Их, дээд сургуулиудаа нийслэлээс гаргаач ээ

Та анзаарсан уу, сүүлийн хэдэн өдөр замын түгжрэл гайгүй байгааг.  Өглөө гэрээсээ гараад ажилдаа ирэхэд нэг цагийн хугацаа зарцуулдаг байсан бол 40, цаашлаад 30 минутад амждаг болсныг анзаараа л байлгүй дээ.
 
Харин яагаад гэнэт замын түгжрэл буурчихав аа гэж үү. Сургууль амарсан болоод тэр шүү дээ. Нэгдүгээрт, дунд сургуулийн амралт эхэлчихсэн байгаа. Өглөө хүүхдүүдээ хүргэж өгөх гэж эцэг, эхчүүд машинаа асааж аваад давхилддаг байдал багасчихлаа.
 
Хоёрдугаарт, их, дээд сургуулийн оюутнууд амраад явчихаар, хотынх нь гэртээ суучихаар замын түгжрэл тодорхой хэмжээнд буурчихаж байгаа юм.
 
Ямар ч байсан өглөө ажилдаа ирэхэд зарцуулдаг цаг 20-30 минутаар багасч байна. Энэ бол үр дүн. Ерөөс энэ бодит үр дүнгээс бодоод үзэхэд, оюутнууд шавснаас болж замын түгжрэл багагүй хувиар нэмэгддэг юм байна.
 
Тиймээс их, дээд сургуулиудаа хотоос гаргах цаг болоогүй юу гэж асуух гээд байгаа юм. Их, дээд сургуулийг Улаанбаатараас гаргана, нуүлгэнэ гэж хэчнээн жил ярьж байгаа. Гэвч одоохондоо ажил хэрэг болчихсон юм алга.
 
Уг нь хэдхэн жилийн өмнө энэ асуудлыг нэлээд дорвитой ярьж, Налайх дүүрэгт оюутны хотхон хүртэл барихаар болсон. Цэвдэгтэй газар таарлаа барилаа гээд хэсэг баахан хэрэлдсэн. Түүнээс хойш сураг нь тасраад удаж байна.
 
Үе үеийн эрх баригчид энэ асуудлыг ярьсан болоод л өнгөрдөг, ажил хэрэг болгосонгүй. Гэтэл оюутнууд амраад явахад л замын түгжрэл ямар хэмжээгээр буурч байгаа нь нүдэн дээр мэдрэгдэж л байна шүү дээ.
 
Хэрвээ их, дээд сургуулиудыг хотоос гаргаж чаддаггүй юм бол хөдөө орон нутагг салбарыг байгуулах хэрэгтэй шүү дээ. МУИС-ийн салбар гэхэд Эрдэнэт хотод байдаг. Дархан, Эрдэнэтэд зарим сургуулийн салбарууд байгаа. Түүнтэй адил баруун, зүүн, говийн аймгуудад ч гэсэн нэг нэг салбартай баймаар байна.
 
Тэгээд тэр бүс нутгийнхаа хүүхдүүдийг сургадаг байвал яасан юм бэ, энэ чинь. Яахав, хөдөө орон нутагт байгаа салбарт нь элсэх хүүхдүүдийн босго оноо энэ тэр нь жаахан бага л байна биз. Хот руу ирэх хүний ачаалал дарамтыг багасгаж л байвал жаахан наанатай цаанатай байхад яадаг юм.
 
Нөгөө талаар Ерөнхий боловсролын сургууль амрахад бас замын түгжрэл нэлээд хувиар багасч байгаа. Энэ чинь эцэг, эхчүүд машинаараа хүүхдээ хүргэж өгөх гээд л зүтгээд, хаа сайгүй давхиад байгаатай холбоотой шүү дээ. Уг нь замын түгжрэл, өглөөний ачааллыг бууруулах зорилготой ажил, хичээл сургуулийн цагийг бага сага зөрүүлсэн санагдана. Гэхдээ л тэглээ гээд ачаалал буураагүй.
 
Түүний оронд сургууль болгоныг автобустай болгох чиглэлд анхаараач ээ. Нэгдүгээрт, замын хөдөлгөөний ачааллыг бууруулна. Хоёрдугаарт, холоос явдаг, гэр хороололд амьдардаг хүүхдүүдийн аюулгүй байдалд ч хэрэгтэй.
 
Өнөөдөр зам тээврийн ослоор жилдээ хэчнээн хүүхэд нас барж байгаа билээ. Элэг эмтрэм тоо сонсогдож байгаа. Тэр асуудлыг ч гэсэн сургуулийн автобус шийднэ шүү дээ. Манай дарга нар баярлах цэнгэх, идэж уух, элдэв хамтлаг эрхлүүлэхдээ мөнгө харамлахгүй “цацаад” байгаа. Тэгсэн мөртлөө энэ мэт нийгмийн асуудалдаа болохоор өөрийнхөө халааснаас мөнгө гаргах гэж байгаа юм шиг л горойхыг яана. Ажлаа олигтойхон хийгээч ээ. Зоригтойхон шийдвэр гаргаад, шийдэл олоод ажиллаад өгвөл энэ хэдхэн хүнийг бухимдалгүй амьдруулж болмоорсон доо.

Монголын мэдээ
О.Уянга

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Fghffvv 2017-01-09 10:24:49
    Zahuudiig nuulgeechee
  • Иргэн 2017-01-09 10:12:25
    Хедеенийхнийг нутагруу нь буцааяа
  • Даваасүрэн 2017-01-09 09:17:59
    Оюутнууд машин хөлөглөж ирээд л сургуулийн машины зогсоол, эргэн тойрны байрны зогсоол гээд бүгдийг нь дүүргэчихдэг. Автобус, 70 мянга хэрэггүй л хүмүүс.
  • Сүхбат 2017-01-09 06:40:53
    хөдөөний сайран хацарт мнь чи өөрөө хотоос гар.хэдэн жил хотод амьдраад өөрийгөө хотын гээд эндүүрчихэж хөөрхий сайтын хүүхэн.
  • зочин 2017-01-09 06:25:40
    дуртай юм бол чи өөрөө хотоос гар да. Чамд ямар гай болоод байгаа юм бэ оюутан хүүхдүүд
  • зочин найз 2017-01-09 05:40:32
    о.Унга зөв зүйтэй авууштаа зүйл бичсэн байна монголчуудаа дэмжээд ажил хэрэг болговол ямар вээ одоо л энэ асуудлыг дэмжихгүй бол болох оо байлаа
  • chono 2017-01-09 04:57:29
    Ene olon yam tamgiin gazaruuud hotod baih shaardlaga algoooo.... GARGA HODOO aj ahui.. uul uurhai..... batlan hamgaalah yamduuud hotod baih hereguie .......
  • Эцэг эх 2017-01-09 04:53:16
    хуцоо хуц. Үр хүүхэдүүдээ хотоосоо хөөчихөөд эцэг эх нь тайван сайхан суух уу. Өөрсдөө л зайл л даа. Хотын татвар, утааны атвар гээд ахиухан юм авлдаа.
  • Ука 2017-01-09 04:48:37
    Тийм шүү яг голын олоод хэлчихлээ энэ сургуулиудийг нүүлгэх нь зөв шүү оюутан сурагч нар амарсан чинь замын түгжрэл хамаагүй бага
  • !!! 2017-01-09 04:45:21
    Niit ard tumen demjij bainaa herew Tor zasag hodoldoggui yum bol Niiteeree Ih Deed surguuliudiig hotiin towoos gargah Taiwan jagsaal ch hiisen bolno sh dee !!
  • Багахангай 2017-01-09 04:15:56
    Багахангай дүүрэгт гэхэд л ХАА болон Батлан хамгаалах чиглэлийн их, дээд сургуулиуд байрших бүрэн боломжтой
  • Оньсоо 2017-01-09 03:30:27
    ИХ дээд сургуулиудаа бүх аймаг руу шилжүүлмээр юм
  • Ayush D 2017-01-09 03:17:36
    О. Уянга маш зөв мэдэрч хэрэгжүүлж болохоор асуудлыг бичижээ. Манай мэргэн удирдагч нарт үүнийг хийж ядаад байх зүйл биш шүү. Үүнийг бүх нийтээрээ дэмжье!!!
  • Huga 2017-01-09 01:42:59
    Oorsdoo ene hotoos zailaachee muu hodoonii lalaruudaa
  • zochin 2017-01-09 01:00:13
    Sedev, aguulga niitsdegguiee, chaavaas oyutnuud unaaguibyum chin zamiin tugjreld xamaagui bxaa. Xotxon bolgox ni zuv ch dagaad nomiin sanguud ni nuux uu yax yy
  • Man 2017-01-09 00:30:51
    Mergejiliin geh zasgiin gazar ajil hereg bolgoosoi oron nutgiin ih deed surguuliin toog nemegdyyleh
  • оюутан 2017-01-09 00:25:17
    ХААИС бол ходоодоо л байх нь зов,МСУТ ч гэсэн ходоод баймаар юмаа
  • Иргэн 2017-01-09 00:20:56
    Завхан, Өвөрхангайн аль нэгэнд ч юмуу, бүр болохгүй бол Эрдэнэтэд ШУТИС, Дундговьд ХААИС-ийн салбарыг бүр бие даасан сургууль байгуулчихаж болно доо