Өнөөдөр болох үйл явдлууд
Төрийн ордонд

09:00 цагт: Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно. Хуралдаанаар Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн хэлэлцэнэ.
 
09:00 цагт: Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд болно. Хуралдаанаар
 
  • Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир 2016.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийг дагаж мөрдөх, журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Монгол Улсын Засгийн газраас 2016.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Донорын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Монгол Улсын Засгийн газраас 2016.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.
 
11:00 цагт: нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд нийслэлийн Захирагчийн ажлын алба, Авто тээврийн үндэсний төв, Замын цагдаагийн алба, МШУТ, нийслэлийн Татварын газрын хамтарсан ажлын хэсэг Авто тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр, хугацаа, байршил зэрэг асуудлуудын талаар мэдээлэл хийнэ.

12:00 цагт: Сүхбаатарын талбайд “Аз жаргалтай хот” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, уншигчид номоор нөхөрлөх, бусадтай номоо солилцох боломжийг бүрдүүлэх зорилгоор “Номоо солилцъё” өдөрлөг болно.

12:30 цагт: Спортын төв ордны хурлын танхимд Монгол Улсын гавьяат тамирчин, уулчин Б.Гангаамаа Антарктид тивийн ноён оргил Винсон Массив (4897 м)-т гарсан талаараа мэдээлэл хийнэ.

16:00 цагт: Аллержи Мед эмнэлэг дээр Монгол Улсын засгийн газар Эрүүл мэндийн яамнаас хэрэгжүүлж буй "Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийн хүрээнд элэгний С вирүсийн устгах эм уугаад эмчлэгдсэн иргэдийн уулзалт, өдөрлөг болно. 

olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.