АН-ын төлөө ард түмэн санаа зовнихын учир...
АН-ын даргын сунгаа ид дундаа үргэлжилж байна. Намын даргын төлөө өрсөлдөж буй таван хүн 10 гаруй аймгаар хамтдаа явж, гишүүд дэмжигчидтэйгээ уулзаж,  мөрийн хөтөлбөрөө танилцуулж буй. Энэ сарын 29-нд намын даргын сонгууль болж, нэг нь сонгогдох учиртай. Хэн намын дарга болохоос АН-ын хувь заяа ихээхэн шалтгаална.

Одоохондоо энэ намын нэр хүнд тэгтлээ сэргэчихээгүй байна. Уг нь өмнөх сонгуулиар ард түмэн АН-д арай илүү итгэл хүлээлгэж, сонгосон. Төрийн эрхийг өгсөн. Гэвч нэг л их нээлттэй царайлж, ардчилал ярьж хэрэлдэж, фракциудынхаа албан тушаалын төлөөх “дайн”-аас илүү гарч чадалгүй байсаар дууссан. Харин гайгүй ажил хийснийг хэн хүнгүй  хэлдэг. АН-ын засгийн үед бүх аймгийг хар замаар холбосноор иргэд ямар их цаг, мөнгө хэмнэж байгаагаа ч хэлдэг. Гэхдээ л тэдний нээлттэй хэрүүл ард түмэнд таалагдаагүй.

Тиймдээ ч 2016 оны сонгуулиар МАН-д тонгоруул­чихсан. Бүр далаараа цэвэр тавиулсан. Түүний дараа өөрсдийнхөө хийрхэл, фракцийн сөргөлдөөн ямар зүйлд хүргэснийг гэнэт ухаараад, шинэчлэл ярьж эхэллээ. Тэр шинэчлэлийн эхлэл нь намын даргаа нийт гишүүдийнхээ дундаас сонгох явдал.

Өнгөрсөн долоо хоногт АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр, тус намын даргын сонгуулийн хорооны дарга Ж.Оюунбаатар нар мэдээлэл хийж, шинэчилсэн бүртгэлд 120 орчим мянган хүн бүртгүүлсэн талаар хэлнэ лээ. Тэгэхээр АН-ын дарга 120 мянган хүний олонхийн саналыг авсан хүн болох нь. Намын дээд төвшинд ажиллаж байгаа хэдхэн хүний саналаар нэг нь дарга болдог тогтолцооны дэргэд хамаагүй ардчилсан систем л дээ. Гэхдээ хэн сонгогдох вэ гэдгээс энэ намын өөдөлж, уруудах шалтгаална. АН бол Монголын улс төрийн хоёр  том хүчний нэг. Монгол Улсын хөгжил цэцэгжилт, уруудан доройтол ч энэ нам болоод гишүүдтэй салшгүй холбоотой.

АН-ын төлөө ард түмэн санаа зовнихын учир энэ л юм. Ямар ч үед ард түмний 40 хувь нь буюу сонгууль өгөх насны 700-800 мянган хүн энэ намын төлөө саналаа өгдөг. 2016 оны сонгуулиар ч бас тэгсэн. Энэ олон хүн АН-ыг улс орныг өөд нь татна, зөв замд нь оруулна, хөгжүүлнэ гэж итгэж л саналаа өгсөөр байгаа шүү дээ. Гэтэл АН яг одоогоор тийм таатай нөхцөл байдалтай байгаа бил үү.

Таван хүн намын даргад өрсөлдөж, хамтдаа хөдөө орон нутгаар яваа. Дандаа л аймгийн төвд очиж, гишүүд, дэмжигчидтэйгээ уулзаж байна. Хэдийгээр хамт яваа ч гэсэн ичиж зовох юмгүйгээр нэг нэгнээ муулж, өөдөөс нь харж зогсч байгаад л “хэмлэдэг” гэнэ лээ. Энэ бүхэн дэмжигчдэд таалагдах уу. Сонгууль юм болсон хойно нэгнээсээ илүү гарч, хүмүүст таалагдах гэсэн оролдлого байх л даа.

Гэхдээ хий дэмий хашгичиж, бусдыгаа элдэв янзаар хэлж, муулах нь шинэчлэл хийх хүний хийдэг ажил мөн үү. Түүний оронд юу хийж чадах, ямар шинэчлэлийг энэ намд хийх, цаашлаад улс орныг яаж өөд нь татах бодол санаа, бодлого төлөвлөлт, зорилго чиглэлээрээ уралдаж, уралцах ёстой баймаар. Гэтэл намын даргад өрсөлдөж буй зарим хүмүүс зүгээр л харлуулах чиглэлийг эрхэм болгоод байна.

АН одоо л зөв хүнээ дарга болгож, зөв чиглэлийг барьж ажиллахгүй бол дахиж босож ирэх нь юу л бол. Ард түмэн жил ирэх тусам мэдээллийг хурдан шуурхай авдаг болж, анализ хийх чадвар сууж байна. Зүгээр л нэг хүн гарч ирээд, бусдыгаа муулж байгаад дээшээ гарчихдаг цаг өнгөрсөн. Тийм болохоор шинэчлэл хийж “од” болох гэж байгаа зорилго чинь ад болж дуусах вий дээ, зарим нэр дэвшигчид сануулж хэлэхэд. Одоогоор намын даргын төлөө өрсөлдөж буй заримын хэлж ярьж, хийж байгаа хар муухай бүхэн энэ намынхныг ад болгох гээд л байна шүү.

Тухайлбал, Ж.Батзандан шиг зүгээр л нэг популизм хийдэг, худлаа чанга хашгирахаас өөрийг мэдэхгүй хүнийг намын даргаар сонгочихвол тэгээд л сүйрлээ гэсэн үг. Аль ч аймагт очсон энэ хүн бусад руугаа увайгүй дайрч, төмсөг бүлтэг ч гэнэ үү хачин хачин юм яриад явж байна. Юун ирээдүйн зорилго чиглэл, бодлого төлөвлөлт. Зүгээр л бусад хэдийгээ муулж, хашгирдаг аж.

Тэр бичлэгүүд нь цахим хуудсаар дүүрэн тарж, намын гишүүд дэмжигчдийг багагүй бухимдуулж байна. Сайд асан Л.Гантөмөр ч гэсэн намын дарга болох зангараг суугаагүй гэдгээ тод харуулж, Ж.Батзандан гишүүнтэй уралцсан шиг л явна. Өгөөдэй хаан архинд орсон жишээ татсанаараа балбуулж, “Би аймхай юм уу, ёстой тийм юм байхгүй шүү” гэсэн сүрхий бичлэг нь цахим ертөнцөд “од” болж байна.

Цаашлаад С.Эрдэнэ, Н.Алтанхуяг тэргүүтэй томчууд нь твиттерт жиргэдэг нөхдийг түрээсэлж, бусдыгаа “балбуулж” байгаа тухай жив жув ч гараад тарчихаад байна. Мөнгө төгрөгөөр гайгүй юм болохоор сошиал ертөнцөөр дамжуулж нөгөө хэдийгээ “намнаж” байгаа юм уу даа, янз нь. Харин УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат л жаахан даруухан өрсөлдөж байна.

Бусдыгаа муучлаад байхгүй, зарчим, зорилго яриад яваа сурагтай. Бусдыгаа бодвол арай л өөрөөр өрсөлдөж байна уу гэж харагдаад байгаа юм. Ер нь бол АН даргаа 100 гаруй мянган гишүүнээсээ сонгохоор болсон нь шинэ зүйл яах аргагүй мөн. Харин сонгууль дөхөх тусам таван нэр дэвшигч нь бие биенийхээ булай, булхайг дэлгээд, юун өрсөлдөх, ичих нүүрээ хийх газаргүй болчихгүй л бол яахав.

Уг нь олгой хагаравч тогоон дотроо гэдэг үгийг жаахан баримталмаар байгаа юм. Өрсөлдөж болно, гэхдээ муу муухайгаа дэлгэлцэх, хэтэрхий харлуулах хэрэггүй л болов уу. Бусдыгаа харлуулж байгаа юм шиг боловч цаанаа АН-ыг тэр чигт хараар будаж байгааг бас бодолцох нь зүйтэй шүү дээ. Унасан нэр хүндийг нь улам доош нь чирэх гай болж ч магадгүй юм. Тиймээс үлдэж байгаа хэдэн аймгаар тойрохдоо багахан хэрэлдэж уралцаад, зөвхөн бодлого чиглэлээ яриад явах хэрэгтэй дээ. Сонгууль яах вэ, болдгоороо болно.

Нэг нь дарга болоод, нөгөөдүүл нь дэмжинэ үү, үгүй юу тэгэсгээд л ажлаа хийгээд явах байх. Түүний өмнө АН-ынхаа цэнхэр өнгийг битгий хар болгочих, эрхмүүд ээ. АН-ыг дэмждэг ард түмний 40 хувь нь та нарыг жинхэнээсээ төлөвшихийг хүлээж сууна. Тиймээс л хэн хүнгүй харж ажиглаж, зарим нь нервтэж буйг ойлгож байгаа гэж найдья.

Монголын мэдээ
Н.Пунцагболд

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бүтэхгүй 2017-01-09 03:47:26
    АН шинэчлэгдээд ч нэмэргүй. учир нь олон толгойтой ашиг сонирхол байгаа учраас. Нэгнийгээ хүндэлдэггүй, хүлээн зөвшөөрдөггүй бүдүүлэг хүмүүсийн нэгдэл бол АН
  • АН НАМ 2017-01-09 03:33:43
    УГ НЬ АРДЧИЛСАН НАМ ДЭЭРЭЭСЭЭ БУС ДООРООСОО ШИНЭЧЛЭЛ ХИЙХ БАЙСЫМ АА. ҮЗХ ГЭЭ ТАРААХ ШИНЭ ГИШҮҮД ГАРГАЖ ИРЭХ ШИНЭ ДҮРЭМ БОЛОВСРУУЛАХ СҮҮЛД НЬ ДАРГА СОНГОХ БАЙСАН...
  • Батзандан муу лалар  2017-01-09 03:32:19
    БЗДүүргээс гарчаад одоо болтол Дүүргийн Орон Нутгийн сонгуульд АН ялчаад байхад МАН-н талд орон увайгуутаж байгаа Шоучин. наад балайг битгий сонгоорой ард түмээ...
  • иргэн 2017-01-09 02:55:50
    АН жинхэнэ утгаараа шинэчлэгдэж чадвал бусад намдаа үлгэрлэж, мачадна.Үгүй бол сөнөнө.Эдэн дотроо арай дээр, дөнгүүр нь Эрдэнэбат л юм даа....АН-ын гишүүд минь....
  • Zochin 2017-01-09 02:46:52
    Erdenebat deer bhaa arai tulgatai , tvshigtei hvn
  • бөы 2017-01-09 02:34:04
    тараад өгөө. шинэчлэгдэнэ гэж байхгүй үлгэр болсон .
  • Бат 2017-01-09 01:47:57
    Батзандан л дарга болсон нь дээр шүү дээ
  • ZOCHIN  2017-01-09 01:15:28
    ER N ZAHIALGAAR ,AVILGALAAR INGEJ BUSDIIG DOROMJILJ BICHIH N HAHUULI AVSAN ENE BICHSEN HUN DEE L ASHIGTAI BOLOHOOS IRGED BOL OORSDIINHEE L S...
  • zochin 2017-01-09 00:59:56
    Shine hun zaluu hun deer bus uu
  • Иргэн 2017-01-09 00:54:07
    Сэхээтнүүдээс юмыг арай өргөн хүрээнд хардаг нь инженерүүд л байдаг, тиймээс арай дээр нь Эрдэнэбат харагдаад байгаа юм, солиотой хүнээр дарга болгое гэвэл Батз...