ШӨХТГ-аас автогазын үнийг бууруулахыг шаардлаа
 

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас “Автогазын жижиглэнгийн үнэ нэмэгдсэн асуудлаар” хяналт шалгалт хийжээ.

Хяналт шалгалтаар “Юнигаз” ХХК, “Дашваанжил” ХХК, “Синчи газ” ХХК, “Шунхлай трейдинг” ХХК, “Гор газ” ХХК-иуд Улаанбаатар хотод автогазын жижиглэнгийн үнийг нэмсэн үйлдэл нь Өрсөлдөөний тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн болохыг тогтоосон байна.

Иймд дээрх аж ахуйн нэгжүүдийг нэгдүгээр сарын 15-ны өдрийн дотор зөрчлийг арилган дараах арга хэмжээг авч ажиллахыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас шаардлаа. Үүнд:

1. Автогазын жижиглэнгийн борлуулалтын үнийг тогтоохдоо бусад аж ахуйн нэгжийн үнийг аялдан дагахгүй өөрийн компанийн өртөг зардалд үндэслэн тогтоож байх,

2. Валютын ханшийн өндөр өсөлттэй байх үед тогтоосон автогазын жижиглэнгийн /1150 төгрөг/ үнийг тодорхой хэмжээгээр бууруулахыг шаардсан байна.
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2017-01-09 05:14:48
    Энэ маш зөв асуудал шүү онцгой албан татвар байхгүй мөртөө бензины үнэтэй барьцалдаад байдаг тэнэгүүд байгаа юм