Налайх дүүрэгт галзуу өвчний хязгаарлалтын дэглэм тогтоожээ

Энэ сарын 4-ны өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт бэлчээрлэж явсан хонь руу золбин ноход дайрч, барьжээ.  Уг мэдээллийн дагуу Онцгой байдал, Цагдаа, Мэргэжлийн хяналтынхан шуурхай ажиллаж, золбин нохдоос дээж аван нийслэлийн Мал Эмнэлгийн Ариун цэврийн лабораторт хүргүүлжээ. Лабораторийн шинжилгээний хариугаар  мал, амьтны галзуу өвчнөөр өвчилсөн нь тогтоогдсон байна. Энэ дагуу Налайх дүүргийн Засаг даргын захирамжаар  14 хоногийн хугацаанд буюу энэ сарын 19-ныг хүртэл хязгаарлалтын дэглэм тогтоожээ.

Иймд мал амьтны галзуу өвчнөөс сэргийлэх, золбин нохдоос  сэрэмжилж, галзуугийн өвчний сэжигтэй тохиолдол илэрч байгаа бол  мэргэжлийн байгууллагад яаралтай мэдэгдэхийг нийслэлийн Онцгой байдлыг газраас анхаарууллаа.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2017-01-06 15:20:34
    Olon nohoitoi ailas tatvar avahgui bol estoi neg urjih shig bolj bainaa. nohoi 1 jild 2 - oos 3 udaa turnu. Turult burtee 5-6 gulug gargana.barag 20 nohoi turnu...
  • sdgh 2017-01-06 14:17:49
    Nalaih duuregt haashaa l haran nohoi uneheer ih ym bain lee