Засгийн газрын хуралдаанаар гэр хорооллын өрхийн цахилгааны шөнийн тарифыг 21-06 цагт тэглэх шийдвэр гаргасан.Тодруулбал, нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор хүйтний улиралд гэр хорооллын айл өрхөд цахилгааны үнэ тарифын хөнгөлөлт үзүүлэх журмыг баталсан юм.
Тогтоолд:
Гэр хорооллын айл өрхийн шөнийн цагт ахуйн зориулалтаар хэрэглэсэн цахилгааны үнийг 100 хувиар бууруулах, Хөнгөлөлтөд хамрагдах хугацааг оройн 21 цагаас өглөөний 06 цаг хүртэл тооцох, Хөнгөлөлтөд хамрагдах айл өрхүүд хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний өргүй байх, Хэрэглэгч нь стандартын шаардлага хангасан баталгаажсан шөнийн тарифт электрон тоолууртай байх зэргийг зохицуулжээ. Тогтооолыг 2017 оны нэгдүгээр сарын 01-нээс мөрдөж эхэлсэн бөгөөд нийслэлийн гэр хорооллын 146 мянган хэрэглэгч хамрагдах юм.
Уг тогтоолыг хэрэгжүүлэхэд багагүй хөрөнгө мөнгө шаардагдана. Иймээс зарим иргэд эдийн засгийн хямарлтай энэ үед энэ их хэмжээний мөнгийг хаанаас хэрхэн гаргаж шийдвэрлэх талаар албаныхнаас асууж байна. Тэгвэл энэ талаар Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан хэлэхдээ “Нийслэлийн гэр хорооллын айл өрхийн шөнийн цахилгааны төлбөрийг тэглэснээр эрчим хүчний салбарын нуруун дээр нийтдээ 25-27 тэрбум төгрөгийн нэмэгдэл зардал ирэх урьдчилсан тооцоо гарч байна. Энэ бүгдийг Засгийн газартайгаа хамтраад шийдэх боломжтой. Техникийн хувьд ч боломж байгаа. Гол нь цахилгаан эрчим хүч хэрэглэгчид маань өөрсдөө аюулгүй найдвартай ажиллагааг хангасан цахилгаан халаагуур ашиглах шаардлагатай. Эрчим хүчний зохицуулах хорооны зүгээс хэрэглээний огцом өсөлт үүсэх эрсдэлтэй байгаа тул аюулгүй байдлыг хангаж, эрсдэлээс сэргийлэх үйл ажиллагааг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулах үүргийг "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК–д өгсөн. Нэг зүйлийг онцлоход цахилгааны хэрэглээг тэглэх шийдвэр үйлдвэрлэл явуулах хэрэглээнд хамаарахгүй. Зөвхөн ахуйн хэрэгцээнд хэрэглэсэн цахилгааны төлбөрийг тэглэнэ гэлээ.
Нэгэнт шийдвэр гарч, хэрэгжиж эхэлсэн тул одоо үр дүнг нь хүлээх л үлдэж байна. Тэгвэл үнэхээр цахилгааны хэрэглээг тэглэснээр утаа үнэхээр буурах боломжтой юу.
Мэдээж хэрэг цахилгааны үнийг тэглээд агаарын бохирдол, утаа бүрэн арилна гэж бодвол өрөөсгөл ойлголт болно. Бээжин, Лондон, Сөүл зэрэг дэлхийн томоохон хотууд иргэдээ сууцжуулах, халаалтыг цахилгаан, утаагүй түлш, сэргээгдэх эрчим хүч, хийн түлшээр агаарын бохирдлоо шийдсэн жишээ бий. Ер нь ихэнх улс хийн түлш хэрэглэж байж утаанаас салсан байдаг. Манай улсын хувьд утааны гол шалтгаан бол хатуу түлш буюу нүүрс. Түлшнийхээ төрлийг сольж байж бид утаанаасаа сална. Монгол орны хувьд байгалийн хийгүй учраас нүүрснийхээ метан хийг ашиглаж түлшний асуудлаа шийдэх бүрэн боломж бий. Ер нь утаанаас бүрэн салах цорын ганц зөв гарц бол хийн түлш. Цаашдаа энэ ажлыг яаравчлан хийх нь зүйтэй гэдгийг албаныхан хэлж байгаа юм.
Харин үүний өмнө гамшгийн хэмжээнд хүрч, хүн амын эрүүл мэндэд тэр дундаа нялхасын эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж буй утааг бага ч гэсэн бууруулах арга нь гэр хорооллын айл өрхүүдийн шөнийн цахилгааны хэрэглээг тэглэх арга хэмжээг авч байна.

Б.Сансар
olloo.mn