Ё.Баатарбилэг: Энэ онд 131 хуулийг хэлэлцэн, баталж чадах уу

Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Тогтоолын төслийн талаарх байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа. 

 УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй хүрээнд Өмгөөллийн тухай хууль орсон уу? 





 Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд: Засгийн газраас орж ирсэн төслөөр Өмгөөллийн тухай хууль байхгүй. Байнгын хороон дээр гишүүдээс санал гараагүй.




 УИХ-ын гишүүн Б. Ундармаа:  2017 онд 150-160 орчим хуулийн төсөл өргөн барихаар төлөвлөсөн байна. Төсөвт нэлээн ачаалал болно. Тооцоо судалгаа хийсэн үү? Ажлын бэлтгэл хэр хангагдсан бэ?





 Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт: Хууль тогтоомжийн хууль нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжиж байгаа. Хууль санаачлах Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар гэсэн гурван субъект байгаа.  Хуулийн төсөл боловсруулахад нэлээд өндөр шаардлага тавигддаг болно. Үүнтэй холбоотойгоор  цаг, хөдөлмөр, хөрөнгө зарцуулна.  Нэгэнт батлагдсан хууль хэрэгжиж эхэлсэн учраас үүнд нийцүүлэн үйл ажиллагаагаа зохицуулах ёстой.  Үүнтэй уялдуулж  430 хуулийн төслийг шинэчлэн найруулах, анхдагч хууль боловсруулах, нэмэлт өөрчлөлт оруулах, хүчингүй болгох санал орж ирсэн.  Энэ саналыг Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт нийцүүлж тодорхой хэмжээгээр ангилж, давхардлыг арилгах хүрээнд 260 шахам хуулийг ирэх дөрвөн жилд хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэлд тусгаж, оруулж ирсэн.  Хууль тогтоомжийн тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд зургаан аргачлалыг баталсан. Холбогдох сургалтуудыг явуулсан, хууль тогтоомжийн тухай хуультай холбоотой гарын авлага номын хэвлүүлж нийт гишүүдэд тараасан.

 УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа: Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалтай үндсэн чиглэлээ хэр холбосон бэ? Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл үндсэн чиглэлд орж ирээгүй байна. Нийслэлээс боловсруулж холбогдох яаманд саналаа хүргүүлсэн байгаа юм билээ. Засаг захиргаа нутаг дэвсгэр түүний удирдлагын тухай хуулийг яагаад оруулж ирээгүй вэ?





 Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт: Хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн тогтвортой хөгжлийн үзэл баримтлалтай үзэл баримтлалаа уялдуулахаар өөр аргагүй. Энэ шаардлагын үүднээс ирэх дөрвөн жилд хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэлийг оруулж ирсэн.  Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хууль эрх зүйн орчин нөхцлийг бүрдүүлэх үүднээс Засгийн газрын гишүүд саналаа оруулж ирсэн. Үүнийг нэгтгээд хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэлээ боловсруулсан.  Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуулийн төсөл хараахан ирээгүй байна. Үндсэн чиглэлд энэ хуулийн төслийг боловсруулж оруулж ирэхээр үндсэн чиглэлд оруулсан байгаа.

 УИХ-ын гишүүн Г. Тэмүүлэн:  Хуульчийн эрхзүйн байдлын  хуульд өөрчлөлт оруулахаар байна. Яагаад хуульчдын  холбооны гишүүнчлэлийн асуудлыг хөндөх асуудлыг оруулж ирж байгаа юм бэ? Яагаад шинэчилсэн найруулга гэж оруулж ирсэн бэ? Гишүүнчлэлийн асуудал өөрчлөнө гэдэг нь холбоо өөрөө байхгүй болох асуудал биш үү? Хараат бие даасан байдлаар үйл ажиллагаа явуулж байгаа мэргэжлийн холбоодоос саналыг нь авсан уу?




 Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт: Хуульчийн эрхзүйн байдлын  шинэ хууль хэрэгжиж эхэлсэн. Тодорхой заалтуудад сайжруулах, нэмэлт оруулах шаардлага гарч ирсэн. Уялдаа холбоо зохицуулалт нь сул заалтуудыг өөрчлөх шаардлага гарч ирсэн. Энэ хүрээнд Хуульчийн эрх зүйн байдлын хуулийн шинэчилсэн найруулгын оруулж ирсэн.   Шинэчилж найруулах бус нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг 2018 онд шийдэхээр болсон.



 УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: 260 орчим гаруй хуулийн хэдэн хувь нь нэмэлт өөрчлөлтийн оруулж байгаа вэ? Хэдэн хувьд нь шинэчилсэн найруулга  үзэл баримтлал хүрээнд, хэдэн хувь нь хуулийн анхлан гаргасан зорилгынх нь төвшинд өөрчлөлт орох вэ. Энэ хоёрын ялгааг гаргах хэрэгтэй. Гадны хөрөнгө оруулагчидтай уулзахаар танайх өнөөдрийн үйлчилж байгаа хуулийнхаа 30,40 хувийг өөрчлөх гэж байна, хууль эрх зүйн тогтвортой орчин чинь хаана байна вэ? гэдэг.



 Хууль зүй, дотоод хэргийн С.Бямбацогт: Гадна дотны хөрөнгө оруулагчид нэг өдөр  л хууль чинь өөрчлөгдсөн байдаг. Энэ хуулийг тогтвортой байна гэдэг үүндээс бид хөрөнгө оруулалтаа оруулчихсан байхад хуульд өөрчлөлт ордог. Үүнээс болж бидний хөрөнгө, үйл ажиллагаанд эрсдэл учирдаг. Хууль эрх зүйн орчин тогтвортой байхыг хөрөнгө оруулагчид шаарддаг. Энэ үүднээс  хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох төслийг оруулж ирсэн. Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүднээс нийтдээ 260 хуулиудын анхдагч хуулийн төсөл 65, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь 99, шинэчилсэн найруулга хийх нь 85, ОУ-ын гэрээнд нэгдэн орох 10, хүчингүй болгох хуулийн төсөл 1 байх тоо гарсан. 

 УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: 2017 онд 131 хуулийг хэлэлцэж батлахаар заажээ, ард нь гарч чадах уу?. Цаг үеийн зайлшгүй шаардлагаар УИХ-ын гишүүний өргөн мэдүүлсэн төслийг яаж оруулах вэ





 Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт: Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг дөрвөн жилд хэрэгжүүлэх хүрээндээ 2017 он руу батлуулах хууль илүү жин дарж байгаа. Сонгууль дөхсөн жил олон хууль батлахад “Улс төрийн хүчин өөрсдийн эрх ашигтаа нийцүүлж хууль баталж байна” гэсэн хэл ам, хардлага сэрдлэг олонтаа гардаг учраас цөөн хууль санаачлахаар оруулж ирсэн.

Засгийн газар зөвхөн хууль санаачлах эрхтэй болчих юм биш биз гэсэн болгоомжлол УИХ-ын гишүүдийн дунд байна. Зайлшгүй цаг үеийн шаардлагаар хууль санаачлах шаардлага амьдралаас урган гарч ирдэг. Болгоомжлох зүйлгүй, гишүүд хуулиа санаачлаад өргөн мэдүүлэх эрх нээлттэй.

 УИХ-ын гишүүн Л.Болд: Төлөвлөгөөний 251, 252, 253-д Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, УИХ-ын сонгуулийн тухай хууль, орон нутгийн сонгуулийн тухай хуулийг О.Баасанхүү гишүүн бид хоёр дээр тавьчхаж. Гэтэл одоо Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг хэлэлцээд явж байгаа.



 Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт:  УИХ, орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төслийг өргөн барих учраас жагсаалтад оруулахаас аргагүй. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг өнөөдөр ярина. Ардчилсан намын бүлгээс ажлын хэсэгт 3 хүн оруулъя гээд нэр ирүүлсэн. Үүнд Л.Болд гишүүний нэр орсон. Идэвхитэй оролцоод яваарай.





Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан гарсан 65 зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгаж байна.
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.