Ардчиллаас алхам ухрав уу

-Хилийн шалган дээрээ ч, хэв журмыг сахиулах, иргэнээ хамгаалахдаа ч эргээд “цэрэгжсэн”, “дүрэмт хувцасжсан”, хамгийн гол нь хэн нэгэн командлагчийн тушаалаар ажилладаг, иргэнээ “айдасжуулахад” чиглэсэн тогтолцоог сэргээж байгаа нь ардчиллаас алхам ухарч буй үзүүлэлт гэж ажиглагчид харж байна- 

Бид ардчилсан нийгмийг байгуулж байна уу, аль эсвэл ухраад үзэл сурталжсан, эс бөгөөс бүр цэргийн дэглэмжсэн зохион байгуулалтыг зориод байна уу гэх эргэлзээг төрүүлэм хоёр ч хуулийн төслийг шинэ УИХ-аар хэлэлцэж, нэгийг нь хэдийнэ батлаад буй. Тодруулбал, нэг нь Хилийн тухай хууль бол нөгөө нь хэлэлцүүлгийн шатанд явж буй Дотоодын цэргийн тухай хууль юм.

Хилийн тухай хуулийн төслийн эргэн тойронд олон асуудал яригдаж байсан боловч эцсийн дүндээ гол өөрчлөлт нь хилийн шалганыг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын чиг үүрэгт хэдэн жилийн өмнө шилжүүлснийг буцаагаад Хил хамгаалах байгууллага руу татах явдал боллоо. Үр дагаварт нь хилийн цэргээс буюу нэг үгээр бол цэргийн байгууллагаас иргэний байгууллага руу шилжин ажилласан 400 албан хаагч эргээд дүрэмт хувцас, мөрдөстэй болов. Өнгөн дээрх өөрчлөлт нь энэ боловч угтаа хилийн шалган нэвтрүүлэх чиг үүрэг цэрэгжсэн байгууллагаас салж иргэний байгууллагын мэдэлд байдаг олон улсын жишгээс бид ухарсан хэрэг. Арчилсан тодотголтой Монгол Улс гадаадын ажил хэрэгч хөрөнгө оруулагч, аялан жуулчлагч зочдоо хил дээрээ цэргийн мөрдөстнөөр угтуулж, бичиг баримт, биеийн байцаалтыг нь шалгах болж байна. Ардчилсан биш харин ч Азийн цэрэгжсэн улсад ирж байгаа мэт сэтгэгдэл төрүүлж байна гэдэг үндэслэлээр өмнөх эрх баригчдын үед Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжингийн санаачилгаар хилийн цэргийн чиг үүргийг иргэний байгууллагад шилжүүлж байсан юм.

Дээрх хуулийг маргаан дунд баталсны дараа төд удалгүй Дотоодын цэргийн тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж эхэлсэн нь бас л зарчим, үзэл баримтлалын хувьд дээрхтэй яг ижил маргааныг дагуулаад буй юм. Ардчилсан намын засаглалын үед Х.Тэмүүжингийн эхлүүлсэн шинэчлэлийг буцаах санаачилгыг түүний дараа Хуульзүйн сайдын суудалд ор залгасан ардчилагч Д.Дорлигжав гаргаж байсныг энд сануулах нь зүй байх. Харин түүний оролдлогыг Ардын намынхан засгийн эрх барьж байгаа үедээ ийнхүү гүйцээх гэж байна.

Дотоодын цэргийн тухай хуулийг өмнөх УИХ 2014 оны нэгдүгээр сард хүчингүй болгох шийдвэрийг гаргаж, анх 1922 онд байгуулсан дотоодын цэргийн чиг үүргийг хуулийн байгууллага буюу Хил хамгаалах байгууллага, цагдаагийн байгууллага руу хуваан шилжүүлсэн юм. 

Монгол Улсын Зэвсэгт хүчний тухай хуулийн 7.2-т “Дайны байдал зарламагц... дотоодын цэрэг...зэвсэгт хүчний бүтцэд багтаж үүрэг гүйцэтгэнэ” хэмээн заасан байдаг. Үүнтэй нийцүүлэн Дотоодын цэргийн тухай хуулийн төсөлд дотоодын цэрэг нь тайван цагт Зэвсэгт хүчний бүрэлдэхүүнд хамаарахгүй, тэрчлэн улс орны дотоод аюулгүй байдлыг хангах чиг үүргүүдийг орон нутгийн засаг захиргаа, цагдаа, онцгой байдал, шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагуудтай хамтран хэрэгжүүлдгээрээ Зэвсэгт хүчнээс ялгаатай гэж хууль санаачлагчид онцолж байгаа юм. Тэгэхдээ чиг үүргээ “өөрийн командлагчийнхаа шийдвэрээр” хэрэгжүүлнэ гэдэг үг хуулийн төсөлд бий. 

Үнэхээр ч цэргийн байгууллага энд онцолсончлон “тушаалаар” хөдөлдөг. Харин иргэний байгууллага хуулиар хөдөлдөг. Үүнд асар их ялгаа бий. Ардчилсан нийгмийн амин сүнс нь төр захиргаа, хүчний байгууллага нь тушаалаар биш хуулиар ажилладаг. Нэг үгээр бол хуулийн дор иргэнээ хамгаалдаг, иргэндээ үйлчилдэг бол цэргийн дэглэм бүхий нийгэмд асуудлыг хуулиар биш тушаалаар шийддэг. Аливаа нийгэм аюулгүй, амар тайван, тогтвортой оршин тогтнох, хөгжих үндэс нь сахилга бат гэж үзвэл ардчилсан нийгэмд “ухамсаржсан сахилга бат”, хатуу дэглэм бүхий нийгэмд “айдасжсан сахилга бат” үйлчилдэг. Тэгвэл өнөөдөр эрх баригчид хилийн шалган дээрээ ч, хэв журмыг сахиулах, иргэнээ хамгаалахдаа ч эргээд “цэрэгжсэн”, “дүрэмт хувцасжсан”, хамгийн гол нь хэн нэгэн командлагчийн тушаалаар ажилладаг, иргэнээ “айдасжуулахад” чиглэсэн тогтолцоог сэргээж байгаа нь ардчиллаас алхам ухарч буй үзүүлэлт гэж ажиглагчид харж байна.


Өглөөний сонин
А.Алиман

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • өвгөн 2017-01-06 05:30:06
    энийг бичсэн этгээд уяаны нохой ба, чи тэгвэл хүүхдүүдээ америк, хятад, хартай амьдруулалдаа хэ, угаадсыг нь үүнд сайн өгөөрэй
  • зочин 2017-01-06 03:04:24
    Хүний эрх гэдгээр мөн ч их хийрхэх юм даа. Тэгсээр байж бүр улсын хил дээрх шалганаа үгүй хийж авах нь уу. Монголоо гэсэн сэтгэл мөнч их дутах юм даа...
  • амар 2017-01-06 02:32:35
    Монгол улсын хил хатуу хяналттай байхгүй бол ардчилал гэдэг салбатайгаар бүх зүйл уруу харах гээд байна Монгол хүний эр зориг жагсаалдаа байдаг тул Та, би, бид....
  • Иргэн 2017-01-06 02:15:41
    алиман сарны туяа чи хэний захиалгаар юм бичээд байна, социализмыг эргээд байгуулах гэж МАН ядаж байхад бүү саад бол муусайн хөрөнгөтнүүд минь
  • Зочин 2017-01-06 01:16:55
    Сайн бна.Харин энэ алиман алмас бна
  • зочин 2017-01-06 01:02:48
    алиман танд бас хяналт хэрэгтэй болсон байна. Та өөрийн толгойгоор бус өрөөлийн хөлстэй толгойгоор үүнийг бичсэн байна. Та хуулиар бус тушаалаар үүнийг бичсэн б...
  • иргэн 2017-01-06 00:59:50
    Харин ч улс орны аюулгүй байдлын баталгаа нэг алхамаар хангагджээ.
  • Бат 2017-01-06 00:55:06
    Тэмүүжин ч Монгол Улсын дотоод аюулгүй байдлыг самарч орхисон доо. одоо байранд нь аваачих гэж зовж байна даа
  • ЗОЧИН 2017-01-06 00:53:20
    ЭНЭ МАН-ын УИХ, ЗАСГИЙН ГАЗАРТ ДАЯАНА ДАА...