Утаж муужруулах сонгодог арга

Эрх баригчид бүгдээрээ л “Хотын утааг төдөн хувь буруулна” гэсэн амлалттай гарч ирдэг. Маргааш нь тагчиг! Ийм байдлаар биднийхээ тархийг угааж, улсын төсөвт тэрбум тэрбумаар нь мөнгө суулгадаг. Түүнийгээ сэмхээн хуваагаад хүртчихсэн байдаг. Тэгтэл хотын утаа улам их болж, гамшгийн зэрэглэл давчихаад байгаа.
 
Жилд, хүүхэд хөгшдөөсөө эхлээд олон зуун хүн утаанаас болж амьсгал хурааж байна. Гэтэл эрдэмтэн мэргэд, мэргэжлийн хүмүүс хотын утааг бууруулах олон сайхан төсөл хөтөлбөр боловсруулсан байдаг юм. Улаан мөнгө нүдэнд харагдаад байгаа цагаан захтнууд үүнийг тоож үздэггүй. Би энэ төслүүдээс ганцханыг та нарт танилцуулъя.
 
Цахилгааны ахмад инженер Д.Рэнцэндорж гэж хүн “Хотын утааг гурван сарын дотор 50-60 хувь бууруулах судалгаа, төсөл боловсруулж арав гаруй жил хөөцөлдөөд үр дүнг нь үзэж чадалгүй саяхан таалал төгслөө.
 
Энэ хүн IV цахилгаан станцын нүүрс дамжуулах албанд 20 жил ажиллаж, Түлш эрчим хүчний яам зэрэг газарт мэргэжлээрээ хариуцлагатай алба хашиж байсан юм. Нүүрсний бол “бурхан” гэсэн үг. Энэ хүн нийслэлийн утааг бууруулахын тулд эхлээд Монголд байгаа нүүрсний гол уурхайнуудын нүүрсийг лабораторийн аргаар шинжилсэн байгаа юм. Утаа, үнс,чийглэг, илчлэг гэсэн дөрвөн зүйлээр шинжилж үзсэн. Тэгсэн чинь Тавантолгойн нүүрсний үнслэг найман хувь, чийглэг нь 30 хувь, утаа нь есөн хувь, илчлэг нь 8000-12000 ккол/кг. Налайхын нүүрсний үнслэг 10 хувь, чийглэг нь 34 хувь, утаа нь 30 хувь, илчлэг нь 3600- 3800ккол/кг, Багануурын нүүрсний үнслэг нь 10.6 хувь, чийглэг нь 37.5 хувь, утаа нь 36.5 хувь, илчлэг нь 3000-3400 ккол/кг гэсэн байна.

Хамгийн их утаатай, хортой нүүрсийг эрх баригчид маань ард түмэндээ шахаж, бараг утаагүй, илчлэг сайтай нүүрсээ хятадуудад хамгийн хямд үнээр өгч байгаа юм

 
Эндээс харвал бидэнд шахаж байгаа Багануур, Налайхын нүүрсний утаа, Хятадуудад бараг зүгээр өгчихөж байгаа Тавантолгойн коксжсон нүүрсний утаанаас даруй дөрөв дахин их байгаа юм. Тавантолгойн нүүрсний илчлэг нь гэхэд л манайхны түлж байгаа нүүрснээс 3-4 дахин илүү юм. Өөрөөр хэлбэл цахилгаан станцын зориулалтай, хамгийн их утаатай, хортой нүүрсийг эрх баригчид маань ард түмэндээ шахаж, бараг утаагүй, илчлэг сайтай нүүрсээ хятадуудад хамгийн хямд үнээр өгч байгаа юм. Коксжсон нүүрс дэлхийн зах зээл дээр 220 ам.долларт хүрчихээд байхад манай эрх баригчид 27 ам.доллараар гаргаад, одоо 300 жилийн нөөцтэй Тавантолгойнхоо 49 хувийг 400 сая ам.доллараар худалдах гэж байгаа гэх. Дөрвөн зуун сая ам.доллар гэдэг чинь дэлхийн баячуудын бараг халаасны мөнгө шүү дээ. Инженер Д.Рэнцэндорж маань энэ судалгааныхаа үндсэн дээр Тавантолгойнхоо коксжсон нүүрсээр нийслэлээ хангаж, гурван сарын дотор утааг 50- 60 хувь бууруулах төсөл боловсруулсан юм. Манай алт шиг нүүрсийг авч байгаа Хятадууд их цамаан гэнэ. Өнгөн хэсэг (1.5- 2м) -т байгаа нүүрсийг хуулаад хаячихдаг, тэр нь зүгээр л газар дээрээ шатаж байгааг телевизээр харуулсан. Д.Рэнцэндорж маань жинхэнэ “сор” нүүрсээ өгч болдоггүй юм бол тэр хөрс хуулалтын хэсэг нь ч гэсэн утаагүй түлш юм шүү дээ гэж байсан.
 
Одоо гадагшаа гаргаад байгаа коксжсон нүүрснийхээ өчүүхэн хэсгийг нийслэл рүүгээ зөөж гэр хорооллын бүх иргэдээ утаагүй нүүрсээр хангах маш нарийн тооцоо хийсэн. 20-30 машин (50-80тн-ын)-тай цомхон бааз байгуулж Тавантолгойн нүүрсийг Улаанбаатарт авчирна. Одоогийн нөхцөлд том даацын машинаар шууд Улаанбаатарт авчрах боломжгүй. Том даацын машинууд хэдхэн удаа рейс хийгээд л урд засмал замыг устгана. Иймээс өнөөгийн нөхцөлд машинаар Сайн-шанд, Чойр, Хар-Айраг, Даланжаргалангийн аль ойр өртөөнд буулган, төмөр замаар хотод авчрах тооцоо гаргасан юм. Коксжсон нүүрс татан борлуулах төв нь Улаанбаатарт бас л цомхон аппарат байна. Зуны гурван сард нүүрсээ татчихаад, намар сэрүүн орохоор иргэддээ тараачихдаг байхаар тооцоолсон. Энд л, жинхэнэ тархи угаадаг “Эрдэнийн хувь” “Байгалийн хишиг”-ийн үнэн дүр зураг тодрох ёстой юм.
 
Д.Рэнцэндорж маань, иргэддээ бага зэрэг хямдруулсан үнээр, тухайлбал, Багануурын нүүрснийх нь үнээс 20-30 хувь хямд өгч жинхэнэ “байгалийн хишиг”-ээ хүртээе гэсэн тооцоо гаргасан. Би бол коксжсон нүүрсээ эхний жил үнэгүй тарааж ард түмэндээ буян үйлдье гэсэн санал тавьдаг юм. Юутай ч байгалийн хишиг, эрдэнийн хувиа, ард түмэндээ жинхэнэ утгаар нь мэдрүүлэх юмсан гэж боддог. Нийслэлийн гэр хорооллын бүх айл коксжсон нүүрс түлвэл одоогийн байгаа утааг 50-60 хувь бууруулах тооцоо гаргасан. Тэгээд ч илчлэг өндөр учраас Багануур, Налайхын нүүрснээс хэд дахин бага түлш орох юм. Бараг үнсгүй, ямар их ач тустай гээ!

Утаатай байж, их мөнгө төсөвлөгдөөсөй гээд, урьдчилаад хэн хэнд өгөхөө хүртэл хуваачихсан сууж байдаг сайд дарга нар ч байдаг гэсэн. Тэдэнд өнөөдөр мөнгө нь нь орж ирж байвал монголчууд үхнэ үү, сэхнэ үү хамаагүй болсон

 
Энэ төслөө ажил хэрэг болгоё гэж Д.Рэнцэндорж бид хоёр яваагүй газаргүй, татаагүй хаалгагүй байх. Рэнцэндорж маань төслөө танилцуулж, би хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилдаг юм. Бид хоёрын санааг дарга сайд нар бүгд л хүлээж авдаг. “Сайхан төсөл байна” гээд хоцордог хэрнээ ажил болголгүй орхидог. Зарим нь худлаа шалтаг хэлнэ. “Коксжсон нүүрсийг айлд түлж болдоггүй” гэнэ. “Төмөр, ширмэн зуухыг хайлуулдаг” гэнэ. Энэ бол худлаа арга саам байхгүй юу. Тавантолгойн нүүрсний хаягдал хэсгийг Өмнөговь, Дундговийнхон түлээд л байгаа. Шавар зууханд юм уу, зуухаа тоосгоор доторлочихоод бага багаар түлж байгаа. Утаагүй зуухтай адил аюул осол болсон юм хараахан дуулдаагүй л байна. Шавар пийшин, доторлосон зууханд түлдэг юм билээ. Харин коксжсон нүүрсийг станцуудад түлдэггүй, жинхэнэ зориулалтын нүүрс нь бидэнд шахаад байдаг Багануур, Налайхын нүүрс юм. Инженер Д.Рэнцэндорж агсны боловсруулсан төслөөс гадна утаа бууруулах янз бүрийн төсөл хөтөлбөр дуулдаж байсансан. Энэ сайд дарга нар хүлээж авдаггүй юм. Үүнд хэдэн шалтгаан бий.
 
НЭГДҮГЭЭРТ: Эрхэм дээдэс утааны хор уршгийг бие сэтгэлээрээ мэдрээгүй хүмүүс. Ажилдаа ирж агааржуулсан тасалгаанд хэдэн цаг суугаад гарч яван Их, Бага тэнгэр, Тэрэлж-Горхи гээд байгалийн аль сайхан газар руу алга болно. Эсвэл гадаадын, тэр дундаа дулаан орны аль тансаг сайхан газруудад очоод амарч зугаална. Утааны зовлонг үнэхээр мэддэггүй хүмүүс.
 
ХОЁРДУГААРТ: Утаатай байж, их мөнгө төсөвлөгдөөсөй гээд, урьдчилаад хэн хэнд өгөхөө хүртэл хуваачихсан сууж байдаг сайд дарга нар ч байдаг гэсэн. Тэдэнд өнөөдөр мөнгө нь нь орж ирж байвал монголчууд үхнэ үү, сэхнэ үү хамаагүй болсон.
 
ГУРАВДУГААРТ: Утаанд их мөнгө зараад, бууруулаад байгаа юм шиг дүр зураг эсгэдэг. Зүгээр л ард түмнийхээ тархийг угааж байгаа юм. “Утаа харагдаж байгаа боловч, хорт чанар нь буурсан” гэж худал хэлэхийг нь яана гээ! Агаарын бохирдлын сэдвээр докторын зэрэг хамгаалсан их эрдэмтэн Н.Сайжаа телевизээр “Утаа л байгаа бол хорт чанар нь хэвээрээ л байна” гэж ярина билээ.
 
ДӨРӨВДҮГЭЭРТ: УИХ, Засгийн газар хавьд их эрх мэдэлтэй цөөн хэдэн хүн олон жил сууж, Багануур, Налайхын нүүрсийг хотынхонд шахах гэж хамаг анхаарлаа зориулж байдаг. Энэ бүлэглэлийнхэн “Нүүрс” хөтөлбөрөөс эхлээд олон зүйл гарган ирж хотынхоо иргэдийг “утаанд муужруулах сонгодог арга”-ыг хэрэгжүүлсэн. Дундаас нь их ч мөнгө хөрөнгө идэж баяжацгаасан даа.

ТАВДУГААРТ: Сүүлийн хэдэн жилд “хотын утаанд" нэрээр төсөвт суулган, хувааж авцгаасан их мөнгийг ажлын хэсэг гарган шалгаж, гэм буруутанд хариуцлага тооцох юмсан гэж олон түмэн санал тавиад байгааг төр, засгийн удирдлага анхааралдаа аваасай гэж боддог.
 

Гэр хорооллынхон Багануур, Налайхын хамгийн их хортой нүүрсний үнсийг гудамжинд асгасан угаадсан дээгүүрээ хучиж, замын халтиргаан дээгүүр асгадгаас болж хотын хөрсийг асар их бохирдуулж байгаа тухай Д.Рэнцэндорж маань бас судалгаа гаргаж, үүнийг болиулах, Тавантолгойн нүүрсний үнсийг дахин ашиглах тухай түрүүн өгүүлсэн нь тэр


Олон нялх үрээ, олон аав ээжээ утаанаас алдсан ээж аавуудын цуглаан жагсаал саяхан болж төр, засгийн өндөрлөгүүдэд шаардлага хүргүүллээ. “Утааны охь” болсон газар очиж хуралдахыг Засгийн газраасаа яаж хандахыг олон түмэн ажиглаж байна. Утааны тухай асуудлаас, хотын үнс тоосны асуудлыг салангад ойлгож болохгүй. Тавантолгойгоос жилд 250-300 мянган тн нүүрс татаж хэрэглэнэ гэж бодвол 16-24 мянган тн шлак үнс гарган цементтэй хольж хашаа, нүүрсний сав, бие засах газар зэргийг цутгаж хийж болох юм билээ. Энгийн үнстэй адилгүй маш сайн чанарын үнс гардаг учраас юуч хийсэн болох юм гэдэг. Манай гэр хорооллынхон Багануур, Налайхын хамгийн их хортой нүүрсний үнсийг гудамжинд асгасан угаадсан дээгүүрээ хучиж, замын халтиргаан дээгүүр асгадгаас болж хотын хөрсийг асар их бохирдуулж байгаа тухай Д.Рэнцэндорж маань бас судалгаа гаргаж, үүнийг болиулах, Тавантолгойн нүүрсний үнсийг дахин ашиглах тухай түрүүн өгүүлсэн нь тэр. Гудамжинд асгасан үнс хавар дулаарахаар агаарт тоос болон дэгдэж, өглөө хар машин унаж гарсан хүн, орой хөх саарал машинтай ирдэгийн учир энэ юмдаа. Машиныг ийм болгож байгаа, манай хотын үнс тоос, хүнийг ямар болгож байгаа нь ойлгомжтой биз дээ. Иймээс л инженер Д.Рэнцэндорж маань Улаанбаатар хотын агаарын бохирдол, утааг иж бүрнээр бууруулах санаачлага гарган “хад мөргөсөөр” дууссан хүн дээ.
 
Хөөрхий тэр нөхөр маань, төр засаг, Улаанбаатар хотын удирдлагад жинхэнэ эх орон, ард түмнээ гэсэн чин шударга сэтгэлтэй хүмүүс гарч ирэхийг хүлээсээр нас нь хүрээгүй юм. Хэдхэн сарын өмнө таалал төгссөн. Би энэ сэдвээр ардын уран зохиолч Т.Галсангийн “Өнгө мөнгө хоёр үнээ хэзээ алдах бол! Өөдгүй хуурамч сэтгэлийн үр хэзээ тасрах бол!” гэсэн хоёр мөрөөр өндөрлөе үү.

Г.Жамъян
Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • дулаан 2017-01-06 00:01:42
    айл болгон гал түлсээр байвал утаа арилахгүй шд. төвлөрсөн дулаан хангамжаар л шийдэхгүй бол
  • Jjj 2017-01-05 06:27:02
    HOHI CHIN HORDOJ YHEEE BYGDEEREEE
  • Эрдэнээ 2017-01-04 11:30:58
    Цэвэр агаар сангийнхан яаж тансагласаныг бид мэднэ Маахарын Хулан нар би буруутай гээд шоронд орсон. Өршөөгдөөд гараад ирсэн. Шүүх прокурор ийм болсон. Устгана...
  • ЗОЧИН 2017-01-04 06:38:02
    ЗӨВ Л САНАА БАЙНА. КОКСЖИХ НҮҮРСНИЙ НЭГ ДУТАГДАЛ БОЛ НИМГЭН ТӨМРӨӨР ХИЙСЭН ЗУУХ ЯНДАНГИЙН ЭРЛЭГ ДЭЭ. ТҮҮНИЙГ ЗОХИЦУУЛБАЛ АСУУДАЛГҮЙ УТАА БУУРНА.
  • zochin 2017-01-04 02:07:58
    нүүрсээ солих арга юм байна
  • Загдрагчаа 2017-01-04 01:40:43
    Уул уурхайг Монголын талд ашигтай болгох гэсэн хүн бүр л нас бараад байгаа. С.Зориг О.Дашбалбар, Дээр бичигдсэн инженер, гээд өчнөөн хүнийг Хятадууд устгалаа.
  • Батаа 2017-01-04 01:23:00
    Авто машинаас утааны татвар авч болдог байхад өрх бүрээс татвар ав тэр мөнгөө утаа бууруулхад зар маргааш нь утаа буурна хөдөөнөөс айл ирэхгүй хөдөө гарна
  • Иргэн 2017-01-04 01:20:50
    Дарга нарт мэргэжлийн хүмүүсийн үгийг сонсож хүлээж авч байсан түүх байхгүй, соргогоор тусгаж авахын оронд энэ нөхөр бодлогыг эсэргүүцэж байна гэж хүлээж авдаг...