Далай ламтай нягт холбоотой Монгол Улс түүнээс нүүр буруулж Хятадтай дотносов

“The New York limes” сонины шинэ оны анхны дугаарт ийм нийтлэл хэвлэгджээ.
 
Олон зууны тэртээ удирдагчид нь Далай ламын тогтолцоог үүсгэн байгуулахад үүрэг гүйцэтгэсэн Монгол Улс түүнийг дахин урьж залахгүй гэв.
 
Тус улсын Гадаад хэргийн сайдын хэлсэн үг Түвдийн шашны тэргүүн Далай ламын амаргүй асуудлаас үүдэн дахин нэг улс Хятадын дарамт шахалтад өртсөнийг харууллаа.
 
Ц.Мөнх-Оргил сайд ярихдаа тус улсын Засгийн газар өнгөрсөн арваннэгдүгээр сард Далай лам Монголд айлчлах боломж олгосонд уучлал хүсч, тус Засгийн газрын үед түүнийг дахиж айлчлахгүй гэсэн тухай “The Associated Press” уламжилжээ.
 
Монголын хариу үйлдэл зарим судлаачдыг гайхшруулсны учир гэвэл тус улс 1500-аад оноос Далай ламтай маш нягт холбоо харилцаатай байсаар ирсэн билээ. Далай лам гэдэг хүртэл монгол үг аж.
 
Хятадын Засгийн газар хэдий эсэргүүцсэн ч Монголын Засгийн газрын урилгаар бус, дан ганц шашны шинж чанартай хэмээгдсэн Далай ламын айлчлал өнгөрсөн арваннэгдүгээр сарын 18-нд эхлэн дөрвөн хоног үргэлжилжээ. Үүний хариуд Хятадын тал Монголын дээгүүр албан тушаалтнуудтай хийх уулзалтуудаа цуцалсан юм.
 
Хятад Энэтхэгт дүрвэн амьдарч буй Далай ламын айлчлалуудыг цуцлахыг шаардан дэлхийн бүх улс, үүний дотор өрнөдийн орнуудад ч дарамт шахалт үзүүлсээр иржээ. Хятадын коммунист намын удирдагчид түүнийг Хятадаас Түвдийг салан тусгаарлахыг санаашрагч дайсан гэж тодорхойлдог ч Далай лам өөрөө Түвдэд илүү өргөн цар хүрээтэй автономит эрхийг л хүсдэг гэдгээ хэлсээр ирсэн юм.
 
Монгол Улс дэлхийн хоёр дахь том эдийн засагтай хөрш Хятадад буулт хийсэнд гайхах зүйлгүй. Санхүүгийн хүндрэлтэй Монгол Улс Бээжингээс их хэмжээний зээл эрэлхийлж байгаа. Уг нь сүүлийн уналтын өмнө Монголын эдийн засаг уул уурхайн олборлолтын ачаар хурдан өсч байсан билээ.
 
Үүний сацуу тус улс Хятад, Оросоос ямар нэг хэмжээгээр зай барихыг оролдсон төдийгүй АНУ-ын цэргийн түнш болжээ.
 
Уламжлалт буддын шашинтай, Түвдийн буддизм болон Далай ламын түүхтэй эртний холбоотой тус улсын Гадаад хэргийн сайдын мэдэгдэл түүхчид болон Түвдийг өмгөөлөгчдийг түгшээсэн байна.
 
Колумбийн их сургуулийн орчин үеийн Түвдийг судалдаг түүхч Роберт Барнетт, “Энэ үйл явдал Хятадын зүгээс үзүүлэх тодорхой дарамт шахалтыг дипломат аргаар барин тогтоох боломж дэлхий даяар улам бүр хумигдаж буй үйл явцын нэгэн бүрэлдэхүүн хэсэг юм. Мэдээж, томоохон гүрнүүдийг бодвол жижигхэн, далайд гарцгүй Хятадын хөршүүдэд энэ нь бүр ч амаргүй” гэжээ.
 
Сөүлийн Ёнсей их сургуулийн хятад судлаач Жон Делури өөрийн “Twitter’’-тээ, Монгол хаан Далай ламын тогтолцоог зохиосныг бодолцвол Монголын энэхүү хариу үйлдэл туйлын ёжтой гэдгийг тэмдэглэсэн байна.
 
XVI зуунд Хан үндэстний Мин удмынхны удирдаж байсан хойд Хятадтай залгаа нутгийг хянаж байсан Монголын удирдагч Алтан хан Далай ламын тогтолцоог анх үүсгэжээ.
 
Үүнээс гурван зууны өмнө Хятадыг монголчууд захирах эринийг эхлүүлсэн Юань гүрнийг үүсгэн байгуулагч Хубилай хаан Түвдийн буддизмыг сонирхсон түвд  багш залж байсан түүхтэй.
 
Чухам Алтан хан Түвдийн буддизмыг монголчуудын дунд түгээн дэлгэрүүлж, албан ёсны шашнаар зарлажээ. Түвдийн буддизмын шар малгайт гэгддэг Гелүгба урсгалын тэргүүн 1577 онд айлчлан ирэхэд түүнд анх Далай лам цол өгсөн түүхтэй. Монголын далай, түвдийн оюуны удирдагчийг нэрлэдэг лам гэсэн үг нийлээд “оюун далай” гэсэн утга агуулдаг ажээ.
 
Энэ үйл явдал монголчуудыг түвдүүдтэй ойртуулан Монголын удирдагчдыг Гелүгба урсгалтай холбож өгсөн байна. Тэр цагаас хойш Далай лам нар Азийн ээдрээтэй улс төртэй холбогдох болжээ. Алтан хан түүнд бараалхсан ламд төдийгүй түүний өмнөх Гелүгба урсгалын хоёр удирдагчид Далай лам цолыг нөхөн олгосон байдаг.
 
Алтан ханаас Далай лам цол хүртсэн гурав дахь Сономжамц 1588 онд Монголын нутагт өөд болжээ. Алтан ханы гуч Ёндонжамцыг Түвдийн дээд лам нар Сономжамцийн хойд дүрээр тодруулж, дөрөв дэх Далай ламаар залсан билээ. (Далай лам бүрийг өмнөхийнхөө хойд дүр гэж үздэг.) Ёндонжамц нь Далай ламаар тодорсон цорын ганц монгол хүн билээ.
 
Далай ламын Монголд хийсэн айлчлал түүнчлэн өөр нэг асуудлыг гаргаж ирэв. Олон хүн одоогийн буюу XIV Далай ламыг өөд болсны дараа түүний хойд дүрийг хаана, хэзээ тодруулах талаар ярилцаж, хэлэлцэж эхэлсэн. 81 настай Далай лам өөрийгөө сүүлчийн Далай лам байж болзошгүй гэсэн ч хойд дүр нь тодрохыг, бүр Түвдээс өөр газарт тодорч болохыг ч үгүйсгээгүй. Тийм тохиолдолд Хятадын коммунист удирдагчид дүр тодрох явдлыг хянахыг эрмэлзэх нь тодорхой.
 
Зарим хүн түүний хойд дүр зургаа дахь Далай ламын төрсөн Энэтхэгийн зүүн хойд хэсгийн Таванг мужид тодорно гэж таамаглаж байгаа. Хималайн нуруунд орших Таванг нь маргаантай газар нутаг бөгөөд Хятад өөрийнхөө бүрэлдэхүүн хэсэг гэж мэдэгддэг юм.
 
Харин Далай лам сүүлийн айлчлал зарим эрдэмтэн, судлаачдыг гурав, дөрөв дэх Далай лам нарын түүхийг бодолцон Монголд илүүтэй анхаарал хандуулахад хүргэжээ.
 
Энэ талаар Р.Барнетт, “Далай ламын айлчлал түүний хойд дүр Монголд тодорч болзошгүй гэдгийн дохио байж. болрх юм” гэжээ. Тэрээр түүнчлэн үүнд хятад дайсагнадгийг бодолцвол энэ үйл явдал Монголд сүйрлийн гэмээр үр дүн авчирч болохыг тэмдэглэсэн юм.

Зууны мэдээ
Б.Барс

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • өвгөн 2017-01-05 04:24:14
    энэ зүйл шинэ биш, хариу ч үгүй шалдан байгаа нь гадаад харилцаа авч явсан, яваа эрх баригчидын балаг, ахин тогой дээрэ зайдлуулахгүй юм сан, ерөөлөөр болог
    49.0.187.14
    Мэдэгдсэн Хариулах
  • амар 2017-01-05 03:40:34
    ишш.Монгол улсыг дуусгаж байна даа.Олон түмний итгэл бишрэл шүү дээ.Тусгаар улс мөнүү
    202.179.29.204
    Мэдэгдсэн Хариулах
  • Монгол 2017-01-05 02:47:33
    Монголчуудыг Далай ламтай муудалцуулах том гүрэн,манай хэсэг нөхөдийн хуйвалдаан
    66.181.185.189
    Мэдэгдсэн Хариулах
  • хатанболд 2017-01-05 02:25:26
    Хятад улс том гүрэн байж, нэг хүнтэй үзэлцээд л явах юм.Одоо аягүй бол Монголд хойд дүр тодорч болохгүй, гэх юм байна л даа, шууд устгана биз
    66.181.189.16
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2017-01-05 01:59:10
    Сэтгүүлчид минь хятад мятад гээд л нэг их томорлогүй хятад хүнийн ухаанаар хандаж бага буурай улс гэдгээ ухамсарлаж дотороо бодолтой дороо сууртай л амьдархсан
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2017-01-05 01:52:05
    Энэ Мөнх-Оргил дандаа л муу юмны бай болж байх юм, өмнө нь ХЗДХС байхдаа 5 хүн буудсан хэрэгт холбогдоод л байсан, одоо Далай ламын хэрэг лайтай амьтан юм даа
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах
    • Монгу  2017-01-08 00:07:14
      Ер нь далай лам,монхийн онол,буддизм монх ба тасархайн онол, дахин торох, энэтхэгийн монх,тасрахгуй, УЕ улажлах /наследственности /бугд улс тор юм шуудээ. ?Туха...
      188.244.136.0
      Мэдэгдсэн Хариулах