“С.Зоригийн хэрэг”-ийн шинэ баримтыг дэлгэнэ гэв
Монгол Улсын Их Хурлын гишүүн, ЗГ-ын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Санжаасүрэнгийн Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийн шүүх хурал өнгөрсөн сард болсон. ШШГЕГ-ын харьяа хорих 461-р ангид таван өдрийн турш хаалттай үргэлжилсэн шүүх бүрэлдэхүүн Орхон аймгийн харьяат гурван иргэнийг гэм буруутайд тооцож ялын дээд хэмжээг оноосон билээ.

Харин  дээрх хэрэгтнүүдийн ар гэрийнхэн шүүхийн шийдвэртэй санал нэгдэхгүй байгаагаа шүүх хурлын дараа мэдэгдэж, давж заалдахаа хэлсэн юм. Тэд энэ сарын 7-ны өдөр буюу ирэх бямба гарагт Эрдэнэт хотын Соёлын төвийн  урд талбайд тайван жагсаал хийж, “С.Зоригийн хэрэг”-ийн шинэ баримтыг дэлгэнэ гэж мэдэгдлээ. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2017-01-06 00:41:31
    shuugchidee ta nar huniig ingej hudlaa shuuj boldog yam uu arai ch dee tegeheer hezee neg tsagt ta nar hun hudlaa helmegduulsen hergeer uursduu shiitgegdeh baih...
  • эб 2017-01-05 10:03:15
    хэрэг хиисэн Эб, Бу нар бэлэн байж л байхад юуундаа саран дээрээс хун хайгаад байгаа юм бээ.