Н.Алтанхуягийн “галзуу төлөвлөгөө” буюу АН-ын үеийн өр
УИХ-ын 2016 оны сонгуулийн дараа Ардчилсан нам ҮЗХ хуралдуулах гэж  чамгүй удаан маргалдаж мэтгэлцсэн. Харин дараа нь Их хурлаа нам гүмхэн хийсэн.  АН-ын  фракцын зодоон дээд цэгтээ хүрсэн эгзэгтэй цаг үед намын дарга таван сум атгуулсан таван нэр дэвшигчийн сонголоо. Намын даргын сонгууль орон даяар эхлэхтэй зэрэгцэн буюу өнгөрсөн 2016 оны арванхоёрдугаар сарын 8-аас шинэ гишүүдийн бүртгэл эхэлсэн. Ингэхдээ  хуучин бүртгэлтэй гишүүд бус шинэ гишүүд нь АН-ын даргад нэр дэвшигчийн төлөө саналаа өгөх ёстой байх тухай шийдвэр гарсан.

Гэвч АН-ынхны хувьд санаанд оромгүй үр дүнг хүлээж аваад байгаа. АН-ынхан 180 мянган гишүүдтэй, нийт ард түмний тал хувь нь биднийг дэмждэг хэмээн цээжээ дэлддэг. Гэвч тэд зүүдэлж байж. Учир нь АН яг одоо 18 мянгахан гишүүдтэй нам болон хувирав. Шинэ гишүүдийн бүртгэл маргааш дуусна. Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаярын зүгээс “Гишүүдийн бүртгэлийг сунгаагүй” хэмээн мэдэгдсэн. Ийнхүү 20 мянга хүрэхгүй гишүүдээс санал авахын тулд АН-ын таван фракцын төлөөлөл Монгол Улсын тойрон аялах нь.

Энэ зуур өнгөрсөн дөрвөн жилд тэдний эхлүүлсэн их өрийн давалгаа Монгол орныг хөмөрч байна.

УИХ-ын 2012 оны сонгуульд Ардчилсан нам олон суудал авсны дараа Орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар мөн ялалт байгуулсан. Үүний дараа “Шинэчлэл”-ийн хэмээх Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг ийм амлалт өгчээ.

Н.Алтанхуяг: Монгол Улсыг ирэх гурван жил “Галзуу” хөгжүүлнэ

Манай Засгийн газар энэ улс орны төлөө чардайж ажиллаж байна. Харин бидний хийж байгаа зүйлийг үгүйсгэж, муухай харагдуулах гэсэн оролдлого хаа сайгүй гарч байна. Тэгээд муухай дээр нь улцан гэгчээр валютын өсөлт гараад ирлээ. Үүн дээр тоглолт хийж, улстөржих гэсэн хүмүүс олширсон. Угаасаа шатахуун, татварын үнэ нэмэгдэхгүй. Энэ Засгийн газрын хийсэн сайн зүйлүүдийг яагаад ярьж болохгүй гэж. Ер нь бол манай Засгийн газар энэ Монгол Улсыг үлдсэн гурван жилд “галзуу” хөгжүүлнэ. Санаа зовохгүй байж болно.

/ 2013 оны 8 сарын 22 /

Энэ бол 2012 оны арванхоёрдугаар сард 1.5 тэрбум ам.доллартай тэнцэх үнэт цаасыг гадны зах зээлд худалдаалах ажлыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан нар хийж байсан үеэс нэг жилийн дараах үг.  Харин нэг жилийн дараа Монгол Улсын төсөв нэг их наяд 500 тэрбумын алдагдалтай, эдийн засгийн хямралд орсоноор Н.Алтанхуягийн галзуу төлөвлөгөөний эхлэл тавигдаж байв.

Тэгвэл өнөөдөр Монгол Улс дампуурлаа зарлах  эсэх нь цаг хугацааны асуудал болчхоод байна. Харин энэ байдалд тодорхой хэмжээгээр хувь нэмрээ оруулж явсан бодлого тодорхойлогчид дараагийнхаа эрх мэдлийн төлөө дайтаж явна. Н.Алтанхуягийн тэргүүлж байсан “Шинэчлэл”-ийн Засгийн газрын үеийн “галзуу төлөвлөгөө” Монгол Улсад өнөөдрийн өдрийг бэлэглэв. Энэ зуур Н.Алтанхуяг АН-ыг галзуу хөгжүүлэх дараагийн төлөвлөгөөгөө боловсруулж Монгол орныг гороолж байна.
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Amar 2017-01-08 19:51:30
    Ene huniig harahaar Heleh CH ug oldohgui yum. Uiliin ur baidag yum shuu Altanhuyagaa. Yana daa chi
    50.66.153.109
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН  2017-01-07 04:29:29
    ЗАДГАЙ ЦАГААН Ч ГАЛЗУУ ӨР ХИЙСЭН ДЭЭ ТҮҮХЭНДЭХ ХАМГИЙН МУУ ЕРӨНХИЙ САЙД ГЭЖ ҮЛДСЭН
    66.181.187.80
    Мэдэгдсэн Хариулах
  • Amjiltttaaa 2017-01-06 07:50:45
    Amjilt
    60.95.136.111
    Мэдэгдсэн Хариулах
  • би монгол хүн 2017-01-05 15:05:48
    энэ нөхдүүдийг улс орноороо өөрсдийнхөө хувь заяагаар тоглуулдаг нь буруу ...
    103.10.21.46
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-01-05 15:01:50
    Songuul bushuuhan duuslaa gej bodtol tur udalgui AN dargiin songuuli gej solioroh um. Ulsiig urund oruulsan olon companiig dampuuruulsan nuhur uy hiigeed bnaa
    103.10.22.121
    Мэдэгдсэн Хариулах
  • уншигч 2017-01-05 13:56:01
    МАН-ынхан Хадгаламж банкны мөнгөөр казинодсон, эсвэл Эрдэнэтийг барьцаалж одоо Монгол улс 100 сая долларын өрөнд орсон, эсвэл ХУын буянаар Мардайн төлөө 100 сая...
    122.201.21.75
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2017-01-05 13:08:56
    Ene neg zalitai nukhur
    122.201.24.148
    Мэдэгдсэн Хариулах
  • Boabujnee 2017-01-05 12:42:40
    Songoltoo dandaa buruu ogdog shuu ard tumen mini ene hun yu ch hiigeegui harin otond oruilsan ooroo ah duuseeree bayajsan medseer baij bitgii hudlaa bitgii yar...
    82.39.55.22
    Мэдэгдсэн Хариулах
  • Голч 2017-01-05 10:04:21
    Иймэрхүү захиалгын юм бичдэг тэнэг юмнууд их байх юм тэр овшорчин өөрийнхөө болон үр хүүхдүүдийнхээ ирээдүйг хулгайлсан нөхдүүдийг бичээсэй билээ
    103.26.193.212
    Мэдэгдсэн Хариулах
  • Голч 2017-01-05 09:48:15
    Урд нь өр бхгүй бсан юм уу?? Соц нийгмийн үед валютын ханш ямар бсан билээ бодох хэрэгтэйсэтгэгдэл бичиж бгаа нөхдүүд хэт туйлширч бна юманд голч ноён нуруутай ...
    103.26.193.212
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-01-05 07:16:51
    Өөрийгөө болон хамаатнуудаа аврах гэж СОНГУУЛДАЖ яваа ш дээ. Хар гүйлгээ ухаантай болохоос боловсрол энэ тэр нь юун Ерөнхийлөгч болон Ерөнхий сайд хийх.......
    103.26.192.43
    Мэдэгдсэн Хариулах
  • Ta 2017-01-05 06:54:01
    Зарцуулсан мөнгөтэй нь харьцуулбал хамгийн бага ажил хийгдсэн Соц нийгмийн үед хуримталсан өртэй тэнцэх хэмжээний мөнгө үрчихээд 2 мян км замаас өөр юу үлдвээ х...
    202.179.31.134
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-01-05 06:52:22
    Өр өр дахин өр
    119.40.100.222
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-01-05 06:32:41
    таныг дэмжиж байгаа шүү
    202.72.245.203
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-01-05 04:34:45
    Нэг тэнэг хамгийн их бутээн байгуулалт хийгдсэн гэж солиордог байна ш дээ.Дааж давшгуй ер тавьчихаад ганц цахилгаан станц бариагуй ер нь монголын дайснууд.Монго...
    43.228.130.93
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2017-01-05 02:43:41
    altanhuyagiin fb-ruu orj uzlee. heden myangan sohor demjigchidig haraad gutrav. AN-aas altanhuyag, Naranhuu metiin hooson tolgoinuud yaagaad garj irdgiig oilgov...
    122.201.22.148
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-01-05 02:18:35
    АН-ын дарга болох гээд Монголыг тойрч байгаа энэ 5 нөхөр ч дээ энэ 5-аас арай дээр юм олдоогүй л юм байхдаа, арай илүү мэдрэл муутай нь сайн гэдэг юм болов уу
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2017-01-05 02:14:07
    Н.Алтанхуягийн Засгийн газрын үед монгол улсад хамгийн их бүтээн байгуулалт хийдсэн.
    202.179.31.111
    Мэдэгдсэн Хариулах
    • Дашцэрэн Өнөрмаа 2017-01-11 04:29:45
      Хамгийн өр тавьж Монголыг сүйрүүлсэн чавганц
      182.160.37.131
      Мэдэгдсэн Хариулах
      • Дашцэрэн Өнөрмаа 2017-01-11 04:32:26
        Энэ өрийг Н. Алтанхуягийн хүүхдүүд хүргэнүүд төлнө гэж өөрөө амласан шүү дээ????
        182.160.37.131
        Мэдэгдсэн Хариулах
    • Дандар 2017-01-05 06:51:10
      Юуны чинь бүтээн байгуулалт !!!! Хэдэн үеэрээ өр орчихоод байхад тэнэгтээд байх юм
      202.179.11.10
      Мэдэгдсэн Хариулах
    • irgen 2017-01-05 02:47:43
      neeh tegj yardag yum. 5 dahin urtgeer uguujgui yum hiigeed odoo zahaasaa nurj baigaag buteen baiguulalt gej heldgui yum. ur darj chadahgui nud huursan tansaglal...
      122.201.22.148
      Мэдэгдсэн Хариулах
    • Ханрх 2017-01-05 02:33:28
      Зарцуулсан мөнгөтэй нь харьцуулбал хамгийн бага ажил хийгдсэн Соц нийгмийн үед хуримталсан өртэй тэнцэх хэмжээний мөнгө үрчихээд 2 мян км замаас өөр юу үлдвээ х...
      103.229.122.103
      Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2017-01-05 01:34:37
    АН-ын гишүүн байх, тэрдундаа дарга удирдлагад нь байх гол шалгуур бол галзуу солиотой байх шүү дээ, ийм ч учраас АН-аар дүүрэн мэдрэл муутай амьтад байгаа юм
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах
  • бауб 2017-01-05 01:13:11
    болимоор юм ичээч эээ
    103.57.95.240
    Мэдэгдсэн Хариулах
  • Өвчин 2017-01-05 00:59:31
    Энэ хүн өөрөө ийм галзуу солиотой өвчтэй хүнүү, улс орноо ингэж тоглож болох уу? Монголчууд аа
    202.131.225.5
    Мэдэгдсэн Хариулах