
Цагдаагийн ерөнхий газрын дарга, тэргүүн комиссар Ө.Энхтөрийн тушаалаар “Хөгжлийн банк”-тай холбоотой хэргийг шалгах ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.
Ажлын хэсэгт Эрүүгийн цагдаагийн газар, Мөрдөн байцаах газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид багтжээ. Тус ажлын хэсгийг УЕПГ, АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэгт дэмжлэг үзүүлэх, “Хөгжлийн банк”-ны удирдлагуудтай холбоотой эрүүгийн хэргийн шалгалтын эрчимжүүлэх зорилгоор байгуулсан байна.
Эдийн засгийн хөгжлийн яамны болон Хөгжлийн банкны удирдах албан тушаалтнууд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт сэжиглэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.
Б.Орхон