Аймаг, сумдын 588 албан тушаалтанд онлайн сургалт зохион байгууллаа

Авлигатай тэмцэх газраас нэгдүгээр сарын 5-6-ны өдрүүдэд 21 аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газар болон зарим сумдын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтан болох нийт 588 албан тушаалтанд онлайн сургалт зохион байгуулжээ.

Сургалтын явцад хөдөө орон нутагт гарч буй нийтлэг зөрчил, цаашид анхаарах асуудал болон УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны тогтоолоор батлагдсан “Баталгааны маягт” түүнийг хэрхэн бүртгэж, хяналт тавьж ажиллах талаар арга зүйн зөвлөгөө өгч, мэдээлэл солилцсон байна.

Мэдүүлэг гаргагчид нь хуульд заасан үндэслэлийн дагуу хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор цахим систем буюу www.meduuleg.iaac.mn цахим хуудсаар шинэчлэн мэдүүлэх үүрэгтэй бөгөөд улсын хэмжээнд хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх үйл ажиллагаа эхэлсэнтэй холбогдуулан тус газраас мэдүүлэг гаргагч болон төрийн байгууллагын удирдлага, мэдүүлгийг бүртгэж, хянаж, хадгалах үүрэгтэй эрх бүхий албан тушаалтан нарт зориулсан олон талт сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2017-01-09 02:12:00
    ХОМ Газар, хэлтсийн даргаас доош аваад яанаа хөдөөгийн муусайн албан хаагчдад хэн авлига өгөх юм бэ, зодчихгүй л бол зол нь тэр шүүдээ, тэр улс төрчдөөсөө л ав
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах