Тансаглалаас татгалзаж, төсвийн үрэлгэн байдлыг халах ёстой гэв
Аймаг,  нийслэлийн  ИТХ-ын дарга , Засаг дарга нарын семинар Төрийн ордонд эхэллээ. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх арга замаа тодорхойлох , харилцан мэдээлэл солилцох, Засгийн газрын гишүүд, аймгийн удирдлагууд хэрхэн хамтран ажиллах талаар харилцан ярилцахаар семинарыг зохион байгуулж байна.  

Семинарыг  нээж  Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат үг хэлэв.

Тэрбээр Засгийн газар бүрэн эрхээ бүтэн хэрэгжүүлэх анхны жил эхэлж байна. Аймаг, нийслэлийн  ИТХ-ын дарга, Засаг дарга нар болон Засгийн газрын бүтцийн бүх гишүүд, ажилтан албан хаагчид батлагдсан төсөвтөө багтаан үр дүнтэй ажлуудыг харилцан уялдаа холбоотой хэрэгжүүлэхээс гадна, тансаглалаас татгалзаж, төсвийн үрэлгэн байдлыг халахын төлөө үлгэр жишээ ажиллах ёстой гэлээ.

Эдийн засагт үүссэн хүндрэлүүдийг богино хугацаанд шийдвэрлэх “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах” хөтөлбөр боловсруулсан. Хөтөлбөрийн хүрээнд энэ онд нийт 60 гаруй бодлогын арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх чиглэлээр Оюутолгойн далд уурхайн төсөл, Тавантолгойн төсөл, Гацууртын алтны ордны төсөл, Тавантолгойн цахилгаан станц, Дулааны цахилгаан станцуудын хүчин чадлыг өргөтгөх зэрэг томоохон бүтээн байгуулалтыг эхлүүлж байна.

65-аас дээш настай ахмад настанууддаа “Насны хишиг” тэтгэмж олгох, их, дээд сургуульд суралцагч оюутнуудад “Боловсролын зээлийн сан”-аас сургалтын зээл олгох зэрэг хөтөлбөрүүдийг оны эхнээс хэрэгжүүлэх боломжтой боллоо.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн  Засаг дарга нарын үйл ажиллагааны хөтөлбөр болон 2017 оны төсвөө батлуулан шинэ оныхоо ажилд ороод байна. Эдгээр ажлын үр дүнд  бидний үйл ажиллагааны чиглэл, хийх ажлын төлөвлөгөө улам тодорхой болж байна. Мөн салбарын сайд бүртэй гэрээ байгуулж байгаа явдал нь хариуцлагын зарчмыг Засгийн газар улам чангатгаж, сахилга батаа сайжруулахын төлөө хийж байгаа алхам юм.

Энэ онд бидэнд бага зардлаар илүү их үр дүнд хүрэх амаргүй сорилт тулгарч байна. Төсвийн хэмнэлтийг Засгийн газар, орон нутгийн удирдлагууд өөрсдөөсөө эхлэх ёстой. Төсвийн сахилга бат шат шатандаа алдагдсанаас эдийн засгийн хямрал, санхүүгийн зуд нүүрлэсэн. Үүнийг цэгцэлнэ. Хөрөнгө оруулалтын тухай асуудлыг 2017 оны батлагдсан төсвийн хүрээнд ярилцана гэдгийг анхаарах хэрэгтэй гэлээ.

Аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарын семинар хоёр өдөр үргэлжлэх бөгөөд төгсгөлд нь Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нар хамтран ажиллах тухай гэрээ байгуулж баталгаажуулах юм гэж Засгийн газрын хэвлэл мэдээллийн хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ЗОЧИН 2017-01-05 11:36:19
    Архангай аймгийн 2 дарга энэ намар гадаадын 6 оронд явсан гэж ярьдаг хэний мөнгөөр явсан гэдгийг шалгаж архангайн иргэдэд мэдээлээч
  • зочин 2017-01-05 09:03:52
    дэд сайдуудаа байхгүй болгохоос эхлээч дурак минь
  • Иргэн 2017-01-05 07:45:14
    УИХ, ЗГ-ынхан хөдөө очоод баахан дагалдах хүмүүсийн хамт үнэгүй хоол идээд л архи, айргийг нь уучихдаг зардлыг нь гаргах гэж шар махтайгаа хатдаг аймаг, сумынха...
  • ЗОчин 2017-01-05 06:03:27
    Утас унаааныхаа зардлаас эхлээд хэмнэлт ярих хэрэгтэй. Хий хоосон зүйл яриад хэрэггүй...
  • оо 2017-01-05 05:26:12
    чи тансагласан хэвээрээ л байгаа биз дээ худлаа ярих талаараа элбэгдоржтой адил юм
  • өвгөн 2017-01-05 04:33:07
    ярьсанаа хэрэгжүүлэх, хянах механизмгүй бол хүү минь худлаа хоосон цуурай шүү дээ, харж л байх уу даа