Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд хөл хорио тогтоолоо
Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Завхан гол багийн нутагт 6 айлын 7 адуу, нэг малчны нэг ухна  өвчнөөр хорогдсон байна. Одоогоор  тухайн газар нутагт ариутгал хийж хорогдсон малын сэг зэмийг булж устгах ажил хийжээ. Мөн уг голомтын бүс нутагт байгаа 3 өрхийн бүх малд үзлэг хийж Ц.Дамба, Д.Лхаасүрэн нарыг суурийн 52 адуунд боомын ийлдэс тарьжээ.

Аймгийн Мал эмнэлэгт нөөцөнд байсан 1,4 л буюу  2800 бог мал эсвэл 1400 бод мал вакцинжуулах вакцин мөн 600 мал эмчлэн сэргийлэх ийлдсийг багийн малын эмч нар өгөн өнөөдрөөс вакцинжуулалтын ажил эхэлж байна. Уг бүсэд 14 хоногийн хорио тогтоож, аймгийн холбогдох газруудаас ажлын хэсэг гаран ажиллаж байна.

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2014-07-18 03:56:54
    Энэ хурдан морь хаа газраас очиж өндөр үнээр авдаг байдалд хяналт тогтооё. Ядаж эмнэлгийн шинжилгээнд яс оруулдаг байя. Үүнээс болж зүүн хязгаарт байсан өвчин баруун аймгуудаар тархаж байна.
    202.21.106.168
    Мэдэгдсэн Хариулах