Нийтийн тээврийнхэн иргэдийг бухимдуулж байна
 

Өнгөрсөн өдөр зам тээврийн ослын улмаас 6 хүн хүнд хөнгөн гэмтсэн байна. Ослын шалтгааныг авч үзвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 2, явган зорчигч 3 бүртгэгджээ.

СБД-ийн нутаг “Хатан сүйх” ХХК-ийн хойд замд марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь “Голомт” банкны H.Elantra автомашиныг мөргөж, ослын газрыг орхиж явсан байна.

Мөн өчигдөр замын хөдөлгөөнд оролцож байсан нийтийн тээврийн үйлчилгээнд үйлчилдэг автобустай /хөлдсөн 2, эвдэрсэн 2, автомашинтай шүргэлцсэн 1, хийх хураахгүй зогссон 1/ холбоотой 6 зөрчил бүртгэгджээ.

Энэ мэтчилэн нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтэл, зам тээврийн осол гаргаж буй зэрэг нь  замын хөдөлгөөнд оролцогч нарт саад учруулан, зохиомол түгжрэл саатлыг үүсгэх шалтгаан болж, иргэдийг ихээхэн бухимдуулж байгааг Замын цагдаагийн албанаас анхаарууллаа.

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • нэргүй 2017-01-04 13:04:53
    Автобусны компаний удирдлагууд өөрийнхөө автобусанд сууж үзээд миний бичсэн сэтгэгдэл үнэн болохыг төвөггүй мэдэж болох ба ийм жолоочийн шагнал урамшууллыг хас...
  • Нэргүй 2017-01-04 12:58:13
    Автобусны жолооч нар жирэмсэн, хөгшин хүн, тээж яваа атлаа ухасхийж урагш нь огцом тоормозлож хойш нь ханаруулж зовоох юм. анхаардаг газар байна уу
  • зочин 2017-01-04 08:33:29
    Дүнжингарав III-IV хорооллын 51 дугаартай автобус их ховор явах юмаа. Хүлээх гэж осгож үхэх шахдаг. Нэмэнгдүүлж өгөөч. Гуйя