Ерөнхий сайдын “оролцоотой”-гоор хууль бус засаглал бий болсон уу
Сүхбаатар аймгийн ИТХ дахь АН-ын бүлэг бүрэн бүрэлдэхүүнээрээ хэвлэлийнхэнд хандлаа. Сүхбаатар аймагт 2016 оны УИХ-ын сонгуультай хамт болсон ИТХ-ын сонгуулиас хойш орон нутгийн засаг захиргаа өнөөдрийг хүртэл хууль бусаар оршин тогтнож байгаа талаарх мэдээллийг тэд өглөө.  

Сүхбаатар аймгийн ИТХ 33 суудалтай. Орон нутгийн сонгуулиар аймгийн ИТХ-д АН 1 МАН 16 суудал авч тэнцсэн. Нэг тойрогт маргаан шүүх дээр байсан учраас дахин сонгууль явуулахаар болсон юм. Гэтэл МАН 16 дээрээ хууль бус нэг хүнээ нэмж 17 болгосноор хууль бус  Андугаар хуралдаанаа хийж, ИТХ-ын даргыг сонгож, Ерөнхий сайдад бичиг илгээн аймгийн Засаг даргыг томилуулан батламжуулсан. Ингэхдээ аймгийн ИТХ-ын тамгыг гээгдүүлсэн хэмээн хуурамчаар дахин хийлгэж тэрхүү бичгээ тамгалуулсан байдаг.

Тэгвэл аравдугаар сард Дарьганга суманд болсон дахин сонгуульд АН ялалт байгуулснаар аймгийн ИТХ-д 17 буюу олонх болсон. Гэтэл өнөөдрийг хүртэл бүрэн эрхээ хэрэгжүүлэх бололцоог олгохгүй байна. Захирааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүх Сүхбаатар аймгийн АН-аас гаргасан гомдлыг авч хэлэлцэхдээ МАН-ын 16 төлөөлөгч хууль бусаар хуралдаж гаргасан Анхдугаар хурлын шийдвэр хүчингүй гэж үзсэн байна.

Тодруулбал, Сүхбаатар аймагтаа олонхи болсон Ардчилсан намын удирдлага 2016 оны 7 сарын 19-ний өдрийн хурлыг хүчингүй болгохоор зарга эхлүүлэв. Эхний шатанд тэд ялжээ. Давж заалдах шатанд тэд бас ялсан аж. МАН-ын нэхэмжлэлээр Дээд шүүх дээр зарга эхлэсэн байна. Гэтэл Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаан тус асуудлаар 12 сард болохоос бараг сарын өмнө Сүхбаатар аймгийн МАН-ын нөлөө бүхий зарим гишүүд “Дээд шүүхийн шийдвэр манай талд гарна, дараа нь дахин сонгуулийг хүчингүй болгоно, дараа танай намынхныг барина, хорино...” гэх мэтээр ил далд ярьж эхэлсэн байна.

Хамгийн хачирхалтай Сүхбаатар аймгийн МАН-ынхны хэлж байсан ёсоор дээд шүүх 2016 оны 7 сарын 19-ний Аймгийн ИТХ-ын шийдвэрийг хүчинтэй гэж үзэж хэвээр үлдээхээр шийдвэр гаргасан байна.

Ингэснээр Дээд шүүхийн 12 сарын 19-ний шийдвэр Сүхбаатарчуудад цөөнх нь засаглах эрх өгч, иргэдийн сонголтыг будлиантуулсаар байна.

Яг өнөөдрийн байдлаар дээрх байдлаас үүдэлтэйгээр өнөөдрийг хүртэл Сүхбаатар аймаг хууль бус Засаг даргатай, ИТХ нь хуралдаж, төсөвөө баталж чадахгүй байна. Хууль бус томилгоонууд хийгдэж байгаа аж. Нэг үгээр Ерөнхий сайдын үзэглэж батламжилсан хууль бус засаглалын уршгаар Сүхбаатар аймагт засаглалын хямрал нүүрлээд байгаа гэнэ.

 
П.ГОО
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Сонгогч 2017-01-07 21:05:21
    ялагдсан засаг аваад нэмэргүй ядаж УИХ-д өвдөг шороодсон одоо нэмэргүй
  • Badraa 2017-01-07 14:34:42
    Idej uuh don shuglesen, dargaas uur ajil hiij chaddaggui huvalzuud deed, dund, dood shatand shavj dee
  • энхээ 2017-01-07 03:35:07
    СБ аймгмйн засаг дарга аймгаа их гое болгосон юм гэдэг Юм хийдэг хүмүүсийг нам харгалзалгүй ажиллуулахад болох юм бишүү ерөнхий сайдаа
  • зочин  2017-01-07 01:04:03
    бөөн үг үсгийн алдаа.
  • Anu 2017-01-06 22:20:20
    AN er ni ustaj ugui bolj baigaa yum bishuu. 17000 gishuuntei gesen bugd l neg alban tushaal avahaar zutgeed baigaa yum shigee. Bolimoor yum.
  • jjjj 2017-01-06 13:14:36
    yamar ymnii tuluu end irsen minii mongolchuud ve. bugdeeree alban tushaal erh medel goridson tsaraitai. gants hurz shoroo gishgej uzeegui eh oronchid
  • it24.mn 2017-01-06 11:58:24
    Технологийн мэдээг it24.mn-ээс уншаарай!
  • gomo 2017-01-06 09:46:23
    ГОМО МӨНХӨӨ ГЭГЧ ЭТГЭЭД ИНТЕРНЭТЭЭР ОД БОЛЖ ДУУСЛАА ЭНЭ ЕР НЬ ЯААДАГ ХҮН БАЙДАГ ЮМ БЭ МЭДЭХ ХҮН АМЬТАН БАЙНА УУ
  • bi 2017-01-06 08:21:51
    Яг ийм араншинг АН 4 жилийн өмнө өөрсдөө эхлүүлж,яг л ийм байдал гаргаж л байсан шүү дэ.Өөрийн толгой дээрх бухлаа харж байж өрөөлийн өчүүхэн хялгасыг хар даа ...
  • Зочин 2017-01-06 06:38:53
    ээ хөөрхий дөө гэж, баахан шоудах юм байнадөө
  • Бат 2017-01-06 06:14:16
    Эрх мэдэл албан тушаалын төлөө яс булаалдсан ноход мэт байх юмдаа. Шударгаар сэтгэлээсээ хөдөлмөрлөж болохгйү юу?
  • 2233 2017-01-06 05:47:38
    ишш, зайлуул даа, тэд яг ямар эрх ашгийн төлөө энэ зүйлийг хийж байна вэ
  • өвгөн 2017-01-06 05:40:55
    4 дэх засаглал, хууль хоёр тулах зүйл биш үү, аугаа сэтгүүлч ээ, энэ сэлтгүүчидийг сургадаг газар гэж ямар байгуулалга ба, нөгөө боловсролын сайд аа, чанарч гэж...
  • зочин 2017-01-06 05:19:02
    Захиргааны хэргийн шүүх байтугай эрүүгийн шүүх нь улс төрөөс хамааралтай байгааг саяын Зоригийн хэргийн шүүх хурлаас бүгдээрээ харсан биздээ, ийм шүүхтэй байхад...
  • nyamaa 2017-01-06 04:58:12
    odoo ene chini moodnoos garchihsan sh dee
  • Тулгаа 2017-01-06 04:45:37
    ёооо бөөөн үг үсэг, утгын алдаа
  • zochin 2017-01-06 04:37:13
    UKHAANGUY NOYON GEJI . DEEREES NI BAS BULKHAYD DURTAY