С.Бямбацогт: Эрхээ хасуулсан этгээд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол баривчилна
УИХ-ын чуулганы хуралдаанаар  Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдэж байна.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2015 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөж байгаа.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд  “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу уг эрхээ хасуулсан этгээд согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Мөн долоо хоногоос гуч хоног хүртэл хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна” гэж заасан.  Энэ нь  торгох, баривчлах үндсэн шийтгэлийг давхардуулж оногдуулах зөрчилтэй зохицуулалтыг бий болгосон гэж үзжээ.

Түүнчлэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн заалтын дагуу замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад цагдаагийн байгууллага  холбогдох заалтыг зөрчсөн этгээдэд хуульд заасны дагуу захиргааны шийтгэл оногдуулахаар заасан. Гэвч мөн хуульд заасан баривчлах шийтгэлийг хэн оногдуулах тодорхой зохицуулалт байхгүйн улмаас хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн өдрөөс хойш тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу уг эрхээ хасуулсан этгээд согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргасан этгээдийн зөрчлийг шийдвэрлэх боломжгүй болжээ.

Хуулийн тодорхойгүй зохицуулалтын улмаас энэ хууль хэрэгжиж эхэлснээс хойш улсын хэмжээнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодсон 4265 зөрчилд хуульд заасан шийтгэл оногдуулж чадаагүй аж. Үүнээс хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр 2970 зөрчлийг хэрэгсэхгүй болгожээ. Одоо 1295 зөрчилд ямар нэг хариуцлага ногдуулаагүй байгаа гэнэ.  

Иймд дээрх хууль зүйн болон практик хэрэгцээ, шаардлагыг үндэслэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төсөл нь 3 зүйлтэй. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд заасан баривчлах шийтгэлийг оногдуулах эрх бүхий албан тушаалтныг тодорхой болгож, үндсэн шийтгэлийг давхардуулан оногдуулахаар заасан зөрчлийг арилгах аж.  Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиар тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд, эсхүл хуульд заасан үндэслэлээр жолоодох эрхээ хасуулсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол хүлээлгэх хариуцлагыг “торгох” шийтгэл байхаар заасан.

Иймд дээрх нөхцөл байдлуудаас хамааран харилцан адилгүй зөрчил тус бүрд нь тохирсон шийтгэл оногдуулах, зам тээврийн осол, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн этгээдийн зан үйл, түүнд үзүүлэх хүмүүжлийн нөлөөллийг дээшлүүлэх зохицуулалтыг бүрдүүлэх зорилгоор Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 27.3 дахь хэсэгт заасан зөрчилд баривчлах шийтгэлийг дангаар нь оногдуулах тухай хуулийн төсөлд тусгажээ. 

Хуулийн төслүүдтэй холбогдуулан гишүүд асуулт асууж хариулж авч байна.

 УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл: Энэ хуулийн төсөлд  “Жолоодох эрхгүй этгээд согтуугаар жолоо баривал баривчилна” гэж заажээ. Торгох баривчлах хоёроос баривчлахыг нь ямар үндэслэлээр үлдээсэн бэ?  Баривчлах шийдвэрийг хэн гаргах нь тодорхойгүй учраас хуульд өөрчлөлт оруулж байна гэсэн байна. Шүүхийн шийдвэрээр л баривчилдаг биз дээ.




 Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт: Энэ хууль хэрэгжиж эхэлснээр замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой осол гэмтэл эрс буурсан. Шийтгэл яагаад давхардуулж байгаа вэ гэдэг асуудал Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол эхний ээлжинд эрхийг нь хасаад торгож байгаа. Харин нэгэнт эрхээ хасуулцан этгээд  давтан согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол баривчлах шийтгэл оногдуулж байгаа юм.



Үүний дараа хуулийн төслийн хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүлээ. Үдээс хойшхи хуралдаан 15.00 цагт эхэлнэ.

П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2017-01-08 04:28:53
    Угийн л ийм хуулитай байсан биз дээ, энэ МАН-с шинэ шинэлэг юм нэг ч гарахгүй худла гарууд
  • enhee 2017-01-06 05:13:59
    erhiig ne haschihaad yagaad torguuliin arga hemjee abch baigaa yum be.
  • irgen  2017-01-06 01:14:33
    Zuv demjij bn
  • ИРГЭН 2017-01-05 12:36:36
    СОГТУУГААР ТХ ЖОЛООДСОН БОЛ ШУУД Л БАРИВЧЛАХ ЯЛААР ШИЙТГЭЭЧ ЭЭ.ХИЧНЭЭН ҮР ХҮҮХДҮҮД ИРГЭДЭЭ МӨНГӨТӨЙ СОГТУУЧУУДЫН ГАРТ АЛДАХ БОЛЖ БАЙНА АА.ТА НАРЫН ҮР ХҮҮХДҮҮД Б...
  • ЗОЧИН 2017-01-05 07:43:38
    БАРИВЧЛААД ЭЛБЭГЭЭТЭЙ НЬ ХАМТ БУУД.
  • ннн 2017-01-05 07:24:47
    Баривчлаад 30 хоног гудамж талбай цэвэрлүүлэх ажил хийвэл зохионо.
  • Зочин 2017-01-05 06:06:57
    Зөв шийдвэр байна. Архи ууж, машин барьсан алуурчингуудтай ингэж тэмцэх хэрэгтэй.