Ард түмэн засаглаж байж хямралаас гарна гэв
Улс оронд үүсээд буй нийгэм эдийн засгийн хямрал нь одоогийн төрийн тогтолцооноос үүдэлтэй хэмээн “Ардын их хурал” хөдөлгөөнөөс дөнгөж сая мэдээлэл хийлээ. Тэд цаашид энэ их хямралыг даван туулахын тулд олигархууд биш ард түмэн өөрсдөө засаглах эрхээ эдлэх “Ардын их хурал”-тай болох ёстой гэж үзэж байгаагаа дуулгалаа.
 
Энэ талаар  тус хөдөлгөөний гишүүн  хэлэхдээ “Ардын их хурал” гэдэг бол социализмын үеийн бурангуй тогтолцоо биш. Бид манжийн дарлалаас салж чадсан цорын ганц улс. Энэ дарангуйллаас гарахад жинхэнэ ард түмний төлөөлөл  болсон “Ардын их хурал”  маш их нөлөө үзүүлсэн. Тухайн үед  дээд танхимынхан бараг л дарлалдаа байх ёстой гэж үзэж байсан ч ард түмнийг төлөөлж байсан “Ардын их хурал”-ын төлөөлөгчид чухал нөлөө үзүүлж бид 200 жилийн дарлалаасаа салж чадсан” гэлээ.
 
Мөн хэвлэлийн бага хурлын үеэр тус хөдөлгөөнийхөн нэгдсэн зохион байгуулалтад орж, хямралаас гарахын тулд ард түмэн нэгдэх санал санаачилга гаргасныхаа төлөө цагдаагийн байгууллагад дуудагдаж,дарамтад өртөх болсон хэмээн мэдээллээ.Тодруулбал “Ардын их хурал” хөдөлгөөнөөс “Ард түмний сонорт”  нэртэй ухуулах хуудсыг 2016 оны 12 дугаар сарын 5-нд нийслэл хотын гудамжаар наах явцад тус хөдөлгөөний зарим гишүүдийг ТЕГ-ын ажилтнууд барьж улмаар ганцаарчлан  тусгай өрөөнүүдэд оруулан байцааж,  энэхүү үйл ажиллагаа чинь таван жилийн хорих ялтай хэмээн  айлган сүрдүүлж, бичиг баримтыг нь ухуулах хуудсуудын хамт хураан авч, тэр ч бүү хэл гар утсыг нь булаан авч,доторх мэдээллийг нь зөвшөөрөлгүй үзэж хүний эрхэнд ноцтойгоор халдсан хэмээн  хэвлэлийн бага хуралд оролцогчид  ярилаа. Иймээс үндсэн хууль зөрчсөн, хүний эрхэнд халдсан энэ  үйлдлээ нэн даруй зогсоохыг хэвлэлийн бага хурлаар дамжуулан шаардлаа.
 
Тус хөдөлгөөнийхөн цаашид нэгдсэн зохион байгуулалтад орж “Ардын их хурал”-тай болох их ажлыг эхлүүлнэ гэдгээ онцоллоо. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ичиж амьдарч сур 2017-01-05 23:57:51
    Яасан ханаж цадахаа бас ичих булчирхайгаа гээсэн хүмүүс сууж байнаа, та нарын бий болгосон засаглалын систем шүү дээ. Одоо зүгээр л амьдарч үз
  • it24.mn 2017-01-05 16:44:53
    Технологийн мэдээг it24.mn-ээс уншаарай
  • hov hov 2017-01-05 15:21:17
    Demjineee ter yahbee. TT ooo ard tumen oorsdoo hyanaj ashiglamaar bnaj
  • АН-н солиотууд байна 2017-01-05 13:50:20
    Үхэрүүд
  • chono 2017-01-05 13:46:16
    Zov demjineee
  • Dorjgotov 2017-01-05 13:27:37
    ed songuulid neree devshuuleed guij baisan sanagdah um
  • hudlaa 2017-01-05 09:34:47
    huchtei udirdagch l zasaglana tuunees bish ard tumen zasaglana gej yu baihav, 1990 onoos hoish yu bolov,
  • Тийм шүү 2017-01-05 09:14:27
    Гэхдээ энэ хүмүүс маань хэний хэн билээ.Нэртэй зүстэй .нутаг орон.удам судар нь олонд танигдсан хүмүүс л хэрэгтэй байна шүү.бид хаширсан хүмүүс шүү.худалчууд аа...
    • з 2017-01-05 09:28:32
      Сая Зоригийн хэргээр яллагддаг 3 -тай бол танилцаа биз дээ.Тэдэнд бол итгэх үү?
  • Батаа 2017-01-05 08:13:42
    Хямаралаас гарах ганц зам бол төсвийн зарцуулалтан татвар төлөгчид буюу ард түмэн хяналт хийдэг болох
  • dd 2017-01-05 08:04:35
    Yesterday ajilaa ugsun daraachin eeljee huleej bui hoollogsod l bn
  • иргэн 2017-01-05 07:57:37
    зөв дэмжиж байна.АИХ, Улсын бага хурал гэсэн 2 танхимтай, Ерөнхийлөгчийн засаглалтай болох хэрэгтэй.Намуудын нөлөөг багасгах ёстой.Тэгвэл улс хөгжинө шүү...
  • ЗОЧИН 2017-01-05 07:45:39
    УГ НЬ ЗӨВ. ГЭХДЭЭ ТА НАР ХААНА БАЙЖ БАЙГААД ГАРААД ИРСНЭЭ ТАЙЛБАРЛАХ УУ?
  • Н.Дорж 2017-01-05 07:09:00
    Бүрэн дүүрэн санал нийлж байна.
  • иргэн 2017-01-05 07:05:30
    ийм улсууд гарч ирээд эз-ийг унагаадаг, өөрөө ноён болно, эз мэргэжилтэн үгүй бол Ч. Сайханбалай бо, энэ өчигдрийн явдал, нийтээр ойлголцол байх ч ЭЗ юу л бол.....
  • зочин  2017-01-05 06:39:47
    Ардын их хурлын хөдөлгөөнийг дэмжинээ
  • Өвгөнхүү 2017-01-05 06:05:04
    Засаглал гэдгээ энэ хүмүүс ойлгож байгаа юм болов уу? даа.
  • 123 2017-01-05 05:57:16
    Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөпдЗахирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал, Захирагчийн ажлын албаны Хот тохижилтын хэлтсийн дарга Батбаяр,
  • 123 2017-01-05 05:47:26
    манай Бат-Үүл даргын багийнхан байж ядаж байнадаа
    103.9.90.130
    Мэдэгдсэн Хариулах
  • Баярдалай 2017-01-05 05:06:22
    http://lbayardalai.blogspot.com/2010/05/blog-post_5003.html би нэлээн олон жилийн өмнө ийм нийтлэлийг бичиж байлаа. үүнийг хараарай.