Энэ бямба гарагт дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Засгийн газрын хуралдаанаар нийтээр тэмдэглэх баярын өдрийн холбогдох хуулийн заалтыг үндэслэн 2016 оны арванхоёрдугаар сарын 30-ны баасан гарагийн ажлын өдрийг 2017 оны нэгдүгээр сарын 7-ны бямба гарагийн амралтын өдөрт шилжүүлсэн. Энэхүү шийдвэрийн дагуу энэ сарын 7-нд буюу бямба гаригт бүх нийтээр ажиллах юм. Ингэснээр ажлын өдрийн тоо, албан хаагчдын цалингийн нийлбэрт өөрчлөлт орохгүй юм байна.

Мөн НИТХ-ын тогтоолоор автомашины улсын дугаарын хязгаарлалтыг амралтын өдрүүд болон нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд үйлчлэхгүй, зөвхөн ажлын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчилж байхаар журамласан байдаг.

Тэгвэл энэ бямба гарагийг ажлын өдөрт шилжүүлсэн ч автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй аж.

Б.Орхон
Эх сурвалж: Замын Цагдаагийн Алба 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.