Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай асуудлаар хуралдана

УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөл өнгөрсөн баасан гарагт хуралдаж, энэ долоо хоногт  чуулган, байнгын хорооны хуралдах хуваарь, хэлэлцэх асуудлыг баталжээ. Энэ дагуу өнөөдөр байнгын хороо, ажлын хэсгүүд хуралдана.
 
  НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН:
 
 01 дүгээр сарын 09-ний Даваа гарагт:                                                                                                                   
Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд.
 
ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:
 
01 дүгээр сарын 09-ний Даваа гарагт:
Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн хэрэгжилт, шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн үйл ажиллагаатай танилцаж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх талаар санал дүгнэлт боловсруулах Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.30 цагаас Шинжлэх ухааны нэгдсэн I дүгээр байр, Хөдөө аж ахуйн их сургуулийн байранд;

Инновацийн тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.30 Шинжлэх ухааны нэгдсэн I дүгээр байранд;

Хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдийн хувь тогтоосон тэтгэврийн хэмжээг бууруулсан, хассан асуудлаарх холбогдох албан тушаалтнаас тайлбар авах Өргөдлийн байнгын хорооны хэлэлцүүлэг 14.00 цагаас Нээлттэй сонсголын танхимд;

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд.
01 дүгээр сарын 11-ний Лхагва гарагт:
Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг шалгаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий Нийгмийн, бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны байранд;

Шинжлэх ухааны академи түүний салбар академийн гишүүд, Академийн их чуулган, Бага чуулганы гишүүд болон МУИС, ХААИС, ШУТИС, АШУҮИС-ийн ректоруудтай хийх Нийгмийн, бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн өргөтгөсөн хуралдаан 11.00 цагаас Шинжлэх ухааны академийн байранд.
01 дүгээр сарын 12-ны Пүрэв гарагт:
Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн багш, сонсогчид Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны үйл ажиллагаатай танилцах 10.30 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд;

Ахмад настны тухай болон Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.30 цагаас 334 тоот өрөөнд.
 
 
П.АНИР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2017-01-10 02:53:18
    MAN-YN DURAKUUD MINI NAAD KHALAMJI ENE TEREE ODOO BOLI , YU CHI BAIKHGUY GECHIKHEED , KHIIJI BUTEEKH MUNGU BOSGOKH YUMAA BODOOCHEE ,
  • зочин 2017-01-09 05:42:36
    АХМАДУУДАД ТӨРӨӨС НЭМЭГДЭЛ ӨГӨГ ТҮР ЗУУРЫН АРГА ЯАХАВ ДЭЭ. ХАРИН ТЭТГЭВРИЙН ЗӨВ ТООЦООД ӨГӨӨЧ. ТЭТ ГЭВЭР ТОГТООХОД БАРИМТЛАХ ЦАЛИНГИЙН ДЭЭД ХЯЗГААР ГЭЖ ЮУ БЭ??...
  • Fuvh 2017-01-09 02:24:55
    Novshnuud xongololt unegui ym taraaxaa l yarix ym aa