Монголын шүүх I, II, III боть ном хэвлэгдэн гарлаа

Монгол Улсад орчин цагийн шүүх үүсгэн байгуулагдсаны 105, Улсын Дээд шүүх үүсгэн байгуулагдсаны 90 жилийн түүхт ойн хүрээнд Улсын Дээд шүүхээс Монголын шүүх I, II, III боть номыг эмхтгэн хэвлүүлж, олны хүртээл болголоо.

“Монголын шүүх I” ботид 1911 оноос 2016 оныг хүртэлх шүүхийн зохион байгуулалтын болон шүүн таслах ажиллагаанд хамаарах эрх зүйн эх сурвалжууд багтсан бөгөөд тус ботийг I, II хэсэгт хувааж хэсэгчлэн хэвлүүлжээ. Учир нь Монголын шүүхийн түүхэнд холбогдох баримт нь нэг удаагийн бэсрэгхэн бүтээлд агуулагдахааргүй өргөн, мөн уншигч хэрэглэхэд төвөгтэй байдал үүсгэхгүй үүднээс хэсэгчилсэн бөгөөд тус ботийн II дахь хэсгийг 2017 оны эхэнд хэвлүүлэхээр төлөвлөсөн байна.

“Монголын шүүх II” ботид Монголын шүүхийн өнгөрсөн 100 жил, ирээдүйн чиг хандлагын талаарх шүүгч, эрдэмтэд, зохиогчдын бичсэн нийтлэл болоод эрүү, иргэн, захиргааны хэргийн шүүн таслах ажиллагааны судалгааг эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн 2002 оноос хойш сүүлийн 14 жилийн байдлаар гаргажээ.  

“Монголын шүүх III” ботид Монгол Улсын шүүхүүдийн түүхэн замнал, шүүгч, ажилтнуудын танилцуулгыг багтааж, танилцуулга, зурагт-альбом хэлбэрээр хэвлүүлжээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2017-01-07 04:39:02
    Энэ номоо шүүхийнхэн вэбдээ тавьчвал үзмээр л байна.
    139.5.216.113
    Мэдэгдсэн Хариулах