Онц байдал зарлах болоогүй юу

Хятадын хойд болон зүүн бүс нутагт утаа ихэссэний улмаас тус улсын Үндэсний одон орон судлах төвөөс анх удаа түгшүүрийн улаан төвшин зарласан байна. Өнгөрсөн бямба гарагт энэ үйл явдал болжээ. Улмаар дээрх бүс нутгуудад олон зуун нислэг цуцлагдаж, хурдны зам болон үйлдвэрүүдийг хаасан аж.
 
Ер нь Бээжин хотын агаарын бохирдол дээд цэгтээ хүрч, Хятадын Засгийн газраас онц байдал, түгшүүр зарлаж, олон үйлдвэрийг хаасан талаар мэдээлэл байнга л гарч байгаа. Ерөөсөө Хятад улс агаарын бохирдолттой тэмцэхийн тулд зоригтой, дорвитой арга хэмжээг авч хэрэгжүүлж буй. Он хуучинтай машиныг замын хөдөлгөөнд оролцохыг шууд хориглох шийдвэрийг хүртэл гаргасан жишээ бий. Гэтэл манайд яаж байна, утаатай тэмдэх талаар ярьсаар байгаад л таарч байна.

Өнөөдөр хүртэл утаатай яаж тэмцэх талаар санаа оноо уралдуулсан хэдэн хун саарал ордноор дүүрэн байна. Яасан ч удаан санаа оноогоо уралдуулдаг юм. Ямар ч олон жил тэмдэж байгаа дүр үзүүлдэг юм билээ. Тэр хооронд зөвхөн агаарын бохирддын улмаас Монгол Улс хэчнээн хүнээ алдав. Утаанаас болж жилд 100-200 хүүхэд амь насаа алдаж байна. Тийм байхад утаатай тэмцэх санал санаачилгаа ярьсаар л. Яасан ч гаргаж дуусдаггүй санаа байдаг юм. Дорвитой арга хэмжээ авч хэрэгжүүлсэн бил үү. “Утаагүй” тодотголтой зуух тарааж, нэг компанийн ашгийг нэмснээс өөр юу хийв ээ. Юу ч хийгээгүй шүү дээ.
 
Одоо утааны үед онц байдал зарлах болоогүй юу. Өнөөдөр ч хамаагүй онц байдал зарлахаар л болчихоод байна. Тэгэхдээ зүгээр л зарлаад өнгөрөх биш Хятад шийдвэртэй арга хэмжээ авъя л даа. Саяхан даа, тодорхой хэсэг газарт нүүрс түлэхийг хориглолоо гээд л сүр болж байсан. Даанч шийдвэрээ хэрэгжүүлж чадаагүй л болохоос. Худлаа, үнэн утаатай тэмцэж байна гэж хий мөнгө үрж байхаар нэг л дорвитой шийдвэр гаргаад, түүнийгээ хэрэгжүүлэх хөрөнгө зарж яагаад болохгүй гэж.
 
Өнөөдөр Улаанбаатар хотод онц байдал зарлахаар хэмжээнд үнэхээр хүрчихэж. Тодорхой бүсүүдэд утаа гамшгийн хэмжээнээсээ хэд дахин давчихсан. Хүн амьдрахын ч арга алга. Монголчууд бид хэнэггүй болохоороор л тэсээд амьдраад байгаа байх.
 
Ер нь яг ид хүйтэн, утааны улиралд бага ангийн сурагчдыг cap амраадаг баймаар байна. Одоо бол 1-5 дугаар ангийнхан 21 хоног амарч байгаа.Энэ сарын 19-нд хичээлдээ орно. Амралтыг ингэж бага тогтоож ер нь яадаг юм. Бага ангийн сурагчдыг cap, дунд ангийнхныг нь 21, томчуудыг нь 14 хоног амраахад болохгүй юм байхгүй. Нэгдүгээр сард бүтэн амраагаад, хавар жаахан сунаад хичээллэчихнэ л биз. Зургадугаар сарын 1-нд амрах ёстой байсан бол 15-ныг хүртэл хичээллээд л болно шүү дээ.
 
Ингэвэл бага ангийн хүүхдүүд ханиад томуу хүрэх нь багасна. Гэртээ хэвтээд, гадаа гарч утаа амьсгалахгүй бол болоод явчихна. Зарим нь бүр хөдөө яваад, цэвэр агаарт хэд хоночихно шүү дээ. Өнөөдөр манай улсад олон асуудал байгаа. Өр шир энэ тэрээс авахуулаад. Гэхдээ түүнээс илүү нэг асуудал байгаа нь хүний эрүүл мэнд ямар ч баталгаагүй болчихлоо. Гэтэл манай засгийнхан огт ажрахгүй, иргэдээ хайрлаж гамнахгүй байна. Онц байдал зарлах ёстой байтал тэгэхгүй гүрийсээр л.
 
Харин 1.3 тэрбум хүнтэй Хятад яаж байна, агаарын бохирдол хэтрээд ирэхээр шууд онц байдал зарлаад, иргэдийнхээ эрүүл мэндийн бодож байна шүү дээ. Манайд бол огт эсрэгээрээ. Юун иргэдийн эрүүл мэндийг бодох. Харин утааг далимдуулж ашиг олохоо л бодоод байна. Бид ийм л удирдагчтай байна даа.

Монголын мэдээ
Н.Пунцаг

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • яг өнөө маргаашдаа, утаагүй шахмал түлш  2017-01-06 00:22:41
    яг өнөө маргаашдаа, утаагүй шахмал түлш хэрэгтэй (202.21.106.114) яг өнөө маргаашдаа, утаагүй шахмал түлш хэрэгтэй Манай хувийн хэвшлийнхий хийгээд байгаа ута...
  • ннн 2017-01-05 03:55:14
    Өчигдөр өглөө утаа их байсан. Өнөөдөр гайгүй байна. Зохиомолоор салхилуулах арга сэдвэл ямар вэ.
  • Содномдорж 2017-01-05 02:35:38
    Бага ангийн сурагчдыг Монголын хамгийн хүйтэн болдог 1-р сард бүтэн амраавал эдийн засгийн ач холбогдолтой, ид хүйтнээр түгжрэл багасна, ханиад дэгдэлт буурна
  • Иргэн 2017-01-05 02:10:23
    Утаатай эсэх талаар нарийн судалгаа гараагүй УБ хот утаатай эсэхийг тогтоогоогүй байна, иймд судалгаанд 600 сая төгрөг хэрэгтэй гээд байгааг дуулаагүй юу чи