Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд хонины цэцэг өвчин гарчээ
Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд хонины цэцэг өвчин гарчээ. Тодруулбал, энэ сарын 02-нд тус сумын Тарвагатай багийн малчин Б-ийн суурьт 442 хонинд халдварт өвчний шинж тэмдэг илэрчээ. Өвчилсөн малаас дээж авч шинжлэхэд хонины цэцэг өвчин болох нь тогтоогдсон тул  аймгийн Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоожээ. 
 
Харин өнгөрсөн оны 11 дүгээр сарын 27-нд Хэнтий аймгийн Мөрөн сумын Өлзийт багт тогтоосон хорио цээрийн дэглэмийг цуцалжээ. Тус багийн иргэн Б-ийн хотонд хонины цэцэг өвчин гарсан тул хорио цээрийн дэглэм тогтоосон бөгөөд өнгөрсөн хугацаанд дахин өвчлөл гараагүй захирамжийг цуцласан байна.
 
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.