Монголын чөлөөт бөхийн холбооны Удирдах зөвлөл энэ сарын 6-нд хуралджээ. Хурлаар УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарыг МЧБХ-ны удирдах зөвлөлийн даргаар сонгосон байна. Тэрбээр өмнө нь холбооны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм.
МЧБХ-ны удирдах зөвлөл 17 гишүүнтэй бөгөөд одоо шигшээ баг бүрдүүлэх журам батлагдсантай холбоотойгоор заасан хугацаанд шигшээ багийн дасгалжуулагч, тамирчдыг томилохоор ажиллаж байна.
Түүнчлэн өмнө нь холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан О.Баянмөнх эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа хүлээлгэж өгсөн. Тиймээс тус ажлыг эмэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Батбаяр түр хугацаанд үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон бол өчигдөр түүнийг Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар албан ёсоор томиллоо.

Б.Сансар
olloo.mn