Эрх баригчид аа, ард түмэндээ үнэнээ хэл
Эрх баригчид хормойгоо тосон хойш урагшаа гүйсээр байна. Үр дүн алга. Энэ онд бид бондын эргэн төлөлтийг графикийн дагуу хийж эхлэх ёстой. Эхний ээлжид ирэх гуравдугаар сард Хөгжлийн банкны гаргасан 580 сая ам.долларын эргэн төлөлтийг хийх учиртай. Гэвч энэ мөнгийг хаанаас гаргаж, яаж төлөх эсэх нь тодорхойгүй байна.  Монгол Улс дампуурлаа зарлах эсэх нь цаг хугацааны асуудал болчихлоо. Учир нь Монгол Улсад  хоёр сарын дараа эхний ээлжийн бондын эргэн төлөлт хийх мөнгө байхгүй.  Хугацаа нь тулчхаад байхад эрх баригчид яст мэлхий шиг ажилласаар 2017 оны гуравдугаар сартай золгох нь. Уг нь Ж. Эрдэнэбатын “Мэргэжил”-ийн хэмээн Засгийн газарт ажиллах, улсаа дампуурлаас аврах хангалттай хугацаа байсан. Гэвч тэд үүнийг ашиглаж чадсангүй.  Ямар нэгэн шийдвэртээ алхам хийж чадалгүй хагас жилийг үдлээ.  Ард түмэнд таалагдахын тулд арга ядсан өнөө маргаашаа аргацаасан тогтоол шийдвэрүүдийг Ж.Эрдэнэбатын танхимынхан гаргаж, амь зогоосоор байна. 

Ж.Эрдэнэбатыг Засгийн газраа байгуулсан даруйд нь үе үеийн Ерөнхий сайд, сангийн сайд нар ОУВС-аас тусламж авахыг зөвлөсөн. ОУВС-ынхан ч ойр ойрхон ирц яриа хэлэлцээр судалгаа шинжилгээ хийсэн. Харин ОУВС-ынхан өнгөрсөн арванхоёрдугаар сард ирж, тусламж өгөх эсэх эцсийн шийдвэрээ хэлнэ гэж байв. Гэвч ОУВС-ынхан таг чиг. Засгийн газар ч таг чиг. Зарим эдийн засагчдын зүгээс үүнд Засгийн газрыг буруутгаж байна. Учир нь ОУВС-ынхан тусламж үзүүлэх улсаа хамгийн түрүүн төсөв санхүүгийн маш хатуу бодлого хэрэгжүүлэхийг шаарддаг.  Энэ байгууллагын тусламжийг хэд хэдэн удаа авч, амжилттай хэрэгжүүлсэн манай улсын хувьд энэ тухай мэдэхийн дээдээр мэдэж байх ёстой. Гэвч энэ удаад санаатайгаар ОУВС-ын тусламжаас татгалзах үйл ажиллагааг эрх баригчид хийсээр байна. Ж. Эрдэнэбатын Засгийн газрын хуралдаан бүрээрээ ямар нэгэн халамжийн бодлогыг эхлүүлж, ард түмнээ “эрхлүүлж” байна. “Буруу эрхэлсэн хүүхэд бухын хүзүүнээс хатуу” гэдэг биш билүү.

Одоохондоо ч яах вэ, манай эрх баригчид ингэж  “хэлээ гаргах” нь холгүй ОУВС-ынханг үргээж л байна. Хоёр сарын дараа юу болох вэ? Төсвийн алдагдлаа хэтрүүлчихсэн, хямралын дайрлагад өртчихсөн ийм үед их зан гаргаж, тив алгасан гүйсээр байх зуур улс дампуурлаа зарлана...

Судлаач Д.Ганхуяг 2013 оны аравдугаар сард бичсэн “ДЕФОЛЬТ ГЭЖ ИЙМ БАЙДАГ…” нийтлэлдээ “Зээлдэгч өрөө төлж чадахгүй болсныг энгийн дефольт гэнэ. Үүнийг зээлдэгчийн дампуурал гэнэ. Улс дампуурлаа зарлавал цорын ганц арга байх бөгөөд өр болон маргааныг олон улсын төвшинд олон улсын шүүхээр шийднэ. Энэ нь Улаанбаатарын шүүх биш нь мэдээжийн хэрэг, голдуу Лондон буюу Вашингтон гэх мэтийн “том” шүүхээр орж нүдний булай болж үйлээ үзнэ гэсэн хэрэг юм....
...Харин дефольтын үед зовлонг нь ард түмэн ямагт үүрдэг ба хариуцлагыг нь хүлээдэг хүн бараг байдаггүй зүй тогтолтой. Дефольт болоход нөгөө сүрхий инфляци чинь жил сараар биш, өдөр цагаар болдог…” хэмээн бичжээ.

Тэгэхээр эрх баригчид аа, ард түмэндээ үнэнээ хэл. Ард түмнийхээ өмнө толгой гудайж, халамжийн бодлогоо толгой дараалан зогсоож байгаа тухай үнэнээ өчөөд, ОУВС-ынхны өмнө “хадаг барин” сөгд....Үгүй бол дампуурлаа зарла...
 
П.ГОО
Оллоо.мн  
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • matt 2017-03-28 15:24:25
    Get a Loan Today At 3% Interest Rate, contact us at:stellamorrisloanfirm@gmail.com Welcome to STELLA MORRIS LOAN FIRM, This is a legit loan Company, formed t...
  • Mrs Sheniqua eatman 2017-01-25 07:47:21
    Хэрэв тийм sheniquaeatmanloancompany@gmail.com и-мэйл бидэнд и-мэйл танд зээл хэрэгтэй юу
  • alt 2017-01-04 17:29:23
    Hoyr horshteigoo sain baij,tuslamj abah oir hen ch tuslahgui.tord eh ornii toloo bayan hun heregtei,/abilgald ortohgui/
  • ИРГЭН 2017-01-04 15:11:17
    МАН-ЫН ЗГ ОУВС-ААС ЗЭЭЛ АВАХЫГ ХҮСЭХГҮЙ БАЙГАА НЬ ЦААНАА ХЯТАДААС ЗЭЭЛ АВАХ САНАА БАЙГАА БАЙХ ШҮҮ.ЭД НАР ХЯТАДЫН ӨМНӨ ТОЛГОЙ ГУДАЙЖ ЧАДДАГ МӨРТЛӨӨ АРД ТҮМНИЙХЭЭ...
  • Намнан 2017-01-04 11:15:40
    Сайхан амтай, сайхан зантай АНУ тэргүүтэй эдийг засгийн алуурчдын атганд ороод мөхөж сөнөх дээрээ тулсанаа мэдэв үү. Тэдний гар хөл бологсодоор төлүүлбэл зөвөө
  • Zochin 2017-01-04 07:23:18
    Bond zeel avsan geed bayarlaad nair hn=iih ni holgyi baisan Batbayaraar zeelee tuluul 2013 onoos hoish zartsuulsan zeelin ur dung ni asuuj tuluuleh heregtei
  • kkkk 2017-01-04 05:50:20
    Zeeldegchiiin olon niiited zarlaaacheee ter novshnuuudaaar n toluuuleeecheeee
  • зочин  2017-01-04 03:30:59
    зээлсэн зээлийг нь яаралтай төлүүл энэ их мөнгийг зээлж авчихаад улсаа дамипуурал зарлуулах нь гэж юугаа яриад байгаа юм нэр олж авах гэж элдэв халамж бүү өг
  • irgen 2017-01-04 03:03:09
    gadaad zeel butehgui odoo dotoodin tatvarig nemeh n todorhoi. ergeed ard tumen kompaniud n hamag achaag uureh bolno.
  • baagi 2017-01-04 01:58:16
    hurdan shiideh heregtel
  • Сангидорж 2017-01-04 01:51:21
    Ард түмэнд таалагдах гэж хэрэггүй, тэдэнд таалагдвал дампуурна, харин ч төсвийн чанга бодлого баримталж, элдэв үр дүнгүй хурал, ойн баярыг зогсоох хэрэгтэй.
  • больёоооо 2017-01-04 01:47:04
    Хамгийн түрүүнд Монгол улсыг минь ийм байдалд оруулсан шааруудаас идсэн завшсан мөнгийг гаргуулж энэ 580 саяыг төлүүл. Тэдэнд энэ мөнгө юу ч биш.
  • zohcin  2017-01-04 01:25:48
    uls oron min vneheer hetsvv baidald bgaa yum bol hvn bvr handiv ogtsgooe. solongosuud yaj ediin zasgaa abarsan yag teren shig
    • Chi bitgii shaa 2017-01-04 04:53:26
      MAH-ын авсан зээлийг би өмнөөс нь төлөх үү битгий шаа, та нар сонгосоноороо өөрсдөө төл.
    • bat 2017-01-04 01:35:10
      Тийм шүү.Төсвийн ажилчид бид ч гэсэн 1 өдрийн цалингаа өгөхөд бэлэн бна.Өмнөх засгйн газрын алдаа үр хойчид минь муугаар нөлөөлөх ёсгүй.МАН ухантай хөдлөх байх
      • иргэн 2017-01-04 19:14:44
        энэ МАН ухаантай хөдлөхийг харсаар 6 сар боллоо.эд нарыг зайлуулах цаг болсон
      • ядарсан ард 2017-01-04 04:38:06
        Одоо удахгүй НӨАТын буцаан олголт гээд бгаа тэрбум төгрөгөө больчихвол яасийн. Өвгөн ах нь ядарсан эх орноо бодоод тэр мөнгөнөөс таатгалзахаар шийдлээ. Авахгүй ...
        • зочин 2017-01-04 19:16:33
          та авахгүй байж болно би бол авна тэгэхгүй бол МАН-ханы карманд орно