Анжелина Жоли Колорадод шинэ оноо өнгөрүүлжээ
 

10 гаруй жил хамтран  амьдарсны эцэст хуримласан холливудын алдарт жүжигчин Брэд Питт, Анжелина Жоли нар өнгөрсөн оны есдүгээр сард салж буйгаа зарласан. Түүнээс хойш хүнд байдалд байгаа гэх жүжигчин бүсгүй шинэ жилээ Колорадод өнгөрүүлжээ. Тэрбээр 2016 оны төгсгөлд дөрвөн сая ам.доллароор харш түрээсэлж, хүүхдүүдийнхээ хамт цанаар гулган баярласан байна.

Эдүгээ 41 настай тэрбээр өөрийн өргөмөл нийлсэн зургаан хүүхдээ өөр дээрээ өсгөнө гэдгээ мэдэгдээд буй. Түүнд 15 настай Маддокс, 13 настай Пакс, 11 настай Захара, 10 настай Шилох, найман настай Кнокс, Вивиэн нарын зургаан хүүхэд бий. Тэгвэл бүсгүй тэдний гуравтай нь хамт цанаар гулгаж буй зурагт шар сайтуудад нийтлэгджээ.
 

Монголын мэдээ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.