Приус машины 46 ширхэг толь хулгайлсан этгээдийг илрүүлжээ

Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагч, тус дүүргийн 11 дүгээр хорооны хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Д.Амартүвшин, хороон цагдаа дэд ахлагч н.Мөнхжаргал нар приус автомашины олон тооны толь хулгайлсан этгээдүүдийг саатуулан, шалгаж эхэлжээ.

Цагдаагийн алба хаагчдыг хариуцсан хорооны нутаг дэвсгэртээ эргүүлийн үүрэг гүйцэтгэх явцдаа ЭХЭМҮТ-ийн хашаанд овор ихтэй эд зүйл авч явсан сэжиг бүхий хоёр иргэнийг шалгахад Сонгинохайрхан дүүрэгт оршин суух хаягтай 48 настай, эрэгтэй Э, Баянзүрх дүүрэгт оршин суух 49 настай, эрэгтэй О нар цаасан хайрцагт хийсэн приус автомашины 46 ширхэг хавтас толь авч явсныг илрүүлсэн байна.

Дээрх 46 ширхэг толины дунд автомашины улсын дугаар шивсэн хоёр ширхэг толь байгаа тул толио хулгайд алдсан УНБ-6552, УБЦ-8984 улсын дугаартай приус автомашин эзэмшигчийг Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст ирж холбогдох алба хаагчтай уулзана уу гэж ЦЕГ-аас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.