С. Адъяасүрэн: Өргөн нэвтрүүлгийн хуульд орлого хуваах зарчмыг журмаар зохицуулахаар тусгасан
Өнөөгийн байдлаар улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах эрх бүхий 84 телевиз, радио нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл  эзэмших эрх бүхий телевиз Улаанбаатар хотод 29, орон нутагт 66, кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч Улаанбаатар хотод 77, орон нутагт 8, олон сувгийг дамжуулах үйлчилгээ эрхлэгч буюу кабелийн телевизийн үйлчилгээ эрхлэгч Улаанбаатар хотод 16, хиймэл дагуулаар олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгч 1, орон нутагт 50 байгаа бөгөөд эдгээр тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагааг зохицуулах хууль, эрх зүйн орчин дутагдалтай байгаа юм. Иймээс өнгөрсөн оны сүүлчээр Засгийн газраас Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Өргөн барьсан хуулийн төсөлтэй холбогдуулан өчигдөр Харилцааны холбооны зохицуулах газрын удирдлагууд кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэгч ААН-ийн төлөөллүүдтэй уулзаж, ярилцсан юм. Энэ үеэр Харилцаа холбооны зохицуулах газрын дарга С. Адъяасүрэнгээс дараах асуултад хариулт авлаа.

-Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төслийн хүрээнд ямар зохицуулалтыг хийхээр тусгасан бэ?

- Засгийн газраас Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг боловсруулах үүрэг өгсөн. Энэ дагуу хуулийг боловсруулсан. Өргөн нэвтрүүлгийн орчинд хууль дутагдалтай байсан нь үнэн. Мөн  технологийн шинэчлэлээс хамаараад өргөн нэвтрүүлгийн салбарт ойлголтын зөрүү нэлээд гарч байгаа. Иймээс эдгээрийг  хууль эрх зүйн орчинд шийдэх шаардлага гарсан. Өнгөрсөн жилүүдэд хуулийн төсөл нэлээд олон хувилбараар боловсруулагдаж байсан байдаг. Харин энэ удаагийн өргөн барьсан хуульд нэлээд хэд хэдэн судалгааг нэгтгэж нэгдмэл байр суурь болгоод өргөн барьсан. Хуулийн үндсэн суурь зарчим нь өргөн нэвтрүүлгийн салбар гэдэг нь юу вэ? Хэрхэн тодорхойлогдох вэ? Хуулийн үндсэн санаа нь өрсөлдөөнийг маш сайн дэмжсэн.

Хуульд мэдээлэл дамжуулж байгаа субъектүүдийн оролцоог тодорхой тусгаж өгсөн.  Нэвтрүүлэг бэлтгэгч, контент үйлдвэрлэгчдийн  асуудлыг зарчмыг хувьд нь тодорхой болгож өгсөн хуулийн төсөл болсон. Дээр нь радио телевизийн салбарт үйл ажиллагаа явуулах ямар нөхцөл шаардлагыг хуульд тодорхой оруулж өгсөн. Мөн олон суваг дамжуулах үйлчилгээ буюу нэвтрүүлэг контент бүтээгчдийн бэлтгэсэн хөтөлбөрийн хэрэглэгчдэд хүргэх асуудал нэлээд тодорхой тусгасан.

-Кабелийн сувгуудын асуудлыг хуульд хэрхэн тусгасан бэ?

-Дан ганц кабелийн суваг гэлтгүй бүгд л тодорхой бэлтгэсэн хөтөлбөрийг  олон  суваг дамжуулах үйлчилгээний сүлжээгээр дамжуулан хэрэглэгчдэд хүргэж байгаа. Иймээс кабелийн суваг гэдэг ойлголтыг арилжааны суваг гэдэг нэгдсэн том салбартаа хамааруулж явуулахаар хуульд тусгасан. Төлбөртэй болон төлбөргүй радио телевиз гэх нэг том үндсэн чиг үүргээр хуульд орсон. Энэ нь өргөн нэвтрүүлгийн хууль болон дагаж гарсан журмуудын хүрээнд шаардлага хангасан сувгуудад өрсөлдөх боломжийг нээж өгч байгаа юм. Хуулийн төслийг боловсруулахад ажлын хэсэгт телевизүүдийг холбооны төлөөлөл орж ажилласан. Засгийн газраас талуудын эрх ашгийг хангасан, аль нэг талыг барьсан туйлширсан асуудлаас зайлсхийх, өрсөлдөөний сонгодог зарчмыг хангах ёстой үүргийн өгсөн. Энэ дагуу  хуулийн төсөл боловсруулагдсан.

-IP үйлчилгээ эрхэлж байгаа компаниудыг хэрхэн зохицуулахаар хуульд тусгасан бэ? Хэт монопол болсон. Мөн телевизийн контентуудыг үнэгүй авчихаад хэрэглэгчдэд өндөр төлбөрөөр нийлүүлж байгаа асуудалд зохицуулалт хийсэн үү?

-Бизнесийн зарчмыг хүндэтгэх талын заалтуудыг хуулийн төсөлд оруулсан. Олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчид нэлээд олон төрлийн технологи ашиглаж энэ үйлчилгээг үзүүлдэг. Зөвхөн IP гэдгээр ойлголтыг хязгаарлаж болохгүй. Жишээлбэл, Сансар, Хийморь гээд  уламжлалт кабелийн үйлчилгээ эрхлэгчид байгаа. Мөн давтамж ажиглаж олон суваг үйлчилгээ эрхлэгч бий. Сансарын холбооны технологи ашиглаж олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгч байгаа.  Тэд тодорхой үүргүүд хүлээнэ. Шат шатандаа баталж тогтоосон журмын дагуу үйл ажиллагаагаа явуулна. Тусгайлан аль нэг талдаа үйлчлэхээр асуудал байхгүй.

-Үнэ төлбөрийн асуудлыг хуульд хэрхэн тусгасан уу?

-Хуульд орлого хуваах зарчмыг журмаар зохицуулна гэсэн байгаа.

 
П.ГОО
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • gomo 2017-01-06 09:46:51
    ГОМО МӨНХӨӨ ГЭГЧ ЭТГЭЭД ИНТЕРНЭТЭЭР ОД БОЛЖ ДУУСЛАА ЭНЭ ЕР НЬ ЯААДАГ ХҮН БАЙДАГ ЮМ БЭ МЭДЭХ ХҮН АМЬТАН БАЙНА УУ
  • аз 2017-01-06 09:19:57
    Харилцаа холбооны зохицуулах газар гэж Монгол Улсад байхгүй. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар гэж бий.
  • Содномбат 2017-01-06 04:56:26
    Журмыг хэн батлах юм?Тэрийг нь нэгмөсөн батлах хэрэгтэй,Ер нь журмыг олон нийтээр хэлэлцэж батлахгүй бол, муу журмыг далимдуулж, авилгал авах нөхцлөө бий болдог...