АН-ын гишүүд татвараа төлж байж сонгуульдаа оролцоно
Ардчилсан намын даргыг сонгох сонгууль ирэх хоёрдугаар сард болохоор товлогдоод байгаа. Одоогоор АН-ын даргад нэр дэвшигчид  сурталчилгаагаа хийн орон нутагт ажиллаж байгаа юм. Тэд гишүүд, дэмжигчидтэйгээ уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцуулж яваа.

Тэгвэл хоёрдугаар сард болох сонгуульд АН-ын гишүүд саналаа өгөхийн тулд заавал гишүүний татвараа төлөх юм байна. Тодруулбал АН-ын гишүүд  Хаан банкны “....” тоот дансанд 1200 төгрөг тушааснаар даргаа сонгох сонгуульд оролцох эрх нь нээгдэх юм байна. Намын энэхүү шийдвэр нь сонгуульд оролцогчдын идэвхийг сулруулж магадгүй гэж үзэх хүмүүс байгаа юм.

Дашрамд дуулгахад АН-ын даргад Н.Алтанхуяг, Ж.Батзандан, Л.Гантөмөр, С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нар нэр дэвшиж байгаа билээ.
 
 
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2017-01-04 09:49:38
    хүүх дүүд ээ би тэр мөнгийг чинь өгч чадахгүй нь, та нар мөнгө өгдөг хүний л нам гээд хэлчих шууд тэвэл би эргэх харахгүй, за
  • Зочин 2017-01-04 07:08:59
    АН-ын даргар Батзанданг сонгогдвол арай өөр болж магадгүй. Эс тэгвэл АН мөхөлд хүрнэ
  • Ёндон 2017-01-04 05:24:53
    Төрөө дампуурахад тулгаад байгаа АН даргаа сонгох мөнгөгүй болтлоо ядуурчээ.
  • Зочин 2017-01-04 05:21:25
    Монголын хамгийн их шезотой хүн Батзандан, их дарамтлагч рекетчин Эрдэнэ нар дарга болно гээд байхаар чинь гишүүд нь зугтааж байгаа даа