Тав хүртэлх насны хүүхдүүдэд 10 нэр төрлийн эмийг үнэгүй олгож эхэллээ
Томуу, томуу төст өвчлөлөөр өвчилсөн тав хүртэлх насны хүүхдийн эмийн үнэд хөнгөлөлт үзүүлэх тухай тогтоолыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс гаргажээ.

 Уг тогтоолоор томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн хүүхэд ууж хэрэглэх нэн шаардлагатай дараах 10 нэр төрлийн 30 эм бэлдмэлийн үнэд эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувийн үнийн хөнгөлөлт үзүүлэхээр болсон байна.

Тодруулбал, Ампициллин (Х), Амоксициллин (Х), Тетрациклин, Сальбутамол, Ибупрофен, Парацетамол, Азитромицин, Амброксол, Ацетилцистейн, Натрийн хлорид+ Калийн хлорид+ Натрийн цитрат-дигидрат+Глюкоз гэсэн эм багтаж байгаа юм.

Энэхүү тогтоолоор баталсан эмийг өрх, сум, багийн эмчийн бичсэн жороор Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмээр үйлчилдэг эмийн сангаас авах боломжтой юм.
 
П.ГОО
Оллоо.мн

 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • eej 2017-01-09 05:53:28
    unegui yumand nugasgui mongolchuud odoo emee unegui avaad huuhduudee horduulaad baij dee