УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв.
Хуралдааны явцад байнгын хорооны гишүүд “Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн явуулж байгаа үйл ажиллагаа бол тэр дундаа газар тариалан хөдөө аж ахуй бусад чиглэл нь Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны харьяа асуудал. Жижиг дунд үйлдвэрлэлтэй холбоотой асуудал нь Эдийн засгийн байнгын хороонд хамаарна. Тиймээс энэ асуудлыг Эдийн засгийн байнгын хороогоор оруулж хэлэлцүүлэх нь зүйтэй” гэсэн горимын санал гаргав. Энэ саналыг байнгын хорооны гишүүдийн олонх дэмжлээ.
Ингэснээр Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг ирэх долоо хоногт Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар шийдэхээр болж хойшлууллаа.

П.ГОО
Оллоо.мн