Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль ирэх сарын 1-нээс хэрэгжинэ

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох хуулийн төслүүдийг өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 22-ны УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар баталсан.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг ирэх хоёрдугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөнө.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хэд хэдэн онцлогтой болсон. Тухайлбал, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль сурталчлаад, энэ талаар сургалт мэдээлэл явуулаад байхад зөрчил гаргасан анхны тохиолдолд захиргааны хариуцлага хүлээлгэнэ. Харин удаа дараагийн үйлдэл гаргавал үүнийг гэмт хэрэг гэж үзэн албадах буюу холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхээр заасан юм.

Түүнчлэн уг хуулиар эхнэр нөхөр, үр хүүхдийн хоорондын харилцааг зохицуулах төдий бус хамтран амьдрагчид, салсан гэр бүлийн асуудлыг ч хөндөж өргөн хүрээг хамарсан. Гэр бүлийн хүчирхийллийн талаарх мэдээллийн сувгуудыг тэлэх, тэр дундаа хөршийн үүргийг тодорхойлж, удаа дараагийн гэмт үйлдлийг мэдээлээгүй айл хөршид хариуцлага тооцохоор хуульд тусгасан. Мөн гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдод түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх, хамтарсан баг хэрхэн ажиллах зэрэг бүх зохицуулалтыг тодорхой болгож өгчээ.

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Тэмцэгч 2017-02-05 16:07:01
    ЗОЧИН ГУАЙ, ХҮССЭН ХҮНЭЭ ШОРОНД ХИЙХ БОЛОМЖ БИШ ХҮЧИРХИЙЛЭГЧИЙГ. ЯЛГАЖ САЛГАЖ ОЙЛГОХ ЧАДВАРГҮЙ ЮМУУ ӨӨРӨӨ ХҮЧИРХИЙЛЭГЧ БАЙХ. МЭДЭЭЖ БАРИМТ УЛ МӨР БАЙЖ Л ШОРОН...
    59.153.112.193
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН 2017-02-04 11:28:15
    ХҮҮХНҮҮД ХҮССЭН ХҮНЭЭ ШОРОНД ХИЙХ БОЛОМЖ ГАРЧ ИРЖ БАЙНА. ТЭГЭХЭЭР МОНГОЛЫН ЗАЛУУСТ ХАМТРАН АМЬДРАГЧИЙН ХУУЛЬ ХЭРЭГТЭЙ БАЙНА. ГЭРЭЭГЭЭ НАМ ХИЙГЭЭЛ БОЛОО
    103.23.51.3
    Мэдэгдсэн Хариулах
    • Тэмцэгч 2017-02-05 16:07:41
      ЧИ ӨӨРӨӨ ХҮЧИРХИЙЛЭГЧ БАЙХ
      59.153.112.193
      Мэдэгдсэн Хариулах