М.Энхболдын замыг хуулиар засч байгаа юу

Шинэ он гарахтай зэрэгцээд л нэг сэдэв “хэрүүлийн алим” болоод байгаа нь Ерөнхийлөгчийн  сонгуулийн тухай, Сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд болчихоод байна. Ерөөсөө энэ хуулийн төслүүд МАН-ын дарга М.Энхболдыг Ерөнхийлөгч болгоход чиглэсэн, бүх замыг нь зассан гэж хардах хүмүүс олон байна. Ямар сайндаа л МАХН-аас УИХ-д сууж байгаа ганц гишүүн болох О.Баасанхүү чадлынхаа хэрээр хашгираад байх вэ дээ.

Гэхдээ яг ачиртаа МАН дотор бөөн “алаан” болоод байгаа юм биш үү. Ерөнхийдөө М.Энхболд дарга өөрийнхөө эрх мэдлийг дээд цэгт нь хүргэх бүхий л арга замыг ашиглаж, урагшаа зүтгэж байна уу гэж хардахаар болчихлоо. Яг үнэн хэрэг дээрээ Ерөнхийлөгчийн сонгууль тийм ч их анхаарал татахгүй байгаа юм биш үү. Ерөнхийдөө У.Хүрэлсүх сайдын хэлээд байгаа л үнэн болж таарах гээд байна. Шадар сайд МАН-ын бага хурал дээр намынхнаа нэлээд хатуухан шүүмжилж, томилгооноос авахуулаад бүх зүйл болохгүй байгааг хэлсэн.

Онцгой комиссын болоод бусад хурал дээр ч М.Энхболдын гэгдэх хүмүүст хатуухан сануулга өгч, ажлаа өөдтэйхэн хийхийг сануулаад байгаа. Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, хотын дарга С.Батболд гээд дурьдвал жишээ зөндөө л байна. Ерөнхийдөө У.Хүрэлсүх энэ нам нэг хүний эрх мэдлийн хэрэгсэл болж, хэтэрхий туйлширч байгааг хэлж, сануулж байгаа. Гэхдээ хүч нь хүрэх эсэхийг бүү мэд. Ямар ч байсан М.Энхболд өөрийнхөө эрх мэдлийг одоогийнхоос хавьгүй илүү нэмэх л замыг засаад яваад байгаа бололтой. Үндсэн хуулиар оролдохгүй, зүгээр л Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг өөрчиллөө гэхэд өөрөөсөө өөр хүнд боломж өгөхөөргүй зүйл, заалтуудыг тусгах нь.

Тухайлбал, МАХН-ын дарга Н.Энхбаярыг өрсөлдүүлэхгүй байх баталгаатай заалтыг оруулж өгч байгаа. Тэр нь “Сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан байх ёстой” гэсэн ганц заалт. Ердөө л энэ заалт байхад Солонгос руу гүйдэлтэй байсан Намбар гуайн хүүг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжийг нь хааж байгаа. Цаашлаад АН-аас хүчтэй өрсөлдөх боломжтой хүмүүсийг ч хаасан заалтууд энэ хуульд орж магадгүй. Магадгүй ч гэж дээ, орох байх. Одоо нөгөө талаас нь хараад үзье. МАН парламентад олонхи болж, 65 суудал авсан. М.Энхболд дарга юу гэж л хэлнэ, түүнийг нь бохь зажлангаа дагаж, товчлуур дарах “бор халзан хонь” МАН-аар л дүүрэн байна.

Тийм болохоор олонхи болсноороо далимдуулж Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нэг хувилбар байж болж байна. Угаасаа 2016 оны сонгуулийн өмнө МАН-ынхан 21 аймгаар явсан. Тэгж явахдаа Үндсэн хуулийн өөрчлөлтийг түлхүү ярьж байлаа. Үндсэндээ Ерөнхий сайдын эрх мэдлийг тултал нь нэмж, Ерөнхийлөгчийг парламентаас томилж, бэлгэдэл төдий байхаар өөрчлөх гээд байгаа. Энэ өөрчлөлтийг хийхгүй гэх газар байхгүй. Энэ оны зун Ерөнхийлөгчийн сонгууль болно. Түүнээс өмнө Үндсэн хуульд өөрчлөлт оруулах боломж эрх баригчдад хангалттай бий.

Хэрвээ Үндсэн хуулиа өөрчлөөд орхивол Ерөнхийлөгч гэдэг зүгээр л бэлгэдэл төдий болох байх. Одоогийн байгаа эрх мэдэл нь бүгд хумигдана. Тийм болохоор Ерөнхийлөгч болох гэж зүтгэх хүн тийм ч олон гарахгүй байх. М.Энхболд дарга ч гэсэн Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж аваад, өөрөө Ерөнхий сайдын суудлаа авах байлгүй. Тэгээд ч ялсан намын дарга Ерөнхий сайд байх ёстой шүү дээ. Мань хүн л Ж.Эрдэнэбатыг торгуулын суманд явуулчихсан болохоос биш.

Өөрөөр хэлбэл, улс орны эдийн засаг хүндхэн байгаа. Ж.Эрдэнэбатын Засгийн газар өнөөдрийг хүртэл тийм ч сайн ажиллаагүй. УИХ-ын болоод МАН-ын дарга М.Энхболд ч гэсэн түүнийг нь хэлж, шүүмжлэлийн үг унагаад амжсан. Тэгвэл мань хүн өөрөө Ерөнхий сайд болсон гэж бодоод үзье. Тэглээ гээд юу өөрчлөгдөх байв.

Өнөөдрийн нөхцөл байдал хэвээрээ л байх байлаа шүү дээ. М.Энхболд Ерөнхий сайд боллоо гээд манай улсын орлого өсч, томоохон төслүүд хөдөлж, өр шир дарагдчихгүй. Байх ёстой юм байгаагаараа л байна. Харин шүүмжлэл түүн дээр ирэх байв. Үүнийг, цаашлаад Үндсэн хуульд оруулах өөрчлөлт энэ тэрээ тэр маш нарийн тооцож, торгуулийн салааны даргаар Ж.Эрдэнэбатыг тавиад л “дайн”-д явуулчихгүй юу.

Тэгээд өөрсдөө араас нь “довтолж”, нэр хүндтэй хэвээрээ үлдэх тактик барьсан ч байж болох. Улмаар Үндсэн хуулиа өөрчилж, бүх эрх мэдлийг Ерөнхий сайдын гарт нэгтгээд, өөрөө танхимын тэргүүн болох тун ч боловсронгуй төлөвлөгөөгөө биелүүлнэ дээ. Ийм л нөхцөл байдал руу манай улс ороод байх шиг байна. Тэгэхээр Ерөнхийлөгчийн сонгууль болохгүй ч байж магадгүй. Гэхдээ МАН наанаа эв нэгдэлтэй юм шиг боловч цаанаа бас тодорхой фракцитай л нам. Тийм болохоор М.Энхболд даргын энэ бүх үйлдлийг таалахгүй байгаа хүмүүс мэдээж бий.

Ц.Нямдорж гишүүнээс авахуулаад Шадар сайд У.Хүрэлсүх  тэргүүтэй хүмүүс түүний энэ нарийн төлөвлөгөөг үл таашааж, нам доторх булхай луйвар, сандал суудлын наймаагаа хатуухан шүүмжилж байгаа байх. Ц.Нямдорж гишүүнд бол Ерөнхийлөгч болох санаа байх шиг байгаа юм. Гэхдээ Үндсэн хуульд өөрчлөлт ороод, Ерөнхийлөгч гэдэг зүгээр л нэр төдий албан тушаал, бэлгэдэл болчихвол түүнд таалагдахгүй л болов уу. Тэгэхээр нөхцөл байдлыг эсэргүүцнэ. У.Хүрэлсүх сайдын хувьд нам доторх томил­гооноос авахуулаад М.Энх­болдын нөлөө улам томорч, хувцсан дээр туссан шар тос шиг нүүж байгаа.

Дээрээс нь томилгоо, хийж байгаа ажил нь ард түмэнд таалаг­дахгүй, МАН руу эргэсэн иргэдийн итгэл бага багаар буурч буй учир асуудлыг арай өөрөөр хаж байгаа биз. Гэх мэтээр МАН дотор нэлээд юм болж байна. Ж.Энхбаяр гэж нэг хүн намынхнаасаа нэлээд харшилж эхэлсэн. Дотроо бас “алаан” болоод байгаа л юм шиг харагддаг. Энэ мэт чимээгүй толхилцоон нэг л өдөр тэсрэх байх даа. Харин хэн нь тэсч үлдэхийг цаг хугацаа харуулах буй за.

Монголын мэдээ
Н.Пунцагболд

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин шоудахаа боль??????? 2017-01-06 09:14:51
    энэ одоо ерөнхийлөгчид нэр дэвших гээд байгаа юм уу хэн сонгохийн бэ? газрийн наймаачин, хотийг ямар болголоо, хөдөөнийхний тархийг угаагаад л бага санал авах ...
  • 2017 2017-01-05 23:50:35
    арай дээр нь энэ гд л сонгоно шд сонгочихоод дараа нь ийм ч хүн сонгох гэж гд л муулна
  • Unfan 2017-01-05 16:54:41
    Guliichuud bur neg hulgaich gedeg ni ilt. Za ene huneer erunhiilugch songovol ARD TUMEN mini suirlee l gesen ug shu
  • Иргэн 2017-01-05 11:20:52
    Энд бичсэн сэтгэгдлүүдийг нөхөр уншиж л байгаа байхдаа.Өөрөөсөө их ичиж л байгаа даа.Муу нэрийг.хусавч үл арилна.Гишгэсэн мөрөө үргэлж эргэж харж байгаараа
  • Bbbb 2017-01-05 11:13:33
    Энэ нөхөр яг сонгогдож харагдаач.Хотоос санал авдаг дээрээ гацах байлгүй.Энэ их замбараагүй барилгуудын эхлэлийг энэ нөхөр тавьсан.Мэдээж зүгээр газар олгоогүй ...
  • Үнэн 2017-01-05 09:05:37
    Н.Энхбаяр л төрийн бүх эрхийг авах шуналдаа дийлдэн анх ингэж бүх өндөр тушаалуудад суух замыг тавьсан.Өөрсдийнхөө чадал, мэдлэгийг мэдэхгүй сүүлд нь няцлуулсан...
  • Ggg 2017-01-05 08:45:33
    Yugaar ch zasaad garahaasaa ongorson l doo
  • Амараа 2017-01-05 08:35:51
    Хүрэлсүхээ наад муу хужаа газрын наймаачин, авилгач М.Энхбоолдыг Энхбаяр шиг болгооч. Наад хулгайч чинь Энхбаяраас илүү гайг Монголд тарина шүү.
  • zochin 2017-01-05 08:21:31
    tgj bgaad garaad irne dee ene vher Enkhbold
  • Зочин 2017-01-05 07:26:44
    Хятадын цус хүнийг Монгол улсын ерөнхийлөгч болгох ыуруу даа
    • хуульч 2017-01-05 10:52:21
      Нотолгоогүй ам дамжсан цусны шинжэлгээгээ болиоч ???8 ЖИЛИЙН ӨМНӨ ИНГЭЖ ОДООНЫ ЕРӨНХИЙЛЭГЧЭЭ ЦОЛЛОЖ БАЙСАН ТҮҮХТЭЙ???
  • Zochin 2017-01-05 06:10:41
    N.Enhbayariin araas yavah hun dee...
  • Zochin 2017-01-05 05:40:33
    Ene dulzin erunhiilegch bolvol uls oron maani jinhene daranguilald orno
  • mr. Bean!!!!! 2017-01-05 05:11:02
    Хүн өөрийгөө голдоггүй гэдэг!! Энэ дурак МУ-ын Төрийн тэргүүн болох санаатай? Ийм амьтныг орой дээрээ залчихаад сууж байвал ичиж үхмээр юм даа!!!
  • Засаг 2017-01-05 04:45:05
    Та нар засаглаж чадахгүй бол ард түмэн бид чадна гээд л хөдөлнө шүү
    • Иргэн 2017-01-05 07:37:58
      2020 онд өвгөд хөгшид нэлээн үхэж үрэгдсэн байна. Манай эмээ улаан МАН, бүх хүүхдүүдээ эмээгийнхээ намд өгөөрэй гэж ач зээнүүдээ ятгана. Нөгөөдүүлнэ үгэнд нь ор...
      • ухэхээ хулээж байгаа хогшин 2017-06-21 13:01:01
        Чи оороо 20 хурч чадахгуй ухчихав даа.
      • S.S 2017-01-05 23:21:45
        chi uuruu tolgoitoi yum baigaa biz dee. emee uvuuguu uheesei geed suuj baidag gej bodogdhoor yum bichih yum daa. muu l baina daa huu mini
      • Үргэлжлэл 2017-01-05 07:40:59
        Орон саналаа МАН-д өгцгөөдөг. Манай эмээ одоо насгүй болсон. Хурдан яваад өгөөсэй ч гэж бодох юм. МАН өвгөд хөгшидтэй хамт булшлагдана гэж үнэн бололтой
  • ннн 2017-01-05 03:49:47
    Ерөнхийлөгч нь МАН байвал зүгээр биш үү,
  • Цэнд-Өлзий 2017-01-05 02:49:36
    Өнгөрсөн 25 жил Нам дагасан тогтолцоо буруу гэдэг нь батлагдлаа,Жижиг хүн амтай Монголд тохирсон, Дэлхийд байхгүй шинэ тогтолцоо гаргаж ирэх хэрэгтэй.
  • зочин 2017-01-05 01:51:43
    М.Энхболд нэр дэвшвэл яагаад ч гарахгүй. Маш олон хүнийг бүр өөрийнхөө намынхныг ч ажилгүй болгож байгаа. Дандаа танил тал, татаасаар чадваргүй хүмүүс үлдэж бай...
    • Иргэн 2017-01-05 07:46:21
      Яаг л Намбарын Энхбаярын явсан жимээр доошоо харж яваад шоронгийн хаалган дээр духаараа мөргөх нь дээ
    • к 2017-01-05 05:10:38
      Хужаагийн эрлийз хүн дээ.
      • хуульч 2017-01-05 10:55:48
        Элбэгдоржийг бас л тэгж цоллосон ??? ЭНЭ ТЭНЭГЛЭЛЭЭ ЗОГСООГООЧ ???
  • ff 2017-01-05 01:38:12
    mgl uls hurdan China tai negdeesei
    • Хүссэн юм хүзүүгээр чинь 2017-01-05 07:27:37
      Татнаа гаагүй. Хятад хуулинд чангалуулаад бүх хүүхнүүдийг нь хятад залуутай суулгах хууль гаргаад эрчүүдийг нь цэрэгт татан олон жил алба хаалгуулаад тэгээд дай...
  • Dorj 2017-01-05 01:30:00
    Enh bold hulgaich hun shu ulaan baatar iim muuhai hot bolgoson hun bol ene novsh man butehgui e ulam hezuu boln ene zun songuuli bolohgui irgeni dain bolno hara...
    66.181.185.16
    Мэдэгдсэн Хариулах