Усан спорт сургалтын төвийг худалдан авах санал ирсэнгүй
2017 онд долоон объектыг дуудлагаар худалдахаар шийдвэрлэсэн. Энэ дагуу  эхний ээлжид Усан спорт сургалтын төв, Хан-уул дүүргийн Захирагчийн албаны хоёр барилга, тус дүүргийн 14 дүгээр хорооны Өрхийн эрүүл мэндийн төв зэрэг барилгуудыг худалдахаар болсон юм. 

Тэгвэл өнөөдөр /2017.01.09/ тус жагсаалтад багтсан зарим барилгыг дуудлагаар худалдах байсан ч хойшилсон байна. Учир нь объектуудыг худалдан авах ямар ч санал ирээгүй байна. Ингээд  Өмч хувьчлах комиссын хурлыг хуралдуулж дахин тов зарлах юм байна. 

Дашрамд дуулгахад усан спорт сургалтын төвийг худалдаалах эхний үнэ 10 тэрбум 871 сая 620 мянган төгрөг бөгөөд дэнчингийн хэмжээ 1.08 тэрбум төгрөг аж.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Tунгалаг 2017-01-26 12:42:45
    Үнэгүйдүүлж байгаад 0 төгрөгөөр авдаг заншилтай төрөөс төрсөн тэрбумтангууд байгаа даа
  • зочин 2017-01-09 17:39:59
    Угаасаа шүлс нь гоожсон, нүд нь улайсан нөхдүүд олон байгаа, үнэгүйдүүлэх л гэж мэргэшсэн гарууд
  • Шагдар 2017-01-09 07:10:40
    Худалдах санал ирсэнгүй хэмээн башир арга хэрэглэж үнийг буулгах гэж байна.Дуудлага худалданы журамд тэгж заасан байгаа, Түүнийг ашиглаж хуйвалдаан хийх нь л дэ...
  • Иш чааваас 2017-01-09 07:00:10
    ЗГ-ын ордны дэргэдэх газрын үнэлгээний жишгээр үнэлж нурах дөхөж байгаа бассейнийг хэн худалдаж авах вэ дээ...
  • zochin 2017-01-09 06:10:11
    ХҮҮШ ЭЭ ХҮМҮҮС ЭЭ ЭНЭ ГОМО МӨНХӨӨ ГЭЖ ЯМАР ИЧИХ НҮҮРЭЭ ЭЛГЭНДЭЭ НААСАН АМЬТАН БАЙДГИЙМ БЭ МЭДЭХ ХҮН АМЬТАН БАЙНА УУ ТАМИНЬ ЭЭ