Хакүхо 2017 онд 1,047 дахь даваагаа авна

Мэргэжлийн сүмогийн их аварга Хакүхо 2017 оны бэлтгэлээ эхэллээ. Шинэ жилийн амралтаа Гуамд өнгөрөөсөн Хакүхо 3-наас Миягино дэвжээнд шинэ оны анхны бэлтгэлээ хийсэн байна. Бэлтгэлийг спортын сэтгүүлчид үзэж сонирхон, 2017 онд тавьсан зорилгыг нь асуужээ.

Хакүхогийн хувьд одоогийн байдлаар 1,008 даваатай. Түүний хувьд мэргэжлийн сүмод хамгийн олон ялалт байгуулсан Кайогийн рекордтой зэрэгцэхэд 39 даваа хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, 40 давсан байхад л Хакүхо түүхэнд бичигдэх юм. Нэг башё 15 барилдаантай гэвэл хамгийн хурдандаа гэхэд нацүбашёд шинэ рекорд тогтоох боломжтой.

Өнгөрсөн 2016 онд хоёрхон түрүүлж, нэг тэмцээн бүтэн өнжсөн гэсэн ёкозүна болсноосоо хойш хамгийн базаахгүй амжилттай дуусгасан. Харин энэ жилийн түүний зорилго 1,047 дахь даваагаа авч түүхэнд бичигдэх ажээ. Тэгвэл бэлтгэлээ эхэлсэн Хакүхо шинэ зорилгынхоо тухайд “Цаг хугацааны л асуудал. Бие сэтгэлээ бэлтгэж байна” гэж ярьсан байна. Тайхо аваргын амжилтыг эвдэж, 2015 оны эхний башёд 33 дахь даваагаа авсныхаа дараа тэрбээр “Цаашдаа зорилгоо хэлж мэдэхгүй байна” гэж ярьж байжээ. Зорилго байхад улам хүчирхэгжинэ гэдэг. Тэгвэл 2017 оны түүний хамгийн том зорилго нь Кайогийн тогтоосон рекордыг шинэчлэх. 
 

ХАКҮХО М.ДАВААЖАРГАЛ: ЯЛАЛТ БОЛ НЭР ХҮНД БИШ 

 

-Өнгөрсөн башёд аль эртнээс 1,000 дахь даваагаа авах зорилго тавьсан байсан. Түүндээ ч хүрсэн. Ер нь сүүлийн хэдэн жилд рекордуудыг шинэчлэн тогтоож байгаа. Өмнөх башёд шинэ зорилго тавиад, хаана хүртэл явахаа хүртэл судалсан байсан байх? 

-Тайхо Коки аваргын дээд рекорд 32 дахь түрүүг авсны дараа, цаашдаа хаана хүрэх ёстойгоо судалсан. 2015 оны эхний башён 15 хоногийн хугацаа тун хүндхэн байж билээ. Түүний дараа, “1,000 дахь даваагаа авна” гэж өөрийгөө урамшуулж байсан. Үүнийг рекорд эвдэж чадсан хүн л ойлгох байх. 

-Их аварга ихэнхдээ ялалт байгуулж, хэд хэдэн удаа рекорд тогтоосон. Гэсэн ч юунд ингэж санаа зовниж явдаг юм бэ. Бас яагаад? 

-Их аваргын болзол хангах үед Ёкозүнагийн тусгай зөвшөөрөл гэсэн бичгийг авсан. Түүнд “Нэр хүн, ур чадвараараа шалгарсан их аваргад олгоно” гэж бичсэн байдаг. Өмнө нь “Нэр хүнд” гэдгийг ялалт гэж л ойлгодог байсан. Тэр үед “ялалт бол нэр хүнд гэж боддог байлаа. Ямар ч нэр хүндтэй аварга байсан бай, үр дүн гаргаж чадахгүй бол зодог тайлна.

Үүнээс үзэхэд, “Ялалт бол нэр хүнд биш”. Мэдээж, хэн ч ялалт байгуулж чадна. Ялалт гэдэг амархан зүйл биш. Гэхдээ олс ч гэсэн өөр өөр хэмжээстэй шүү дээ. Эдогийн үед хүртэл тооцоход, 200 гаруй жилийн Японы мэргэжлийн сүмогийн түүхэнд ердөө 71 ёкозүна л бий.

Монголын мэдээ
Б.Даваа

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2017-01-08 00:16:06
    Сайн байна баяр хүргэе
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах
  • Ариунаа 2017-01-07 12:20:00
    Ээж нь Маантийн эмэгтэйчүүдийн шоронгийн шоронгийн хадаас. Аав нь 5 дань Мөнхбат. Эхнийх нь шоронд байгаа. Ээж нь цэвэрлэгч хөөрхий минь. Цэвэрлэгч
    103.229.121.224
    Мэдэгдсэн Хариулах
  • gomo 2017-01-07 06:25:01
    ГОМО МӨНХӨӨ ГЭГЧ ЭТГЭЭД ИНТЕРНЭТЭЭР ОД БОЛЖ ДУУСЛАА ЭНЭ ЕР НЬ ЯААДАГ ХҮН БАЙДАГ ЮМ БЭ МЭДЭХ ХҮН АМЬТАН БАЙНА УУ
    66.181.191.79
    Мэдэгдсэн Хариулах
    • Huts 2017-01-08 17:05:14
      Chi ooroo ter Monhoo n yum bish uu
      202.9.43.131
      Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-01-07 05:23:54
    1047 гэж бичихэд 1-ийн ард таслал тавих ямар хэрэг байнаа Даваа малаа
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах
    • Зочин 2017-01-08 02:02:52
      Ойлгохгүй байгаам уу. :-)
      27.123.214.119
      Мэдэгдсэн Хариулах