С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр анхан шатны шүүхээс ялын дээд хэмжээ сонсоод байгаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрийнхэн өнгөрсөн амралтын өдрүүдэд Орхон аймагт жагсаал хийхээр төлөвлөөд байсан. Тодруулбал Эрдэнэт хотын Уурхайчин соёлын ордны өмнөх талбайд энэ сарын 7-ны бямба гарагийн 11:00 цагт жагсаал хийж, энэ үеэр хэрэгтэй холбоотой шинэ баримт дэлгэнэ хэмээн мэдэгдээд байсан.
Гэвч тэдэнд жагсаал хийх зөвшөөрөл өгөхөөс татгалзсан байна. Зөвшөөрөл олгох боломжгүй гэдэг хариуг Баян-Өндөр сумын Засаг дарга С.Ганцогт өгсөн байна. Тэрбээр “Хөрш зэргэлдээ аймаг, орон нутагт малын гоц халдварт цэцэг өвчин гарсан учраас нийтийг хамарсан жагсаал, цуглаан хийхийг хориглосон сумын Засаг даргын захирамж гарсан” гэжээ.
Гэсэн хэдий ч яллагдагчдийн ар гэрийнхэн товлосон цагтаа жагсаалаа эхлүүлэв. Нийт 60 гаруй хүн оролцсон уг жагсаалыг цагдаа нар 40 орчим минутын дараа тараалаа. Харин жагсаалын үеэр Б.Содномдаржаагийн ээж Р.Жавзмаа “ Миний хүүг хэрэг хүлээлгэх гэж 461-р ангид долоо хоног дарамталсан” хэмээн ярьжээ.

Б.Сансар
olloo.mn