:00
    hynii nyyr harahiin argagyi bolson abilgagch nar yunii chini yrialaga be?...Ta nariig hyn yy?men yy?gehed hezyy chag yed amidarch bna!eh oron ard tymenee hyyrsa...
  • Үнэн 2017-01-09 10:56:53
    Бат-Үүл хүү Чулуудайгаа үе залгамжлан дарга болгох их хүсэлтэй хүн. Түүнийгээ л хэлсэн байна.
  • ард 2017-01-09 10:55:31
    хав гээд үнхдэг акулууд мөн дөө, ардчилалд итгэсэн хүмүүсийг шил долоолгож ханахгүй юм даа, өнөө хятад чинь дарах гээд ба, амеркаа ахруу явах уу, яваа, худалч
  • зочин 2017-01-09 10:53:53
    Монгол гээд байгаа нь ах дүү хамаатан садантайгаа сууцгаасан элий балайчууд дэлхий сөнөнө гэхэд л үнэмшиж гүйлдэн хүүхэд шуухдынхаа сургуулийг таслуулдаг гару...
  • Irgen 2017-01-09 10:46:59
    Cant you fucks just go and die already?! Enough is enough! Just die and disappear!!!
  • ИРГЭН 2017-01-09 09:53:16
    АКУЛ МАКУЛ ГЭЖ БИТГИЙ ХӨӨРГӨӨД БАЙЛДАА БАЙДАГ Л НЭГ ХУЖАА БАЙГАА БИЗ ДЭЭ.
    • Erliiz mine amia hamhi 2017-01-09 10:06:03
      Bi neg hyatadii erliiz shalihgui bandiig medne ovog ni hurtel hujaa nertei tegsen mortloo dandaa humuusiig hujaagaar ni duudna. chi bodvol tednii 1 baih
  • хужаа 2017-01-09 09:18:49
    Энэ 3 бол яг л харваас хужаа байштээ. Манай хамаатан яах аргагуй моноос мон. Урдаас даалгавар авч дээ. Зов...
  • PARTIZANUUDAD 2017-01-09 08:43:48
    OROITSON BOROO…
  • З.Энхболд 2017-01-09 08:32:40
    Энэ 3 энхийн цагаан тагтаа болох гэж үзэж байна аа даа. Бат-үүл сонгуулийн өмнө нийслэлийнхнийг доромжилж том том баагаад байгаагүй бил үү. Одоо тэгээд унгасан ...
  • kk 2017-01-09 08:25:52
    ene baabar chin hugshiruh tusmaa urd zugiin humuustei ymar adilhan bolood bainaa
  • bid 2017-01-09 08:24:27
    Bat uul songuuliin umnu yaj darvalzaj baisan, odoo ur dungee har daa. arvin altanhuyag 2 bolohgui gee gej bhad. odoo yun urialga zail
  • Зочин 2017-01-09 08:21:12
    Зоригийн хэргийн алуурчид яахаараа сонгуульд ялна гэж сэрүүн зүүдэлдэг билээ, одоо болтол буруугаа МАН-д чихээд байгаа чонын бэлтрэгийг яах гээд байна аа АН-ын ...
  • ! 2017-01-09 07:53:20
    З.Энхболд, Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг, Х.Баттулга, Баярцогт нар АН-ыг хагалан бутаргаж хорлон сүйтгэсэн гол буруутнууд мөн!!!!!!
  • ЗОЧИН 2017-01-09 07:50:23
    2016 ОНД АРДЧИЛСАН НАМЫГ СОНГУУЛЬД УНАГАСАН ГОЛ 2 ХҮН БОЛ Э.БАТҮҮЛ. З.ЭНХБОЛД ИХМЭДЭГЧ НАР ЮМ......
  • zochin 2017-01-09 07:25:46
    До.Эрдэнэбат Ж.Эрдэнэбатдаа сул тойрог өгч Эрдэнэтунгалагыг өрсөлдүүлсэнээр Мандал сум бүх шатны сонуулиар ялагдал хүлээж МАНам мангартаж эхэлсээн.
  • ZOCHIN 2017-01-09 07:15:56
    Сэлэнгэ аймагт дуучин Эрдэнэтунгалагыг Ж.Эрдэнэбатыг өөдөөс өрсөлдүүлж байдаг З.Энхболд, Д.Эрдэнэбат нар даа мөн ч тэнэг хүмүүс шүү. Наймаалцсан ухаантай юм бай...
  • Битгий хуц 2017-01-09 06:52:00
    Хувийнхаа өмч болгосон АН-ыг одоо зөвхөн өөрсдийнхөө хүүхдүүдэд өгөх цаг чинь болоо юу
  • zochin 2017-01-09 06:47:46
    С.ЭРДЭНЭ, Ц.БАТҮҮЛ, Х.БАТТУЛГА НАР АРДЧИЛАЛЫГ САНААТАЙГААР БУЛШИЛСАН УРВАГЧИД. ЭНЭ УРВАГЧДЫГ МОНГОЛООС ЗАЙЛУУЛ
  • Иргэн 2017-01-09 06:40:45
    оллоо өнөөдөр хэдэн сарын хэдэн бэ, хэдэн оны 7 сарын 18 яриад байгаа малууд вэ, одоо болтол чонын бэлтрэг дарга чинь хариуцлага хүлээгээгүй л байна даа
  • Батүүл 2017-01-09 06:26:07
    Батүүл гуай сонгуулийн өмнө чухам л намаа удирдаж байна, би мэддэг юм энэ тэр гээд томроод байгаагүй бил үү. Ялагдлын бас нэг гол буруутан байж,