Ж.Батбаясгалан: Агаарын бохирдлын асуудлыг жилийн дөрвөн улирлын турш ярьж, тэмцэнэ

НИТХ дахь МАН-ын бүлгийн Агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсгийнхэн нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан болон бусад албаныхантай өнөөдөр уулзлаа.

Уулзалтын эхэнд НИТХ дахь МАН-ын бүлгийн Агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсгийнхэн зүгээс “Бид агаарын бохирдлын нөхцөл байдал та бүхний өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөтэй танилцлаа.  Энэ бүхнээс үзвэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахын тулд тодорхой хугацаанд тууштай бөгөөд цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай. Үүнд, ард иргэд, хувийн хэвшлийнхний оролцоо,  дэмжлэг ихээхэн чухал байна”  гэж хэлээд  зарчмын зарим саналыг нийслэлийн удирдлагуудад гаргаж буйгаа дурдлаа.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан “Агаарын бохирдлыг бууруулах асуудалд нийслэлийн удирдлагын шинэ баг онцгой анхааран ажиллаж, судалгаа хийж, ирэх жилүүдэд хийх ажлаа төлөвлөсөн. Өнгөрсөн жилүүдэд 190 гаруй тэрбум төгрөг улсын хэмжээнд зарцуулсан эдийн засгийн тооцоо бий. Харамсалтай нь төсөл хөтөлбөрийн үр дүн муу байгаа нь өнөөдөр бидний нүдэнд ил тод харагдаж байна. Тиймээс бид шат дараалсан арга хэмжээнүүд авч байгаа. Төсөв хөрөнгөө зөв хуваарилж, иргэдтэйгээ хамтдаа агаарын бохирдлыг бууруулах ажлыг хийх, гаднах агаараас гадна дотоод орчны агаарыг цэвэр байлгах асуудалд анхаарал хандуулан ажиллаж байна. Энэ дагуу Дэлхийн банктай хамтарч гэр хорооллын бүсийн 200 гаруй цэцэрлэгийн анги, танхимд дотоод агаарыг цэвэршүүлэх тоног төхөөрөмж суурилуулсан. Иргэдийг агаарын бохирдлоос сэргийлэх үүднээс хувийн хэвшил болон нийслэлийн эрүүл мэндийн газартайгаа хамтарч ажиллаж байгаа. 2017 оны төсөвт агаарын бохирдол бууруулах ажилд нийслэлийн төсөвт 3.2 тэрбум төгрөг төсөвлөгдсөн. Улсын төсөвт 5 тэрбум төгрөг   суусан. Энэ нь өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад бага төсөв ч гэлээ бид бүхэн байгаа боломжоо ашиглан бүхий л хүчээ дайчлан ажиллаж байна. Агаарын бохирдлын талаар зөвхөн өвлийн хэдэн сар яриад өнгөрөх биш жилийн 4 улирлын турш үргэлжлүүлэн ажиллаж, түүнтэй тэмцэх болно” хэмээн хэллээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Itgen 2017-01-06 05:00:14
    Yu ch hiideggui agaarin chanarin albaa tatan buulga tusuvt chini ch nemertei, hudlaa yariha bolij uz
  • яг өнөө маргаашдаа, утаагүй шахмал түлш  2017-01-06 00:21:13
    яг өнөө маргаашдаа, утаагүй шахмал түлш хэрэгтэй (202.21.106.114) яг өнөө маргаашдаа, утаагүй шахмал түлш хэрэгтэй Манай хувийн хэвшлийнхий хийгээд байгаа ута...
  • Батаа 2017-01-05 23:41:47
    хотын өрхийн зуух бүрээс татвар ав тэгээд утаа бууруулхад зар утаа буурна өрхүүд хөдөө нүүнэ
  • ам гарвал 2017-01-05 23:28:35
    хэлсэн амандаа хүрч чадахгүй бол та яах уу, хуулийн дагуу шийтгүүлэх үү бултах уу эсвэл амих хорлох уу гэж асууж байгаач энэ хоосон амлагчдаас
  • it24.mn 2017-01-05 16:44:00
    Технологийн мэдээг it24.mn-ээс уншаарай
  • Aa 2017-01-05 15:21:08
    Bas neg am baatar bii boljee. Iim hunees yum huleegeed hereggui